Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна

2013-5-17
0
ЖИРГЭХ
УИХ-ын нэгдсэн хуралдаанд /2013.05.17/ Монгол Улсын Ерөнхий сайдын 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
УИХ_2    УИХ-ын нэгдсэн хуралдаанд /2013.05.17/ Монгол Улсын Ерөнхий сайдын 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын Олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан “Чингис” бонд /өрийн бичиг/-ын үйл ажиллагаатай холбоотойгоор одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, бондын хөрөнгийг хэрхэн байршуулсан, ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг холбогдох баримт материалд үндэслэн судлан үзэхэд:

а/ “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум америк долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсны орлого нь 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон байна.

б/ Засгийн газар “Чингис” бондыг дараах нөхцөлтэй гаргажээ:


•    500.0 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 5 жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэй,
•    1.0 тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэй,
•    Хүүг хагас жил тутамд 1 удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500.0 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр, 1.0 тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна.
•    Эхний 5 жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар,
•    2013 оны 6 дугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.долларыг төлөхөөр байна.

Засгийн газрын “Чингис” бонд, түүний байршуулалт, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалт, МАН-ын бүлэгт гаргаж өгсөн баримт материалын хүрээнд нягтлан үзээд дараах ДҮГНЭЛТЭД хүрч байна.

1. Засгийн газар бонд гаргах цаг хугацаа, бондын өрийн дарамтыг буруу тооцоолжээ. Хөрөнгө оруулах томоохон төсөл хөтөлбөр нь боловсруулагдаагүй, тооцоо судалгаа, зураг төсөл нь бэлэн болоогүй, түүнчлэн, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бондыг арилжаалсан нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Үүний улмаас өнөөг хүртэл хугацаанд бондын эх үүсвэрийг огт ашиглаагүй байхад бондын хүүгийн төлбөрт 50.0 орчим тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Засгийн газар эдийн засгийн тооцоо судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болсон төсөл хөтөлбөртөө тохирсон хэмжээний бондыг үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах боломжтой байсныг анхаарч үзээгүй байна.

2. “Чингис” бонд мөнгө хүүлэх үйл ажиллагааны хэрэгсэл болж байна. Монгол Улсын Засгийн газар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын 2 дахь заалтын “…эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэснийг зөрчиж, Монголбанктай гэрээ байгуулан гадаадад бага хүүтэй байршуулах, дотоодын арилжааны банкуудад ямар нэгэн тодорхой шалгуур тавилгүйгээр, сонгон шалгаруулалтгүйгээр бондын хөрөнгийг дамжуулан зээлдүүлсэн нь бондын үндсэн зорилго, зориулалт, зарцуулалттай илт зөрчилдөж байна. Арилжааны банкууд Бондын эх үүсвэрийг Төв банкны үнэт цаас болон Засгийн газрын долоо хоног бүр арилжаалагддаг үнэт цаасыг худалдан авах болон валютын арилжаа хийхэд зарцуулж, эдийн засгийн бодит салбарыг дэмжих бус, харин мөнгө хүүлэх үйл ажиллагааг болон арилжааны банкуудыг дэмжих, өөрөөр хэлбэл, банкны эздийг дэмжих хэрэгсэл болж ирлээ.

3. Бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байна. Бондын хөрөнгийн менежментийг хийж байгаа Монголбанк бондын 850.0 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Банкууд бондын уг эх үүсвэрээр Засгийн газрын үнэт цаас худалдан авч, арилжааны банкуудад худалдан борлуулсан Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэр төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдаж “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын “...Энэхүү хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад … эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.” гэсэн 2 дахь заалт зөрчигдөж байна. Засгийн газар хууль, тогтоомжийг дур мэдэн зөрчиж буйн бас нэг жишээ болж байна.

4.
Монгол Улсын төсвөөс гадуурх “Чингис” бонд. Дэлхийн банк 2013 оны 4 дүгээр сард гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм”-доо “... Монгол Улсын Засгийн газар шууд зээллэгийн үр дүнд бондын эх үүсвэрийг босгосон бөгөөд бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн гадуур бус төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож тусгах нь зүйтэй...” гэж дүгнэсэн байна. Үнэндээ Монгол Улсын одоогийн Засгийн газар Улсын төсөв,  “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн гурван төсөвтэй болжээ. Төсвийн тухай хуулийн 6.3.3-т зааснаар бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах хуулийн зохицуулалттай бөгөөд мөн хуулийн 6.3.4-т зааснаар төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 42.7-д төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байсаар атал түүнийг бас л шууд зөрчиж байна.

Хэрэв “Чингис” бондын эх үүсвэрийг төсвийн бүрэлдэхүүн болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь хэсгийн “... улсын нийт өрийн  өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг ... 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.” гэсэн заалт зөрчигдөж байна.

5. Бондын бодлогын зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Бодлогын зөвлөл байгуулагдсан. Бондын хөрөнгийн зарцуулалтын асуудлыг Бодлогын зөвлөл шийдвэрлэн баталж байгааг  УИХ-д хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Жишээ нь, суманд сургууль барихад шаардагдах төсвийн санхүүжилтийн саналыг Засгийн газар холбогдох төсөв захирагчийн төсвийн багцад тусган УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг хууль зүйн зохицуулалттай байхад “Чингис” бондын зарцуулалтыг Бондын бодлогын зөвлөл шийдвэрлэж, баталж байгаа нь Төсвийн хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүх төсөл, хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай гэж үзэж байна.

6.
Бонд арилжаалахад гарсан 5.4 сая ам.долларын зардлыг хууль зөрчиж санхүүжүүлсэн. “Чингис” бондыг арилжаалахтай холбогдон гарсан зардал 5.4 сая ам.доллар буюу 7.7 тэрбум гаруй төгрөг болжээ. Дээрх зардлыг Засгийн газар 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 2012 оны төсвийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс санхүүжүүлж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

7. “Чингис” бондын хүүгийн хэмжээний талаар. Чингис бондыг Олон улсын зах зээл дээр арилжаалсан 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Монголбанкны албан ханш 1397.51 төгрөг байсан бол 2013 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн албан ханш 1437.47 төгрөг болж 2.8 хувиар өссөн байна. Энэ нь Чингис бондын хүүг төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн байдлаар дунджаар 7.425  /Чингис бондын дундаж хүү 4.625 + ханшийн өөрчлөлт 2,8 хувь/ хувийн хүүтэй болохоор байна. Өөрөөр хэлбэл, Чингис бондыг бага хүүтэйгээр босгосон гэсэн ойлголт буруу гэдгийг хэлэх нь зүйтэй.  

8.
Бондын эх үүсвэрээр  тооцоо судалгаа хийгдээгүй төслүүдийг санхүүжүүлэх гэж байна.  Засгийн газраас бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх Тавантолгойн цахилгаан станц, “Гудамж” төсөл, “Монгол ноосон даавуу” төсөл, “Оёмол бүтээгдүхүүн үйлдвэрлэл” төсөл, “Сүү, сүүн үйлдвэрлэл” төсөл, “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт төслүүдийн зураг төсөл, тооцоо судалгаа, ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаагаас харахад бондын хөрөнгө дахин хэдэн сар жилээр зарцуулагдахгүй хойшлогдохоор байна. Түүнчлэн “Бодлогын зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоолын 2.2-т зааснаар үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож үнэлгээ гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсэг, дотоод, гадаадын шинжээчдийн багийг байгуулж ажиллуулах зэрэг ажил нь хийгдэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

9. Чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг боомилж байна. Бондын эх үүсвэрээс санхүүжигдэх төслийн танилцуулгаас үзэхэд зарим аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэж, улмаар чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнийг хязгаарлан, ирээдүйд манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг бууруулах нөхцөл байдлыг бий болгож  байна.  

10.
“Чингис” бондыг хэнд арилжаалсан, бондыг цааш нь дамжуулан арилжаалж болох эсэх, арилжаалвал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ямар хязгаарлалт, нөхцөл тавьсан зэргийг тодруулах зорилгоор МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан тоот явуулж, бондыг арилжаалсан албан ёсны гэрээ, хэлцлүүдийн хувийг МАН-ын бүлэгт ирүүлэх хүсэлт тавьсан. 2 сар өнгөрөөд байхад энэ баримт бичгийг одоо болтол бидэнд ирүүлсэнгүй. Үүний цаана уг гэрээ, хэлцлүүдэд сөрөг хүчнээс, ард түмнээс нуух ямар нэгэн учир шалтгаан байна гэж үзэхээс өөр аргагүй нөхцөл, байдал бий болоод байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • 5112 (202.131.233.59)
    МАН-Д ҮНЭХЭЭР ХУУЧИНЫ ХАРДАЛТ-ЭРХ МЭДЭЛ-ШУНАЛ-МОНГОЛ ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ БОДОЛ-АТААРХАЛ ГЭЭД Л БУЗАР БҮХЭН НЬ БУГЛАСАН НОВШИЙН НАМ ЮМАА... ЭНГИЙН ЖИШЭЭ ГЭХЭД: -ЭНЭ БОНДЫГ БОСГООГҮЙ БОЛ ДОЛЛАРЫН ХАНШ ЯАЖ ӨСӨХ БАЙСАН, ҮҮНИЙГ ДАГААД ЭДИЙН ЗАСАГ ЯАЖ ХЯМРАХ БАЙСАНЫГ БОДООГҮЙ Л БАЙНА ДАА. ТА НАР АЖИЛ ХИЙЛГЭЭЧЭЭ... БИТГИЙ ӨӨРСӨДТЭЙГӨӨ АДИЛ ЛУЙВАРЧИН ГЭЖ БОДООД БАЙ... ЗӨВИЙГ НЬ ДЭМЖЭЭД, БУРУУГ НЬ ЗАСААД ЯВААЧ. НЭГ ИХ ШУДРАГА ЦАРАЙТАНГУУД. ТЭГЭЭД ОЧИЖ ОЧИЖ ЛУЙВАРЧИН Ч.ХҮРЭЛБААТАРААР ЭНЭ ТОДОРХОЙЛОЛТ МАЯГИЙН ЮМАА ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЖ БАЙДАГ... НААДАХ ЧИНЬ ҮНЭМШИЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЗҮГЭЭР Л АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ. 2016 ОНД ҮР ДҮН НЬ ХАРАГДАНА. ТЭР ҮЕД ЧАДСАН БАЙВАЛ ТА МУУСАЙНУУДЫН ХОХЬ... ХЭРЭВЗЭЭ АН АЖИЛ ХИЙЖ ЧАДААГҮЙ БОЛ ТА МУУСАЙН ЛУЙВАРЧДАД НЭГ БОЛОМЖ ГАРНА. ТЭРНЭЭС НААНА БҮҮ ГОНШИГНОО... ЭНЭ БАЙГАА БАЙДАЛДАА ЭВЛЭРЧ, АЖИЛ ЯАЖ ХИЙДГИЙГ ХАРЖ СУРАЛЦ...ЗА, МАН-ЫНХААН
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    ta nar bitgii heree shig guagla MAN-gasnuudiin hiij chadaagyi yumiig Ardchilsan zasgiin gazar hiih bolno ta nar harin hol ochij ***** honhort ochij borgo
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Bond budaa
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.149.97.250)
    Бондыг шороо болговол монголын ард түмэн алтангудасыг алтанхуягийг хэзээ ч уучлахгүй биз
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    bond buru zamar orchlo
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 31 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК