2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН бие даан оролцож, анхны эмэгтэй нэр дэвшигчийг сонгоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Бүгд ард түмний Их хуралдай хийхээр болжээ. АСА циркт 10.00 цагаас эхлэх уг хурлаар энэ оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Удвал өчигдөр үнэмлэхээ
гардаж авсан бөгөөд дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай очиж уулзсан юм. Д.Ундрах /24tsag.mn/



















































