
Зургаадугаар сарын сүүлээр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын хаврын чуулган түр завсарлахаар болжээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүд намынхаа нэр дэвшигчийг дэмжиж тойрогтоо болон орон нутагтаа ажиллах юм байна. Тодруулбал чуулган 6-р сарын 10-21-ны өдрүүдэд түр завсарлах юм. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболдын захирамж удахгүй гарах юм байна.
АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар нэр дэвшиж байгаа билээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)