Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн түгжрэлийг шийдэж, иргэдээ сонслоо

2013-5-25
0
ЖИРГЭХ

   Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо хамгийн том боомт, импортын гол төв, Замын-Үүдэд өнөөдөр ажиллаа. Энд асуудал байна. Учир нь хил дээр урд хөршөөс барилгын материал, цемент ачиж ирсэн 800 гаруй машины бөөгнөрөл үүсч Монгол хил давахаар ээлж дарааллаа хүлээн зогсож байгаа аж.  
Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаны хүмүүстэй уулзаж асуудлыг шийдлээ. Ингэхдээ цемент ачсан машинуудыг нь тусгайлан хил нэвтрүүлэх зарчмаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ ажлыг зохион байгуулснаар Замын-Үүд дээрх ачаатай машины бөөгнөрөл тав хоногийн дотор шийдвэрлэгдэхээр боллоо.
Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Дорноговь аймагт жилд 40 тэрбум төгрөг төвлөрдөг бол, Замын-Үүд сумынх 100 тэрбум төгрөгт хүрдэг ажээ. Эдгээр хөрөнгө оруулалтаар 960, 928 хүүхдийн сургууль, цэцэрлэгүүд барьж байгуулан, Замын-Үүд сумыг тойрч гарах хүнд даацын ачааны машины хурдны зам барих гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн байна.  
 
 
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дээр нь юм бичсэн бор цаасыг харан ярьж эхэлсэн нь 2009 сонгуулиар нэр дэвшихдээ амлалтаа тэмдэглэж байсан, мөрийн хөтөлбөр нь ажээ. Тэрээр өгүүлэхдээ “Жишээ нь оюутнуудыг цалинтай болгоно гэж энэ цаасан дээр тэмдэглэж байжээ. Энэ амлалт маань хэрэгжсэн үү” гэж асууж байгаад өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг танилцуулж эхэлсэн юм. Мөн “Ц.Элбэгдорж гэдэг хүн нэр дэвшиж байна гэж бус өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна гэж бодож сонголтоо хийгээрэй. Өөрийгөө бодож саналаа өгөөрэй. Би зөв сонголт хийснээр миний гэр бүлд ямар өөрчлөлт гарах вэ, миний ажиллаж байгаа орчинд ямар эерэг дүн ирэх вэ, манай суманд, аймагт, улс оронд минь ямар хөгжил авч ирэх вэ гэж шат дараалан бодож сонголтоо хийх хэрэгтэй” гэж онцолсон юм.
Уулзалтын үеэр иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Тухайлбал:
 
Н.Гантөмөр: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орноо Монгол ухаанаар удирддаг
Иргэн Н.Гантөмөр уулзалтын үеэр босч үг хэлэхдээ “”Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг би Монгол ухаанаар улс орноо удирддаг гэж боддог. Ядаж л гадаад, дотоодод явуулж буй албан бичгийг босоо Монгол бичгээрээ хөрвүүлэн илгээдэг юм билээ. Энэ бол жижиг асуудал биш. Мөн гадаад, дотоодынхны нийлсэн авлигачидтай тэмцэх гэж үйлээ үзэж буйг нь бид харж байна. Монгол малчдын яриа байдаг даа. Хээрийн нохой, гэрийн нохой хоёр нийлбэл гэрийн нохойг нь эхэлж бууд гэдэг. Яагаад гэвэл нохой хэнээс ч айдаггүй. Би Ерөнхийлөгчид ингэж л захимаар байна” гэлээ.
 
 
 
 
 
Л.Чулуунхүү: Ерөнхийлөгч та л ахмад дайчдыг төлөөлж чадна
Л.Чулуунхүү хошууч хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ийн захисан юм. Тэрээр “Ахмад дайчдад онцгой анхаарч, онцгой хүндэтгэл үзүүлж байдагт тань бид баяртай байдаг. Дайнд оролцсон ахмад дайчид маань цагийн эрхээр өвгөрч, цөөрч байна. Харин одоо дараагийн үеийн ахмад хилчид, гарч ирлээ. Энэ асуудлыг та л анхааралдаа авч, шийдэж чадна гэдэгт итгэж байна. Жишээ нь миний бие хилийн цэрэгт насаараа ажиллахдаа нэг ч удаа конторт сууж үзээгүй. Энэ амьдралаа Монголын дархан хилийг манахад зориулсан. Ингэж зүтгэсэн миний үеийн хилчдэд хүндэтгэлтэй хандана гэдэгт бид итгэж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та л биднийг төлөөлж чадна” гэсэн.
 
 
Ц.Ганзоригт: Замын-Үүдийн иргэдийг газар өмчлөлд хамруулж өгөөрэй
Тэрээр Замын-Үүдийн иргэд Газар өмчлөлийн тухай хуулийн гадна үлдэж байгааг энэ үеэр дурдлаа. Нэмж хэлэхдээ “Хилийн бүсийн нутаг дэвсгэр гэдэг утгаараа Замын-Үүдийн иргэд бид Газар өмчлүүлэх тухай хуулийн гадна үлдчих шиг боллоо. Энэ эрхийг Ерөнхийлөгч та анхааралдаа авч бидэнд туслаарай” хэмээн захиж байсан.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Д.Гомбо: Та дахин сонгогдоод хийсэн ажлуудаа үргэлжлүүлээрэй
Өндөр настан Д.Гомбо гуай үг хэлэхдээ “Ерөнхийлөгч та эхчүүд, хүүхдүүдийг дэмжсэн олон ажил эхлүүлсэн. Одоо сонгогдоод энэ мэт хүн ардад хэрэгтэй ажлуудаа улам сайн хэрэгжүүлээрэй. Түүнээс гадна би С.Зоригийн хэрэг илрэхгүй байгаад сэтгэл эмзэглэж суудаг хүн. Мнай улсад ирээд байгаа Оросын зөн билэгтнээс энэ талаар та нэг асуугаач. Бас өдөр бүр, вагон вагоноор хятад эрчүүд ирж байна. манай охид бүсгүйчүүдийг минь сүйд хийгээд дуусгачихвий дээ. Газар нутгаа гадныхнаас хамгаалж чадаж байгаа танд энэ бүхнийг хэлж, найдахаас өөр арга алга” гэж өгүүллээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүд суманд ийн ажиллаж Сайншанд хот руу хөдөллөө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.18)
    Ченжүүд л
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.20.245)
    ард түмэн энэ нөхрийг нэг л ёозгүй харж байх чинь вэ.
    2013 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 9 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 43 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 27 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 50 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 39 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 41 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 8 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 40 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 21 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 19 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 32 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 41 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 3 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 30 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 30 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 35 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК