Ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр монголчууд нийтээрээ улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно.

Ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр монголчууд нийтээрээ улсынхаа Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ удаагийн сонгуульд ердөө гурван өрсөлдөгч өрсөлдөхөөр тус тусынхаа намаас сонгогдсон билээ. Нэр дэвшигчдийг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснээ албан ёсоор зарласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжин ажиллах ИЗНН, МҮАН-уудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намын гурван нэр дэвшигч тодроод байгаа ч энэ нэр дэвшүүлэлт ирэх 22-ны өдөр болтол энэ хэвээр хадгалагдах эсэхийг таахад бэрх. Учир нь, хуулийн дагуу энэ хугацаанд нэр дэвшигчид нэрээ татах болон нэр дэвшүүлсэн намууд нь нэр дэвшигчээ эргүүлэн татах бүрэн боломжтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)