Харин энэ үйл явдлын дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажиллахаас татгалзсан тухай мэдээлэл бас л анхаарал татлаа. Намын дарга хүн нам доторх сунгаанд ялагдсанаасаа болж ингэж гоморхоно гэдэг бол байж боломгүй зүйл. Гэхдээ Ө.Энхтүвшин даргын хувьд угаасаа ерөнхий менежэрээр ажиллах үүрэгтэй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ө.Энхтүвшин ерөнхий менежэрээр ажиллахаас татгалзаагүй аж. Тэр намаа удирдаж сонгуульд орно. Эцсээ хүртэл өрсөлдөнө. Зохион байгуулалт, санхүү, удирдлага гээд бүхий л зүйлээр хангаж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж. Гэвч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өөрөө ерөнхий менежерээ сонгох хүсэлтээ байгаагаа дуулгажээ. Үүнийг нь Ө.Энхтүвшин хүлээн авсан байна.
Тиймээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өөрийн менежерээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг ажиллуулах санал гаргажээ. Ингээд саналын дагуу Г.Занданшатар энэ сонгуульд намаа удирдаж орох үүрэг хүлээжээ. Энэ үйл явдлыг Б.Бат-Эрдэнэ өөрөө дур мэдэж сонгоогүй. Цаана нь ямар нэгэн зөвлөгч байж таараа. Тэр хэн байж болох вэ? У.Хүрэлсүх. Эх сурвалж ингэж тайлбарлав. Үнэхээр Б.Бат-Эрдэнийг У.Хүрэлсүх лоббидож байж нэр дэвшүүлсэн. Харин одоо өөрийн гарын хүн Г.Занданшатараар сонгуулийн компанит ажлыг нь удирдуулах нь. Г.Зандашатарын цаана У.Хүрэлсүх байна. Үндсэндээ сонгуулийн ерөнхий менежер наанаа Г.Занданшатар нэртэй боловч цаанаа У.Хүрэлсүх гэсэн удирдлагатай явагдахаар болжээ. Хэрэв эх сурвалжийн тайлбарлаж буй энэхүү мэдээлэл үнэн бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг, амжилт хийгээд алдааг Ө.Энхтүвшин гэхээсээ илүү У.Хүрэлсүх хүлээх үүрэгтэй боллоо гэсэн үг юм. Ө.Энхтүвшин ч ингэж тайлбарлаад хариуцлагаас бултах сайхан гарцтай боллоо. Уг нь У.Хүрэлсүх ийм хэл амнаас холхон явсан бол өөрийнх нь ирээдүйд л хэрэгтэй байв. Б.Бат-Эрдэнэ ялагдвал буруутан нь У.Хүрэлсүх болох учраас шүү дээ. МАН дотор иймэрхүү ухаж ойлгоход төвөгтэй олон үйл явдалууд хөвөрч байна.
Өрсөлдөгч АН-ын нэр дэвшигчийн ерөнхий менежерээр Ерөнхий сайд, намын дарга Н.Алтанхуяг ажиллана гэдгээ зарласан. Намын дүрмийнхээ дагуу Н.Алтанхуяг нэр дэвшигчийнхээ компанит ажлыг удирдаж эхлэх бэлтгэлүүдээ базааж засгийн ачааг сайд нартаа хувиарлаж өөрийнхийгөө хөнгөвчилж эхэлжээ.
Харин гуравдагч хүчин болох МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын ерөнхий менежер хэн байх вэ гэдэгийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх гэнэ. Намын дарга нь аавынд байгаа учир түүнийг орлох хүн зайлшгүй хэрэгтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрын нэг нь сонгуулийн компанит ажлыг удирдахаар яригдаж байгаа аж.
Аль ч сонгуульд нэр дэвшигчээсээ илүү чухал хүн бол ерөнхий менежэр байдаг. Тэдний стратеги, тактик, зохион байгуулалтаас сонгуулийн үр дүн шууд шалтгаалдаг. С.Баяр, М.Энхсайхан хоёрыг удирдаж орсон сонгууль бүртээ ялалт байгуулсан “босоо аваргууд” гэж тодорхойлдог. Харин энэ хоёр эрхэм 2013 оны сонгуулиас зайдуухан байх бололтой. Ийнхүү МАН, МАХН хоёрын ерөнхий менежерийн асуудал олон түмний анхаарлыг татаж байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (27)