Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд боловсролын асуудал хариуцсан агентлаг, судалгааны газар хэрэгтэй гэв

2013-5-21
0
ЖИРГЭХ

   BSN_9135 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох салбарын сайд нарт асуулт тавьж хариулт авсан.

    Тухайлахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Эрүүл мэндийн даатгал, санхүүжилттэй холбоотой тендер будлиулсан гэх маш олон асуудал гарч байгаа гээд, уг асуудлыг зохицуулсан зохицуулалт хуульд тусгагдсан эсэхийг тодруулсан юм. Түүний асуултад Эрүүл мэндийн сайд өгсөн хариултдаа, “Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа Тендерийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүл мэндийн хуультай шууд холбогдолгүй . Тиймээс Тендерийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд анхаарах шаардлагатай.” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Дэлхий даяар хуурамч эмийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд эмийн худалдаа, чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид Монгол Улс ямар төрлийн эм дотооддоо үйлдвэрлэх, ямар эмийг импортоор авах асуудлыг тодорхойлох шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эмийн хангамжийн зах зээл дээр хуурамч эмийн худалдаа хичнээн хувь эзэлж байгаа судалгаа байна уу. Мөн эмийн бөөний худалдааны төв дээр яам онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч чанарын баталгаагүй эмүүд орж ирж байна” гэв.

    Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн нэг гол зорилт нь эмийн аюулгүй байдлыг хангах асуудал байгаа. Энэ хүрээнд эмийн чанар аюулгүй байдлыг яаж шинэчлэх бодлогыг тодорхойлсон. Одоогоор Монгол Улс 40 гаруй орноос 140 гаруй эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Жилдээ 160 тэрбум орчим төгрөгийн эмийн зах зээлийн багтаамжтай байна гэж үзэж үүнээс 89 тэрбум төгрөг нь иргэдийн эм хангамжид, үлдсэн нь эмийн сангуудаар дамжиж явагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгааг хангаагүй байна гэсэн судалгаа гарсан. Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хамгийн чанартай, үйлчилгээ сайтай эмийг ханган нийлүүлэх улсын оролцоотой төвлөрсөн эм хангамжийн байгууллага байвал хангамжийн шатанд бар код системийг нэвтрүүлж үйлчилгээг сайжруулах чанарын баталгааг хангана гэсэн бодлого барьж ажиллаж байна. Мөн цахим эм олголтыг хэрэгжүүлснээр эм олголтыг чанарыг баталгаажуулах арга замыг хуулинд тусгаж байгаа. Монгол Улсад 32 эмийн үйлдвэр ажиллаж байна. Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэрлэл хөгждөг. Хамгийн сайн чанартай эм үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг дэмжих бодлого барьж байна. Түүнчлэн улсын болон хувь хосолсон эм хангамжийн үйлдвэрлэлийг мөн дэмжиж ажиллана. Чанарын өрсөлдөөнөөр тодорхой байр суурь эзэлдэг шударга өрсөлдөөний механизмыг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна “гэсэн хариултыг Н.Удвал сайд өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь , “Манай улс их, дээд сургуулийн тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Харин дээд сургууль төгсөгчдөөс тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар эзэмшсэн хүн маш цөөн байдаг. Өнөөдөр байшингийн орц, хонгилд хичээл явуулдаг 100 хүрэхгүй оюутантай сургууль нэлээдгүй байна. Мөн аймаг, орон нутагт дээд сургуулийн салбар нэртэй хоёр гурван багштай газар ч байгаа. Иймд дээд боловсролыг бизнес болгож байгааг зогсоовол яасан юм бэ. Олон сая хүн амтай европын улс оронд гарын таван хуруунд багтах их дээд сургууль байдаг. Заавал дээд боловсрол эзэмших шаардлага байна уу. Амьдралдаа хэрэг болох мэргэшил олж авахын оронд чанаргүй диплом олж авах гэж хайран цаг хугацаагаа алдаж байгаад анхаарах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “ Дээд боловсролыг нухчин дарах, хориглох талаас нь явмааргүй байна. Харин олон хүн дээд боловсролд хамрагдахын хирээр сургалтыг чанартай болгох асуудалд анхаарах шаардлагатай. Хүний сурч боловсрох, суралцах сургуулиа сонгох сонголтыг үгүйсгэж болохгүй. Хувийн бизнес муу байна гээд тэднийг шахаж бас болохгүй. Төрийн өмчийн дээд сургуулиуд хүссэн түвшинд хүрээгүй нь тэнд ажиллагсдад хангалттай цалин өгөөгүйтэй холбоотой. Дээд боловсролыг хариуцсан агентлаг, судалгааны газар өнөөдөр байхгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яаманд энэ асуудлыг хариуцсан найман хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа. Цаашид дээд боловсролд үзүүлэх үйлчилгээ, хяналтыг сайжруулах шаардлага байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

    Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулав. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлт болон дэмжигдсэн саналуудыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.21.113.139)
    юун дээд боловсролын агентлаг,бас нэг авлигын үүр нэмж яах юм бэ?өчнөөн төрийн албан хаагч нэртэй сул цалин авагч байдаг л юм байна шүү дээ.цахим ертөнц хөгжсөн одоо үед хүнийй тоо нэмэх биш наад ажил хийж байгаа нэр зүүгчдээ л шахаж ажлыг нь сайн хийлгэхэд болно доо
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 20 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 54 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 38 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 1 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 50 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 52 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 19 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 51 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 32 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 30 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 43 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 52 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 14 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 41 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 41 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК