Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны нээлтэнд хэлсэн үг

2013-5-23
0
ЖИРГЭХ

 1(1)Цог золбоот монголчууд аа !

Эрхэм хүндэт сонгогчид оо !


 Та бүхэндээ Усан могой жилийн зуны тэргүүн сарын шинийн 12-ны бэлэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.

       Монгол Ардын Намаас гишүүд, дэмжигчид, олон түмний санал бодол, хүсэл зоригийг хүндлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг надад хүлээлгэлээ.  Миний гарал үүсэл, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, сүлд хийморийг төрийн тэргүүний зэрэг дэвд нийцнэ гэж үзсэнийг, би нэр төрийн хэрэг хэмээн ойлгож байна.

 Миний бие ард түмнийхээ уламжлал, соёл, хөгжил дэвшлээр бахархдаг. Тэдний одоо болон хожмын сайн сайхныг сүслэн бэлгэшээдэг. Монголынхоо төлөө, монгол түмнийхээ төлөө сайн үйлс бүтээхсэн гэж зүрх минь цохилдог. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг, хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Би монгол хүний ёс жудгийг чанд сахиж зөв бодолтой,  эрч тэмүүлэлтэй, шулуун шударга өрсөлдөх болно.

 Өнгөрснөө, туулснаа шүүн тунгааж, дүгнэн шинжвээс болж бүтэж байгаа, болохгүй бүтэхгүй байгаа бүхэн тод ялгарч байна.

Өнөөдөр манай улсад дэвжин дээшилж, өсөж дэвшиж байгаа зүйл олон байгааг үгүйсгэх учиргүй. Сайн нь ч, муу нь ч монголчууд бидний хамтын оноо, хамтын алдаа юм. Бидэнд цаг алдалгүй засч залруулан зөв болгох, бүтээж сүндэрлүүлэх зүйл зэгсэн байна.

 Ард түмний санааг зовоож, улс орны хөгжил, хүн ардын сайн сайхан амьдралд саад учруулж байгаа буруу зүйлүүд юу байна вэ?

Хамгийн гол нь: -Улстөрийн намчирхал талцал даамжирч, үндэсний эв нэгдлийг хангах зарчим алдагдаж, ард түмэн хуваагдаж, улс орон хүчгүйдэж байна. Энэ нь бидний алдаа бүхний эх сурвалж байна. Үүний улмаас:

-Үндэсний баялаг цөөн хүний гарт төвлөрөн, баян хоосны ялгаа улам бүр нэмэгдэж байна.

-Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал сэтгэл эмзэглүүлж, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан газар нутгаа доройтуулж байна,

-Иргэдийн бодит орлого аривжихгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.

-“Оюу толгой” төслөөс Монгол Улсад оногдох хувь багасч, ард түмэн баялагийнхаа үр шимийг хүртэж чадахгүйд хүрч  байна. Үүний үр дагавар уул уурхайн бусад төслүүдэд ч нөлөөлөхөөр байна.

-Шүүх, хууль, хяналтын байгууллагууд хүн бүрт тэгш, шударга үйлчлэхгүй байна.

-Төрийн албан хаагчдын төрд тууштай ажиллах баталгаа үнэгүйтэж байна.

Энэ бүгдийг засч зөв хөрсөнд буулгахын төлөө зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг болохыг миний бие гүнээ ухаарч байна. Иймд ”Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэдэг уриатайгаар сонгуульд оролцож байна. Миний мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго ч үүнд оршиж байгаа юм.

 Улстөрийн тогтвортой байдал, ард түмний хүсэл сонирхол, эв нэгдэл эн түрүүнд бүрэн хангагдах учиртай. Улс төрийн хүчнүүдийн саналын зөрүү, маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцан ойлголцол, зөвшилцлөөр шийдвэрлэдэг байх зарчим төрийн удирдлагын бүх түвшинд үйлчлэх ёстой.

Улстөр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх, буруутгах гажуудлыг арилгах учиртай. Бие биенийхээ ололт, амжилтанд талархан ханддаг, дэмжин урамшуулдаг, хамтран ажилладаг үзэл санаа, байр суурийг нийгэмд төлөвшүүлэхийг нэн тэргүүний зорилт болгох ёстой. Хэн нэгнийгээ зөвхөн муу муухайн уурхай, гэрэл гэгээтэй мөр, үйлсгүй мэтээр хандах явцгүй үзлийг монголын нийгмийн хөрснөөс арчиж цэвэрлэх ёстой. Хэн нэгэн, аль нэг нам зөв бодлого шийдвэр гаргаж ололт амжилтанд хүрсэн бол “Тэд энэ сайн зүйл хийсэн” гэж хэлж чаддаг, нийтээр хүлээн зөвшөөрдөг соёлыг дэлгэрүүлэх учиртай. Буруу нь буруугаараа, зөв нь зөвөөрөө байг. Энэ бол шударга ёс мөн.

Шударга шүүхийг төлөвшүүлэх ажлыг бүх талаар дэмжин, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс жудагтай,  шударга хүмүүс ажилладаг байх зарчмыг баримтлах нь хойшлуулшгүй зорилт мөн.

 Үндэсний баялаг, ашигт малтмалыг судалгаа тооцоотой, үндэслэл төлөвлөлттэй ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ, уул урхайн үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхийг чухалд үзэх ёстой.

Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого бол эдийн засгийн зөв бодлого мөн.

 Жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого явуулах ёстой. Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих асуудал анхаарлын төвд, ямагт байх учиртай.

Монголын 2,8 сая иргэн дотор дундаж давхарга дийлэнх олонхи байх зам руу цаг нартай уралдан тэмүүлэх ёстой.

Тогтвортой хөгжил бол бидний баримтлах хамгийн зөв замнал. Энэ нь эдийн засаг, нийгмээ хөгжүүлж байна гээд байгалиа устгаж таарахгүй гэсэн үг. Энэ бол эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогыг хамтад нь тэнцвэртэй явуулна гэсэн үг.

Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Энэ нь манай намынх, тэр нь хүний намынх, энэ нь миний ах дүү, тэр нь хүний хүн гэж алагчилж ялгалгүй тууштай тэмцэх ёстой. “Дээрээ суудлаа олохгүй бол Доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Улстөрийн орчин, тогтолцоо өөрөө бохир байна. Эндээс эхлэх ёстой. Оройгоос нь эхлээд өөрчлөх хэрэгтэй.

                 Хүүхэд  багачууд,  сурагчдад халамж анхаарал тавих  шаардлагатай. Оюутан залуус,  эрдэм  шинжилгээ,  бизнес,  төрийн  болон  төрийн  бус  байгууллага,  үйлдвэр,  газар  тариалан,  мал  аж  ахуй,  боловсрол,  эмнэлэг,  спорт,  урлагийн  талбарт залуучууд  маань  эх орныхоо, мандал бадралыг түүчээлж байна. Монгол  бол залуучуудын  орон.  Энэ бол  монгол  үндэстний  бахархал  юм.

                Залуучуудын бодол  санаанд  ямагт  хүндэтгэлтэй  хандаж  тэдний оргилуун  эрч  хүч, эрмэлзэл тэмүүлэл, зүтгэл чармайлтыг хөхиүлэн  дэмжих ёстой. Монгол залуус хэнээс  ч  дутахааргүй хангалуун амьжиргаатай,  ажил үйлстэй байж,  ээлтэй, тав тухтай орчинд  амьдралаа  цогцлоох  нөхцлийг  бий  болгох ёстой.

Эх орон минь бүрэн бүтэн, элгэн түмэн минь эвтэй эетэй байхын гол учиг нь төрийн үйл хэрэг ёс жудагтай байх явдал мөн. Төрийн хойморт жудаггүй авирлаж болохгүй. Намчирхсан хазайлтанд түүнийг өртүүлж болохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын өрхийн тэргүүн юм. Энэ айлд ахмад настан, хүүхэд багачууд, идэр залуус, оюутан сурагч, малчин тариачин, бизнес эрхлэгч, соёл урлагийн авьяастнууд, сэхээтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа, эмгэг согогтой хүн цөм бий. Хүний эцэг хүн үр хүүхдээ сорчилдоггүй шиг Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй. Иймээс би ард түмнийхээ эс бүхэнд тэгш сэтгэлээр хандана.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн хувь хүний онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эв дүй, дагуулан манлайлах үлгэр дуурайл, далайц, зангарагаас хамаарна. Би хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудад найдна. Би ахмад үеийнхнээс арга ухаан авч, өөрийн үеийнхэнтэйгээ зөвлөж, зөвшилцөж ажиллана. Миний бие эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ.

 Хэрэв монголын ард түмэн надад найдаж итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол:


 Би Үндсэн хууль болон бусад хуулийн үзэл санаа, үг үсэг бүрийг чандлан сахигч байна.

 Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдлэгч байна.

 Би ард түмний эв нэгдлийг жинхэнэ илэрхийлэгч байна.

 Би хууль, шударга ёсыг алагчлалгүй хэрэгжүүлэгч байна.

 Би ам, ажлын нэгдлийг үлгэрлэн хангагч байна.

 Би хүний эрх, эрх чөлөөг дээдэлж баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах зарчмыг өмгөөлөн хамгаалагч байна.

 Би авлига, хээл хахуулийг үндсээр нь таслахын төлөө мятаршгүй тэмцэгч байна.

 Би бусармаг явдалд оролцоогүй, хутгалдаагүй ээ. Хэсэг бүлэг болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр.

 Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжихгүй.

 Би зарчмаа, оюун санаагаа, бие сэтгэлээ наймаалахгүй. Худал амлахгүй, хуурч мэхлэхгүй, дүр эсгэхгүй.

 Миний бие эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхашгүй бат бэх байлгаж, батлан хамгаалах хүч чадлыг хангаж, эх орныхоо олон улсын нэр хүндийг өндөрт өргөж, хөгжил цэцэглэлтийг баталгаатай хангахын төлөө энэ биеийг огоорон ажиллана.

 Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжиж хүчирхэг Монголынхоо төлөө хамтдаа зүтгэе!

 Монгол түмний эв эеийн барилдлага, хөгжил, манлайллын түрлэг дэвжин бадраг!

 Монгол түмний заяа түшиг! Бидний хэрэг бадран мандаг! Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 Хөх тэнгэр минь цэлмэг, хөрст шороо минь бүтэн, хүн ард маань жаргалтай байж, Монгол минь мөнх оршитугай!
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (124.158.68.61)
    Энэ хэдэн 4 мөртийг хэн хэлж цээжлүүлсэн юм бол доо уг нь үхэр бааги гэдэг шүү дээ ямар барилдах биш үүгээр яанаа яадах англиар ярьж чадах юм уу оросоор папа,мама байгаа байлгүй дээ
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.44.146)
    ЯГ ХАЛУУН СЭТГЭЛИЙН, ЧИН ҮНЭН ҮГ БАЙНА ДАА. ЭНГИЙН МӨРТӨӨ МОНГОЛ ХҮНИЙ ЗҮРХЭНД ХҮРЭХ Л БОДОЛ, СЭТГЭЛ БАЙНА. ДЭМЖИНЭ ШҮҮ.
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.114.3)
    Докторантад хамт сурч блаа. Ер хичээл таслахгуй. Бид суулдээ Гишуунийг дагаад ангиараа хичээлдээ бурэн бутэн суудаг болсон. Тархи маш сайн ажиллана. Ховор хун. Бид огт судлаагуй бж хэнийг муулж бас магтаж болохгуй. Зугээр л сууж бгаад Хеделмерийн баатар болохуу.12 туруулэхуу. Нусэр хеделмерч. МУЕ болоод маш даацтай юм хийнэ.
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • санаа (202.179.11.58)
    яг өөрөө бичсэн үү хэрэв бичсэн болч сүрхий золиг юм гээч
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • irgen (202.179.22.198)
    Hediigeer setgel hudluluur setgegdel bichij baigaa ch gesen ugee bodoj bichmeer yum , Bat-Erdene gishuunii muriin hutulbur ni niigemd uguilegdej baigaa zuv zuitei asuudluudiig tusgasan bna , er ni 2000 onoos hoish Mongoliin ard tumen hen ni hen be? gedgiig medmeersendee, hudlaa yaridaggui helsen ug hiisen ajildaa tuushtai zogsdog hun l Mongoliin turiin terguun baih ni uls orond heregtei Avargaa demjsen baihad aldahguie ard tumen mini
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    hen ingej mundag helj baigaagui shu. amjilt. yalna shu
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (194.24.138.250)
    Noyn nuruu aldahgui manai nam huni nam gej yalgahgui hun heregtei bn songuuli bolohoor shuuhdeed sanaliig bulaadag , ordoldogch barij horidog hun hereggui manai ulsad avraga garaad ene deer bgaa luivarchidiin horongiig huraagad gadaad uls lu luivarchidiig hooj yavuul end baival hor nairuulaadl bna bagtsaagaar 500gaad ger bul bgaa baih daa
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
    • Өөрийнхөө гарыг цэвэрхэн байлгадаг хүн намынхаа бусад хүмүүсийн гарыг угааж өгөөрэй
      2013 оны 05 сарын 23
  • Zochin (194.24.138.250)
    Ene avragiig muulj bga humuus avragiin chigchi huruund ch hurehgui humuus olon surguuli togsood yadag yum bayrtsogt nar shig idej elbegee shig hudlaa yari ard tumniig 2 huvaahuu muusain ardchilal yarisan hulgaich nar
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
    • 123
      Аваргатай барилдах гэж байгаа биш чигчий хуруунд хүрэх эсэхийг яриад яахав. Энэ бол сонгууль биеийн хүчнээс илүү оюуны хүч илүү чух*****
      2013 оны 05 сарын 23
  • Зочин (46.127.212.50)
    Gunduugui, erdemgui, bolovsrolgui, duugai, booronhii, nohoi zantai JINHENE MONGOL ER HUN GESEN SHUU
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • үгхы (122.201.18.36)
    МАН ы оюунлаг залуус одоо ичэж үхэх эсүүл цоо шинэ юм бодохгүй бол ч
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • йүШЧР (122.201.18.142)
    МАН ингэж доошоо орох гэждээ Үнэхээр дуусч байгаам байнадөө Залуус нь эртхэн гарч шив шинэ нам байгуулах хэрэгтэй болжээ
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin (202.21.106.101)
    DAAN CH DEE MAN IIM HUN DEVSHUULJ NAMINHAA OYUNLAG ULS TUR NIIGMIIN TURLAGATAI GISHUUDEE YUCH BISH HARAGDUULJ,NAMAA DOOSH HIIH YAMAR SHAARDLAGA BAIV.
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (141.70.81.148)
    awarga tanig huvi hunii chin huvi.d hyndeldegch eronhoologch bololohd Oyuni Potentsalchin arai hyrehgui bha sry!!!!
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Тэнэг боловсролгүй эргүү дурак.
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.194.114.204)
    snaixan ug bna
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.20.208)
    burhan mini ene ugiig ooroo beldsem yum bol uu. neg l hondii sonsogdood baina
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    Gui yahav bolomjiin ug beldej ugsun bna.Ter humuustni bayar hurgie.Za tegeed demii yum bol demii l baidagdaa.Ovoo arvin namtartai boloh yumbizdee.
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ЗААГ... БААГИЙ АВРАГА СОНГОГДВОЛ ЭХЛЭЭД АВИЛАГЫН АСУУДЛААР НАМАА ТАТАН БУУЛГАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА... ТЭГЭХЭЭР НАМ НЬ ГАРГАСАНЧ ДЭМЖИХГҮЙ ЮМ БАЙНА ДӨӨӨӨ.............
    2013 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 10 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 45 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 28 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 51 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 16 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 40 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 42 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 9 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 41 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 22 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 20 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 33 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 42 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 5 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 31 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 31 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 31 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 36 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК