Ази номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбооны ээлжит 36-р чуулган МҮХАҮТ-д эхэллээ.

Ази номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбооны ээлжит 36-р чуулган МҮХАҮТ-д эхэллээ. Чуулганд тус холбооны гишүүн дэлхийн 45 орны хөгжлийн санхүүгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын нийт 200 гаруй зочин төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлж байна.
Чуулганаар хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн санхүүжилтийн талаар ярилцаж санал бодлоо солилцох ба МҮХАҮТ-ын саналаар зээлийн хүүгийн бодлогын талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Д.Ундрах /24tsag.mn/