УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг шалгах хүсэлтийг Говь-Алтай аймгийн АН-ын гишүүд АТГ-т гаргасан билээ. Тэгвэл эдгээр гишүүдийн 2008-2012 онд зарцуулсан тойгийн мөнгөнд аудитын шалгалт хийхэд төсвий мөнгийг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр намын гишүүддээ тараасан гэсэн дүгнэлт гарсан байна. Тэднийг улсын төсвөөс Говь-Алтай аймагт хуваарилсан 10-200 сая төгрөгийг үрэн таран хийсэн хэмээн буруутгажээ. Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар "Энэ гишүүд төсвийн мөнгийг сонгуулийн менежер, шадар туслахууд, сумдын МАН-ын дарга нарт урамшуулал болгон өгч, тэдний бизнесийг дэмжих зорилгоор цацдаг байж. Сонгуулийн үр дүнд нөлөөлж, өөрсдийгөө парламентад дахин сонгуулахын төлөө иймэрхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь аудитын дүгнэлтээр ил болж байна. Ер нь төсвийн мөнгийг өөрсдийнхөө танил тал нөхдүүдэд тарааж өгчихөөд, тэрнийгээ гэрчлэх баримт бичиг үйлдээгүй нь тодорхой болж байна" гэжээ.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарт одоогоор зөвлөмж хүргүүлээд байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн АН-ынхан энэ хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хөндөж байгаа юм.




















































Сэтгэгдэл (4)