Зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр нэр дэвшигчид СЕХ-ноос 10.00 цагт үнэмлэхээ гардаж авах бөгөөд ингэснээр сурталчилгаа явуулах эрхтэй болох юм. Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа Дорнод аймгаас эхлэх бол МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт сурталчилгааныхаа нээлтийг хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын 30-300 ажиглагчид богино буюу урт хугацаагаар ирж ажиллахаар болжээ.



















































