
Одоогоор ЗГХЭГ-ын Захиргаа, удирлагын газрын Б.Доньжчимбуу, Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Төрийн захиргааны боловсон хүчин хариуцсан мэргэжилтэн Н.Алтанцэцэг, ахлах реферант Ж.Уранчимэг, Д.Ганчимэг нар халагдах өргөдлөө өгчээ. Тэд найман Засгийн газрын нүүр үзсэн, туршлагатай хуульч Ш.Солонгыг хууль бусаар халсан тул мэргэжлийн бус багтай ажиллаж чадахгүй гэдгээ өргөдөлдөө дурдсан байна. Тэд ажлаа өгөх ЗГХЭГ-ын ажилтнуудын эхний ээлж бөгөөд цаашид өөр олон хүн өргөдлөө өгөх талаар ярилцаж эхэлсэн аж. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол, ЗГХЭГ-ын удирдлагуудтай ойлголцож чадахгүй бол Засгийн газар олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажлаа өгөх нь.
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажилчдаа Г.Дэнзэнгийн асуудлыг ил болголоо гэж загнасан гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)