Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ өчигдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авсан. Түүнийг дэмжиж гэр бүлийнхэн болон МАН-ын гишүүд хүрэлцэн ирсэн юм. Үүний дараагаар тэрээр сонгуулийн сурталчилгааны нээлтээ СТӨ-нд хийж гишүүд дэмжигчидтэйгээ уулзсан билээ. Тэгвэл өнөөдөр өөрийн төрсөн нутаг, гурван удаа парламентад сонгогдсон Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр хөдөллөө. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монгол нутгаараа нар зөв тойрон сурталчилгаагаа хийх аж.


















Сэтгэгдэл (7)