2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авна. Үүний дараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой. Маргааш нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар сурталчилгааны нээлтээ хийх эрхтэй болох юм.МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ маргааш СТӨ-нд сурталчилгааныхаа нээлтийг хийхээр болжээ. Тэрбээр Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийе гэсэн ч ЗГХЭГ болон Улаанбаатар хотын захиргаа зөвшөөрөл өгөөгүй юм. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд нөгөөдөр буюу 23-ны өдөр “АССА” циркд "Их хуралдай" зохион байгуулж сурталчилгаагаа эхлэхээр болсон байна.




















































Сэтгэгдэл (1)