Гадаад улсад суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, гадаадад буй монгол иргэд сонгох эрхээ хоёр дахь удаагаа эдлэх боломж бүрдэж байгаа юм. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах хүрээнд хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахад иргэдийн идэвх, оролцоо ихээхэн ач холбогдолтой. Иймд гадаад орнуудад суугаа монголчууд Та бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, энэхүү өндөр нэр хүнд, чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгогчдын бүртгэлийн ажиллагаа 5 дугаар сарын 5-29-нд явагдах тул тухайн оронд байгаа салбар комисстоо сонгогчийн бүртгэлдээ хамрагдаарай. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажил 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ
БҮХИЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ АЖЛЫН
БЭЛТГЭЛ ХАНГАХ КОМИСС
МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ
БҮХИЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ АЖЛЫН
БЭЛТГЭЛ ХАНГАХ КОМИСС