
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмдлэхээ гардаж авлаа. Уг ёслолын ажиллагаанд АН-ын гишүүд, дэмжигчид болон тус намаас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд байлцлаа. Үнэмлэхээ гардаж авсан Ц.Элбэгдоржид баяр хүргэхээр СЕХ-ны гадаа АН-ын туг барьсан 50 гаруй гишүүд нь цуглажээ.
Ц.Элбэгдорж ийнхүү 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлэх эрхтэй боллоо. Тэрбээр сурталчилгааныхаа нээлтийг Дорнод аймагт хийхээр болоод байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)