
Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр СЕХ хуралдана. Хурал 09,00 цагт эхлэх бөгөөд сонгуулийн хороодын дарга нар оролцох юм. Нөгөөдөр буюу ирэх лхагва гарагт АН, МАН, МАХН-аас нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Тиймээс үүнээс урьтаж сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байгаа аж.
Зургаадугаар сарын 26-нд болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшээд байгаа билээ.
Т.Гэрэл