Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

V станцын тухай мэдээлэл өглөө

2013-5-22
0
ЖИРГЭХ

   BSN_9221УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 5 дугаар цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрчим хүчний яамнаас хийсэн мэдээллийг сонслоо.

   Өмнө нь 5 дугаар цахилгаан станц барих газрын байршлын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар долоон удаа оруулж байсан ч тодорхой шийдэлд хүрч байгаагүй юм. Харин энэ удаад газрын байршлыг Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор тогтоож, үүний дараа энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захирамж гаргажээ. Ингэснээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож байгаа юм.

   Хуралдааны эхэнд Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж мэдээлэл хийсэн. Мэдээлэлд дурдагдсанаар, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 Мвт-ын хүчин чадалтай дулааны 5-р цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих- ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концессын эрх олгох уралдаант шалгаруулалтыг 2012 онд Төрийн өмчийн хорооноос зарлаж, олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс урьдчилсан шалгаруулалтад тэдгээрийн нэгдэл 11 консорциум саналаа ирүүлж өрсөлдсөн байна. Шалгаруулалтад тэнцсэн дөрвөн консорциумаас дараагийн шатанд техникийн болон санхүүгийн иж бүрэн саналыг Солонгос Монголын хамтарсан “Samsung C&T corp, Korea Southern Power Co.,Ltd, Ochir tuv Co.,Ltd” консорциум, Их Британи, Япон, Солонгос, Монголын хамтарсан “international Power Pic, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” консорциум ирүүлжээ.

   Улаанбаатар хотын дулаан, цахилгааны горимыг сайжруулахын тулд 5 дугаар цахилгаан станцыг хотын зүүн талд байршуулахаар болж байгаа. 2005 онд 5 дугаар цахилгаан станцыг барих байршлыг судалж Улаанбаатар хотын хэмжээнд 13-14 газарт судалгаа хийгдэхэд энэ судалгаанд одоогийн энэ газар орсон байдаг. Харин тухайн үед энэ газрыг Хөлийн голтой, намагтай гэсэн үндэслэлээр боломжгүй гэж үзсэн. Иймд өнөөдөр газрын байршил тогтоосонтой холбогдуулан БОНХЯ-ны нарийвчилсан үнэлгээг хийлгэж тус яамны үндэсний зөвлөлөөр батлуулах ёстой. Эрчим хүчний сайдын тушаалаар холбогдох яамдын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, станцын үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны эрчим хүчийг дамжуулах, түгээх шугамын трассыг сонгох, түүний зураг төслийн даалгавар боловсруулж төслийн Удирдах хорооны хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгөгдсөний дагуу ажиллаж байна гэлээ. Үүний дараа БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга мэдээлэл хийсэн.

  Дэд сайдын мэдээллээр, Эрчим хүчний яамнаас тавдугаар сарын 09-ны өдөр тавдугаар ДЦС-ын төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр албан хүсэлт ирүүлсэн боловч станц барих шинэ байршлын солбицлоос өөр мэдээлэлгүй байгаа тул үнэлгээний асуудал хүлээгдэж байна. Тавдугаар ДЦС-д хэрэглэх усны нөөц эх үүсвэр, түүний хүрэлцээ тодорхойгүй байгаа. Улаанбаатар хот орчмын усны батлагдсан нөөц 273600 шоо метр хоног юм. Иймээс шинээр барих цахилгаан станцад хэрэглэх усны эх үүсвэрийн шийдэлийн асуудал техник эдийн засгийн үзүүлэлтээр тодорхой болно гэв. Мөн Хөлийн голын гольдролыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд энэ тохиолдолд зураг төсөл, батлагдсан техник эдийн засгийн үзүүлэлт мөн шаардагдах ба байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийгдэх ёстойг хэллээ.

   Холбогдох яамдын мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Монгол Улсын өнөөдрийн эрчимтэй хөгжилд цахилгааны хомсдол яах аргагүй хүндрэл үүсгэж байна. Иймд цахилгаан, дулааны асуудлыг шийдвэрлэхдээ зөв шийдэлд хүрэх ёстой. Миний хувьд тавдугаар цахилгаан станцын байршлыг буруу газарт шийдсэн гэж ойлгож байгаа. Юуны өмнө усны нөөцийн асуудал маш хүндээр тусна. Хөлийн гол ширгэх асуудал энүүхэнд байна. Багануурын нүүрсийг ашиглана гэж байгаа. Цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр ялгарна. Салхины зүг чигээр байнгын нүүрс, үнсний тоос улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гээд энэ бүгдийг тооцож үзсэн нарийн судалгаа хэрэгтэй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй дулааны цахилгаан станцтай болно гэж үзвэл буруу. Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. БОНХЯ нарийвчилсан үнэлгээ хийхдээ жинхэнэ мэргэжлийн бодитой байр суурьнаас хандаасай гэж бодож байна. Уг нь өөр газар барих боломжтой олон бий “ гэлээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, цахилгаан станцыг барихад өнөөдөр яг ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэдгийг тодорхойлох ёстой. Аль нэг компани шалгарлаа гэхэд техник, тоног төхөөрөмж хил гаалиар оруулж ирэх асуудалд ихээхэн хүндрэл гарна гэлээ. Түүнчлэн тэрбээр ажиллах хүчний харьцаа ямар байхад анхаарах хэрэгтэйг хэлж, техник эдийн засгийн үзүүлэлт боловсрогдоогүй байхад үнийн санал гаргаж байгаад шүүмжлэлтэй хандсан бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, байгаль, экологийн асуудлыг маш нарийн авч үзэх ёстой. Ялангуяа усны асуудал маш эмзэг сэдэв. Хэдэн жилийн дараа барьсан станцаасаа илүүтэй экологийн хохиролд хүрэх вий гэдгийг анхаарууллаа.

  Гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод цахилгаан станц зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Хоцрогдсон утаа үйлдвэрлэгч барьж болохгүй. Иймд тавдугаар цахилгаан станц барих асуудлыг хугацаа алдалгүй хийж хэрэгжүүлэх, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй орчин үеийн дэвшилтэт техник, технологитой компанийг сонгоход анхаарч ажиллахыг чухалчиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.47.131)
    5-р станц 450 мвт, Тавантолгой дахь станц бас адил 450 мвт юм байна
    2013 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 20 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 54 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 38 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 1 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 50 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 52 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 19 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 51 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 32 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 30 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 43 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 52 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 14 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 41 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 41 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК