
Сургалт-семинарт ГХЯ-ны Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан С.Чинбат нар оролцон мэдээлэл хийж, сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх болон саналаа чөлөөтэй өгөх боломжийг хангах талаар зааварчилгаа өглөө. Энэхүү үйл ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Москва хот дахь сонгуулийн салбар комиссийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцлоо.