
Хуралдааны эхэнд "Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Саяхан УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Д.Зоригтийг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулж, УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэлийг тус байнгын хорооноос чөлөөлөх саналыг АН-ын бүлгээс гаргасан байна. Учир нь Д.Сумъяабазар, Д.Зоригт нарыг хамгийн бага хүнтэй Өргөдлийн байнгын хороонд оруулах санал гаргасан ч хоёулаа татгалжээ. Тиймээс Д.Зоригт гишүүн Ц.Оюунгэрэл гишүүнтэй тохирч Эдийн засгийн байнгын хороонд орохоор болсон байна. Энэ өөрчлөлтийг хэлэлцээд гишүүдийн 63,6 хувь нь дэмжлээ.
Харин Д.Сумъяабазар гишүүний хувьд одоогоор ямар нэгэн байнгын хороонд харьяалагдаагүй байна.
Т.Гэрэл