Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр 14.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод очлоо. Түүнийг дагалдан эхнэр Х.Болормаа, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болдсайхан эмч явна.
Дорнод аймгийнхан Ерөнхийлөгчид Чойбалсан хотынхоо талбайд хүндэтгэл үзүүлж, аймгийн удирдлагууд нь хүлээн авчээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, намын гишүүд дэмжигчид Ерөнхийлөгчийг хүлээн авах үед байлцаж, хүндэтгэжээ.
Ерөнхийлөгч 15.30 цагт тус аймгийн удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан ба дараа нь Дорнод аймгийн иргэдтэй уулзсан байна.

Сэтгэгдэл (1)