Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дипломат албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Перу болон Кувейт улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрх нээгдэж байна. Одоогийн байдлаар манай улсын дипломат, албан паспорт эзэмшигчид 17 оронд визгүй зорчиж байна.
- Түлш, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэл хангахад чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
- Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын үндэсний хороо байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хороо нь залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.
Сэтгэгдэл (2)