Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН доторх далд тэмцлийг ил болгосон үгс

2013-5-28
0
ЖИРГЭХ
МАН-ынхан өнгөн дээрээ эв нэгдэлтэй, “журмын бат” байгаагаа илэрхийлцгээн хөөрцөглөвч үнэн чанартаа дэлбэрэх дөхсөн галт уулын тогоо шиг байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал, МАН-ынхны хэлсэн үг, хийсэн үйлдлээс шинжиж болно.


   МАН-ынхан өнгөн дээрээ эв нэгдэлтэй, “журмын бат” байгаагаа илэрхийлцгээн хөөрцөглөвч үнэн чанартаа дэлбэрэх дөхсөн галт уулын тогоо шиг байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал, МАН-ынхны хэлсэн үг, хийсэн үйлдлээс шинжиж болно.

Намын даргын “сэтгэлийн үг”

   BB МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэр нэвшигч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны нээлт дээр хэлсэн үгэндээ хэл хальтирч бус хэлэх гэж хэлсэн санаагаа дайжээ. Үүнийг сийрүүлбэл: ... “Ерөнхийлөгчийн сонгууль Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал гэсэн хүмүүсийн хооронд өрнөнө гэхээсээ илүү өнгө, хэлбэрээс нь агуулга мөн чанарыг зааглах, нийгэмд дүр эсгэсэн хуурамч ардчилал ноёрхохоос сэргийлэх асуудлын өрсөлдөөн болно гэж бодож байна” гэх далд егөө үгээр Ө.Энхтүвшин дайралтаа эхэлжээ.
Мэдээж сонгууль нэр дэшигчдийн хооронд л өрнөнө. Учир нь хууль тийм юм. Тэгэхээр түүний цэцэрхэл өөр зүйлийг онилж байна. Юуг, хэнийг ?
    Өнгө, хэлбэрээс нь агуулга мөн чанарыг зааглах гэсэн түүний санааг дараах үг тодруулна. Ө.Энхтүвшин: Юуны түрүүнд нэр дэвшигчийн хэдхэн хүний хүрээнд ярилцаад бага хуралд оруулдаг жишгийг өөрчилье. Нэр дэвшигч нь Бат уу? Цэцэгээ юу? Цэрэн үү? Балбар уу? гэдгийг яаран зарлахаа больё...  Манай намын гишүүн нэр хүндтэй, чадалтай, бэлтгэгдсэн олон хүний нэр газар бүрээс ирсэн. Эрэмбэлж, дарааллуулж өмнө хойно нь оруулахад амаргүй байсан гэдгийг энд зориуд тэмдэглэе гэх зэргээр гомдоллосон Ө.Энхтүвшингийн үгсийг энгийн хэл рүү орчуулбал дараах утга гарна. “Би бол мөн чанар байсан, харин та нар өнгө, хэлбэр харж нэг бөх дэвшүүллээ шүү! Эрэмбэ дарааллаа ойлгож, урд хойно нь оруулж чадахгүй л байна даа, та нар. Гээд одоо би яалтай билээ”  Тодорхой хүний нэр гэхээсээ албан тушаалын эрэмбээр нэр дэвшигчээ тодруулъя гэсэн санааг Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн асан А.Базархүүгээр дамжуулан илэрхийлж байжээ. А.Базархүү нь нам болон төрийн ажил мэддэг, өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс нэр дэвшүүлэх ёстой гэдгийг шулуухан хэлснийг бүгд санаж байгаа. Харин У.Хүрэлсүх үүний эсрэг Батаа, Эрдэнээ нарын нэрийг дэвшүүлэх бодлого барьсан.

    Ө.Энхтүвшин сонгуулийн эхний өдрөөс танигдахаа больж, Ханнара намын гишүүн шиг байн байн бөхөлзөн, мөр толгой холбон шүлэглэх, хурай хурай хэмээн хоолой цахиртуулах болсон  нэр дэвшигчээ “дүр эсгэсэн хуурамч” байдал үзүүллээ хэмээн чимхээд авчээ. Үнэхээр ч нөгөө сайхан аврага бөх маань тав алхаад л тонголзоод, хоёр алгаа олонд дэлгэн үзүүлж, цэвэрхнийг нь гайхах зэргээр аяглах болсон нь “дүр эсгэсэн, хуурамч” гэх даргын тодорхойлолт байгаа олсон гэлтэй.

    Бөх Б.Бат-Эрдэнэ байгаагаараа илүү сайхан атал ийнхүү дүрд хувирч, гараа цэвэрлэдэг (ажил хийдэггүй гэсэн утга), сэтгэлээ ариусгадаг(юу ч боддоггүй, эсвэл нүглээ ламаар цайруулдаг гэсэн утга), ариун бус үйл хийдэггүй(винайн ёсыг сахисан лам шахуу юм) гэх ухааны юм яриад жүжиглээд эхлэсэн нь намын даргад нь, цаашилбал сонгогчдод таалагдсангүй. Хэнтий зүгийн жирийн иргэд аврагын гар цэвэр үү, сэтгэл цэвэр үү, үйл ариун уу гэдгийг өчнөөнөөр нь няцааж чадна. За энэ яахав, цаашаа явъя.

    Ө.Энхтүвшин цааш нь өнөөх мөн чанар бус өнгө, хэлбэр болсон нөхрөө “Төрийн наадмын түрүүг 12 удаа авсан шигээ төр засах ухаан Бат Эрдэнэ дэвшигчид маань бий гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээн даапаалжээ.  Наадамд түрүүлэх, төр засах хоёр хоорондоо ямар ч уялдаагүй, тэс хөндлөн зүйлс гэдгийг Ө.Энхтүвшин мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч наашаа харж инээн, цааш харж тавлан байж ингэж хэллээ. Далд санаа нь бол “төр нь төрөөрөө байг, бөх нь бөхөөрөө үлдэг” гэж тайлагдахаар юм.

Уяа бөхийн хариу мэх

    “Уяа бөх” цолыг бөх сонирхогчдоос арван хоёр удаа хүртэж явсан Б.Бат-Эрдэнэ даргынхаа далд санааг тайлж уншаад даруй хариуг өгчээ. Б.Бат-Эрдэнэ: “Өнөөдөр улс төрийн орчин бохир байна. Улс төрийн тогтолцоо нь өөрөө ээнтэй уунтай байна. Тийм учраас эндээс эхлэх ёстой. Оройгоосоо эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй гэж  би үздэг” хэмээн айлдав.
    Энэ бол намын даргынхаа хорон үгийг газар авахуулахгүй уяж, хорих гэсэн дархан мэх юм. Энгийн хэл рүү хөрвүүлбэл: “Манай намын удирдлага улс төрийн орчинг бохирдуулсан. Энэ заваан ажил буух эзэнтэй. Эрхэм дарга та өөрөө үүнд хамаарна шүү! Би Ерөнхийлөгч болохгүй юм гэхэд намын дарга болно. Намынхаа орой дээр заларч яагаад болохгүй гэж?”
BB

    Б.Бат-Эрдэнэ нээлтийн дараах цайллага дээр хөөрч, халамцах үедээ сонгуулийн дараа намын дарга болдог ч юм уу гэсэн үгийг өөрийг нь дэмжигч Үрэлсүхийн дагуулуудад хэлээд амжсан байна. Ж.Мөнхбат энэ үгийг У.Хүрэлсүх сонсчихно гэхээс хамгийн их айсан гэх агаад аварга руу зандчих шахан ийн хэлжээ: “Та эхлээд урдах тавагтай хоолоо л барахыг бод. Намын даргын тухай ярих эрт байна. Болох дээрээ тулбал таныг нэг дэд дарга болговол дээдийн заяа”

    Б.Бат-Эрдэнэ зүгээр суусангүй, даргадаа хийсэн хариу мэхээ хэвлэлээр үргэлжлүүлэв. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлэгчийн хооронд өрнөж буй далд хэмлэлдээнийг “Өөр мэдээ” сонины сурвалжлагч Б.Онон гэгч олон нийтэд нилээд хэмжээгээр ил гаргаж тавьсан байгааг одоо сонирхоцгооё. “Ийм даргатай МАН яана аа?!” гэх өдсөн гарчигтай бичвэрт: “Хөөрхий, Ө.Энхтүвшин дарга Бага хурлынхаа үеэр Б.Бат-Эрдэнэ аваргатай хоёр хайнцаад, гурав дахид нь ялагдсан гэж байгаа. Ялсан Б.Бат-Эрдэнэ сурталчилгаандаа мордохтой зэрэгцэн Ө.Энхтүвшин дарга өөрийгөө хамгаалах PR хийж эхлэв. “Ардын нам ардчиллыг бодож, намын даргаа бус сул гишүүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ” хэмээн мэдлийнхээ сониноор бичүүлж байна. Ядарсан л арга юм уу даа. Яг үнэндээ Ардын нам түүхэндээ Ө.Энхтүвшин шиг сул даргатай байж үзээгүй биз ээ. ... нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга намаа гоё харагдуулж, даргаа халхалж байгаа. Харин Ө.Энхтүвшин намаа индианчуудын тахиа болдог дорой бүргэдийн үлгэрийн замаар оруулж мэдэх нь. Уг нь бүргэд, тахианы үүрэнд байсаар нисдэггүй, өндөрт гарч чаддаггүй тахиа шиг болчихсон эмгэнэлтэй үлгэр байдаг ажгуу” гэх зэргээр намын даргаа гоочилжээ.
Энэ бичвэрийг захиалагч нь яруу найрагч Ж.Мөнхбат гэдгийг эх сурвалж хэлж байна. “Дунд хуруугаараа дурласан амрагаа жаргаадаг, би” хэмээн шүлэглэж, болор цомыг 2 сая төгрөгөөр урхилж явсан энэ этгээд Ө.Энхтүвшингийн нээлтийн үгэнд хамгийн их эмзэглэсэн гэнэ. Эмзэглэл нь тулаанд түлхжээ. МАН доторх хамгийн сонирхолтой тулаан энэ бичвэрийн сэтгэгдэл дээр өрнөсөн байх юм.

        Сэтгэгдэл:
Бөхийг дэвшүүлдэг, одоо ингээд намын дарга руугаа чулуу шидээд эхэлдэг нь Миегомбын Энхболд тэргүүтэй хэсэг луйварчдын найрулсан болхи жүжиг л яваад байна аа даа... Бөх гарахгүй бол унагаана... Гарсан ч бас унагаана юм биз дээ... Энэ намын төгсгөл ирж байгаа бололтой.

    
       
        Сэтгэгдэл: Ээ хэ хэ... Уг нь бол энэ үедээ алдаагаа залруулах ёстой. МАН одоохондоо зөвхөн дотоод асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Түүнээс биш юун Ардчилсан намтай арсалдах, юуны чинь Элбэгээтэй бөх өрсөлдүүлэхэв дээ. МАН-ын дайсан бол Ардчилсан нам огт биш, нам дотор байгаа авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнууд шүү дээ. Гэмээ ойлгоогүй цагт манай нам хэзээ ч сэхэл авахгүй. Мөнчиг олон сонгуульд ялдагдна даа.
        Сэтгэгдэл: Лүндээжанцан, Нямдорж нар нөгөө л далдуур хуйвалддаг зангаараа намын даргаа хорлоно доо.
        Сэтгэгдэл: Энэ намыг хагалан бутаргах гэсэн хорон санаат авилгач, газрын наймаач М.Энхболдын захиалгаар бичсэн байна. Тэр шаар эртнээс намын даргын суудалд санаархаж Ө.Энхтүвшин даргыг мах 1200 болсон гэж хэл нь хальтарсныг далимдуулж хар пиараа хийж байгаа. Бага хурал дээр Энхтүвшин даргыг 2 удаа тэнцэхэд наадах чинь санал авж чадахгүй. Аваргыг гаргавал бөхөд хайртай монголчууд нам явна гэж хөөргөсөн улс бол Г.Занданшатар, М.Энхболд нар шүү.

        Энэ бүхнээс ажихад МАН дотроо будлиантай байна. Будаан дээрээ зодоонтой байна.
Мо.Галсан(Шударгуу Хас бүлгэм)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (58)

  • bat (74.217.37.87)
    mongold tuuhendee anh udaa zov hun toriin tolgoid garah gej baina ene bol avarga Ene hunees oor hench chadahgui
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • бадам (202.131.231.242)
    Аварга маань гэнэт автобусанд суудаг болчихож. Дандаа ийм байгаасай.Хэдэн оноос хойш суугаагүй бол доо. Энэ хуурамч зан биш гэжүү.Худлаа л хүний зан даа
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.183.214)
    Хэхэ бөх сонирходхг хүмүүс ч дэмжихгүй ээ. Увсад хар аварга маань тавиулж байв даа хөөрхий. Уг нь Увсынхан хар аваргадаа хайртай л юм шиг байдгийн.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • иргэн (124.158.111.154)
    МАН-д өөр нэр дэвших хүн байгаагшйд харамсаж байна. Томоохон улс төрчид нь бүгд хэрэгтэн болсон болохоор яалтай ч билээ дээ. Батэрдэнэ аваргаа та бөхөөрөө л үлдсэн нт дээрдээ. Монголчуудыг доромжилж байгаа юм шиг бөх ерөнхийлөгчид дэвшээд байхдаа ч яахав дээ. МАН унан унахдаа сэхэхийн аргагүй уналаа даа.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Саранцэцэг (203.91.119.100)
    Бат-Эрдэнэ аврагыг хөдөөний хэдэн бөхчүүд, бөх сонирхдог ардууд л дэмжинэ.Улс төрийн ямарч дадлагагүй, бүдүүн бараг бөх хүн улс удирдана гэж юу байх вэ дээ.Олимпийн хорооны тэргүүлэгч юм уу олон улсын олимпийн хорооны гишүүнд дэвшүүлвэл нүдээ олсон сонголт болно.сайн бол 20-30 хувийн санал авна.
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (65.28.43.7)
    Baterdene guai heree medmeer yum daa, sain buh bsan baij bolnoo, gehdee sain uls turch yaavch bish! Tuluulj baigaa uls turiin nam ni YAMAR NAM bilee dee?!
    2013 оны 05 сарын 29 | Хариулах
  • zochin (122.201.18.10)
    Arhangaichuud nutgaasaa avarga turvvlsen odoo uur avargiig demjihgvi ee shal dvnkhvv murtluu english heltei gechihjee estoi zaagaad ch surshgvi shvv dee kkk bas ajil hiij baigaagvigee aldaa gargaagvi gechihjee.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • иргэн (49.0.200.124)
    Бидний гол дайсан бол МАН-ынханы бий болгосон авлигын мафижсан сүлжээ,төрийн эрх мэдлийг хувьдаа ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон төрөөс төрсөн тэрбумтан-олгархиуд мөн болой.Улс төр-бизнесийн ийм бүлэглэлээс төлөөлөл болон нэр дэвшсэн хүн ерөнхийлөгч болох боломжгүй. Сонгогчид ухаарагтун!
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.72.243.229)
    ed yah ni bidend ogthon ch hamaagui
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • анхаа (202.126.89.156)
    өрөвдмөөр зүйлээр тоглолт хийж байгаа ичмээр сэтгүүлч ичиг ичиг
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.12.16)
    Монголчууд бөх үзэж, ярьж, баясахаараа л нэг боллоо... Монголчууд хошин шог үзэж, баясахаараа л нэг боллоо... Гэтэл ТАНЫ АМЬДРАЛД ЯГ ЮУ НААЛДАВ... Бодоод үзэхэд нэг илүүдэхгүй л байх... Үр хүүхэд, хойч үеийнхээ сонголтон дээр зүгээр л нэг БАЯСАЖ БОЛОХГҮЙ байх аа.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.12.31)
    Элэг нэгт Монгол ахан дүүс ээ... Бидний манай, танай болж талцах яах вэ... Нэг л юмыг САЙН БОДЪЁ... Та бидний дайсан АН, МАН, МАХН, Хятад, Орос-ын аль нь ч биш... Ганцхан л дайсан бий... Тэр нь та бидний үр хүүхэд, хойч ирээдүйн идэх уух, өмсөх зүйх рүү БОХИР ГАР-аа ичгүүргүй шургуулсан, та бидний гэрэл гэгээтэй амьдралаас байнга хойш нь зулгаадаг, хөх цэлмэг Монгол орныг маань Аалзны тор шиг бүрхсэн, аймшигт хар тахал АВИЛГАЛ юм... Дурын газраар шагайхад л хулгайлсан, луйвардсан, авилгадсан ГЭМТ ХЭРГҮҮД багц багцаараа илэрч байна... Мөсөн уулын дөнгөж орой нь л гээд төсөөл... Эргэн тойрноо сайн хар... Цаана чинь БУЗАРУУД яг амь тавихын даваан дээр байна... Амьд үлдэхийн тулд байж болох бүхий л муу муухай, башир аруудыг хэрэглэж байна... Тэнгэр заяат Монгол ахан дүүс минь ээ... БУЗАР-уудын эсрэг дайныг удирдуулахаар Тэнгэрээс бидэнд илгээсэн АВИЛГЫН АНГУУЧ ХҮҮ-гээ дахин нэг сонгож ҮР ХҮҮХЭД, ХОЙЧ ИРЭЭДҮЙГЭЭ АВАРЪЯ... Үр хүүхэд, ач зээтэй хүн бүхэн НЭГДЭЦГЭЭЕ... АВИЛГАЧДААС МОНГОЛОО ҮҮРД ЦЭВЭРЛЬЕ... АВИЛГАЧ л бол өөрийн, хүний, таньдаг, таньдаггүй хэн ч байсан БҮҮ ӨРШӨӨ гэж АНГУУЧ ХҮҮ-дээ сануулъя... Хайртай ач хүүгийнхээ хууль зөрчсөн тухай сонсоод ИХ ЗАСГААС АСУУ гэж хэлээд гаргаж байсан их эзэн Чингис хааныхаа сургамжийг САНУУЛЪЯ... Өнөөдөртөө түүнээс ИЛҮҮ БАЙЛДАЖ ЧАДАХ хүнгүйг хүлээн зөвшөөрөөд, үр хүүхэд, хойч ирээдүйгээ бодоод түүнийг ДЭМЖЬЕ... БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.12.27)
    Ишшшшш... Хэмжээгээ мэдэхгүй баярлаж, хөөрсөн энэ нэг амитныг харахаар өрөвдмөөр ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг...Маруужингийн сураг сонссон хүүхэд биш дээ ямар... НЭГ Л ИХ САРХАЛЗСАН АМИТАН дэвээд л ХУРАЙ ХУРАЙ баргилтуулаад явах юм... Монголын ард түмний САРУУЛ УХААНЫ ШҮҮЛТҮҮР дундуур гарах ч үгүй байх л даа... Бүр гарлаа ч гээд төсөөлье... Ажлын өрөөнд ороход шийдлээ хүлээсэн хэдэн мянган асуудал овоолоостой... ЭНД Л ЖИНХЭНЭ АЙМШИГ ЭХЭЛНЭ ДЭЭ... Огт мэдэхгүй ч дунд нь УУСААД ЯВЖ болдог байсан ИХ-ын гишүүнтэй ч адилгүй дээ... Эргүүлж тойруулж яаж ч хараад учрыг нь ойдоггүй ээ... Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу... Гарцаагүй өөр хүмүүст хандана... Өөр хүмүүст ТОЛГОЙГОО МЭДҮҮЛНЭ... Дуртай ч, дургүй ч АВИЛГАЧ, ХУЛГАЙЧДЫН БОХИР ГАРЫН БЭЭЛИЙ өөрийн эрхгүй болно... Цаадуул чинь үүнийг маш сайн мэдэж байгаа, тооцоолчихсон ч байгаа... ЮМНЫ УЧИР ОЙЛГОДОГ, ХЭР ХЭМЖЭЭГЭЭ МЭДДЭГ Ч БОЛООСОЙ... Эцсийн хариуцлага цаад хулгайчууд дээр чинь биш чиний наад махан толгой дээр ирдэг юм... ХОХИРЛЫГ НЬ УЛС ҮНДЭСТНЭЭРЭЭ ТӨЛДӨГ ЮМ... Тархи толгойгоо бага зэрэг ажиллуулсан бол намын даргадаа зайгаа тавиад НЭРЭЭ ТАТАХ байсан юм даа уг нь.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (193.167.239.48)
    Yadaj 10 cm Nordiin undur usgiit gutal shaardlagagui ym daa
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • 121 (203.91.117.4)
    baga yastan elbegdorjiig bitgii gargaaraai mongolshuudaa ta nar jinhene halh yum bol abarga demjereei elbegdorj hytad shd
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • fgh (86.30.49.171)
    ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, хар мөртэй хар балагтай муухай хүнийг төрийн толгойдоо тавьсан цагт Монгол Улс өөдлөх нь байтугай мөхөн сөнөх замруугаа явж жинхэнэ сүйрэлдээ хүрнэ. Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.18.9)
    Батэрдэнийг хүндэтгэж саналаа өгөхгүй шалтгаан түүний ард сонгогчдыг хуурсан луйварчид бий
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.18.21)
    Гэнэн Батэрдэнийг хүндэтгэж саналаа өгөхгүй шалтгаан түүний ард сонгогчдыг хуурсан луйварчид бий
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Kkkkkkkj (213.166.199.66)
    Baterdene mindeeee chi miniiii hamgiiin muuu suragch bsan shvvdeeee eronhiilogchid uhaan chini dutna.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.11.192.34)
    сэтгэгдлүүд дээр Бөх хүн ухаан муутай шахуу юм бичжээ. Харамсалтай л байна. Энд сэтгэдэл бичсэн хүмүүс наг ч барилдаж үзээгүй гэж мөрийцсөн ч бэлэн байна. Наад зах нь хүнтэй барилдахад ямар их ухаан зардагыг ойлгоогүй л байна шүү дээ. Олон жил улс төрөөр явж хүмүүст таалагдахын тулд худлаа амлаж шоудаж сурсан хүнээс бөх хүн илүү жудагтай байх болвуу. Элбэгдорж юу бүтээсэн юм бэ гэж асуумаар байна. Оюутолгойн асуудлаар хэн тэмцэж байсан бэ? Батэрдэнэ шүү дээ. Өнөөдөр оюутолгойн 2000 хувьсагчаар бодсон гэх гэрээ бидэнд ашиггүй гэрээ болсон гэдгийг эдийн засгийн өчүүхэн ч болов мэдлэгтэй хүн ойлгож байгаа. Аливааг мэдээлэлээр биш мэдлэгээрээ дүгнэх хэрэгтэй шүү. Талийгаач УИХ-ын гишүүн, яруу найрагч Дашбалбар нас бархынхаа өмнөхөн УИХ-ын инднр дээрээс "Элбэгдоржоо чи Монголын ард түмэнд их муухай зүйл хийсэн энэ хүнийг улс төрийн өндөрлөгт байгаа цагт С.Зоригийн хэрэг хэзээч илрэхгүй" гэж хэлж байсан удаатай. Удалгүй нас барсан. Мөн энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс бүгд Дашбалбар агсан шиг учир битүүлгээр хорвоог орхицгоосон. Худлаа гэвэл судлаад үзээрэй. Хоосон хийрхэл, цэцэрхэлээр ийм сэтгэгдлүүд бичих хэрэггүй.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, хар мөртэй хар балагтай муухай хүнийг төрийн толгойдоо тавьсан цагт Монгол Улс өөдлөх нь байтугай мөхөн сөнөх замруугаа явж жинхэнэ сүйрэлдээ хүрнэ. Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • Zochin (103.11.192.34)
    Ingej bichih bsan yum bol 3 ner devshigchiin ugiig bichihgui yasin ene bol jinhene nuguu ner devshigchiin hj bga yavuulga bn. tgd end haashain dandaa yumiig muuldag humuus ni bdag yumuu hiih ajilgui humuus bnda
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    omnogovichuud baterdeniig songohguieeeeeeeee
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    baterdene jaahan duungeduuhen hun shuu dee
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • umnugowi (27.123.213.170)
    baterdene manai aimgt l law garxgui manai aimgaas box toruulxgui gj olon jil darsn terniig ene aimgaas xen ch songoxgui boxiin tsolooroo xuulich ner zuusn tuund yunii medlg bxwe kkk
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • bat (202.131.226.221)
    ene MAN odoo er ni oligtoi udirdagchgui bolchijee neg l nudend huiten sonin dargatai boltson. harin ch gej baterdene awragiig dewshuulsen ni sain bolsiin. herwee tegeegui enhtuwshin dewshsem bol udwaliin daraa oroh baisiin. baterdene songogdoj chadahguiee gehdee bas ch gej enhtuwshingees iluu sanal awah bh
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (202.55.191.35)
    батэрдэнэ гэдэг хувь хүнийхээ хувид зүгээр хүн гэвч ерөнхийлөгч болох хүний хувьд арай л биш бол уу
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    АН-ын захиалгат бичлэг гэж бодож байна.АН-ынхан энэ сонгуульд ялагдчих вий гэж их л айж байгаа юм байна даа.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (202.179.11.34)
    Buh hun barildahad yamar ih uhaan gargadag tuhai bichij hund helmeer bna.Ulsiin erunhiilugchid barildahdaa uhaan gargadag hun tohirohgui e sereechee oyunii undur bolovsrol hel ustai Mongol ulsiin ner hundiig olon ulsad undur orgoh , mon setgelgeenii undur bolovsroltoi hun bh estoi arai tegj bodoj bolhgui e
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (77.97.225.146)
    man-ig bolovson huchin saitai gedeg blaa odoo ch mulguu huchnuudeer duurch ene niitlelch esreg surtalchilga hiij bgaagaa oilgoj bna uu heden tug avsan yum bol
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • АДИЛАА (202.179.10.158)
    МАН УГААСАА ШАЛ ТЭНЭГ СОНГОЛТ ХИЙСИЙН НЭР ДЭВШИХ ХҮНИЙХЭЭ ДУНД БАТЭРДЭНИЙГ Л ОРУУЛДАГГҮЙ БАЙСИЙН . ӨӨР БАГААСАА ЭРДЭМИЙН МӨР ХӨӨСӨН ЛИДЕР ХҮМҮҮСИЙНХЭЭ ДУНД Л ӨРСӨЛДҮҮЛЭХ БАЙСАН ЮМ. ОДОО ХҮНЭЭ ОЛООГҮЙ МАН НЭГНЭТ ӨНГӨРСӨН БОЛОХООР АРДЧИЛАА ДЭМЖИЖ УЛСАА БОДСОН НЬ ДЭЭРЭЭ
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, хар мөртэй хар балагтай муухай хүнийг төрийн толгойдоо тавьсан цагт Монгол Улс өөдлөх нь байтугай мөхөн сөнөх замруугаа явж жинхэнэ сүйрэлдээ хүрнэ. Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • САНААА (202.179.10.158)
    УГААСАА МАН БАТЭРДЭНИЙГ ЦААСАН МАЛГАЙ ӨМСГӨӨД ЦААНАА АН-ТАЙ ГАР БАРИАД СУУЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ . УЛС ТӨР УГААСАА Л ИЙМ ШҮҮ ДЭЭ
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (194.24.138.177)
    Tungalag tamiriin Galsan bichjee Avragiig demjine AN elbege 2 yavch oodtei yum hiihgui ireh jilees mod 1 iig burhan bolgono shuu ayultai humuus dee elbege bol hamgiin ayultai hun
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • unen (202.70.46.204)
    unendee uls toriin uraldaaaaan shteee
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    сэтгэгдлүүд дээр Бөх хүн ухаан муутай шахуу юм бичжээ. Харамсалтай л байна. Энд сэтгэдэл бичсэн хүмүүс наг ч барилдаж үзээгүй гэж мөрийцсөн ч бэлэн байна. Наад зах нь хүнтэй барилдахад ямар их ухаан зардагыг ойлгоогүй л байна шүү дээ. Олон жил улс төрөөр явж хүмүүст таалагдахын тулд худлаа амлаж шоудаж сурсан хүнээс бөх хүн илүү жудагтай байх болвуу. Элбэгдорж юу бүтээсэн юм бэ гэж асуумаар байна. Оюутолгойн асуудлаар хэн тэмцэж байсан бэ? Батэрдэнэ шүү дээ. Өнөөдөр оюутолгойн 2000 хувьсагчаар бодсон гэх гэрээ бидэнд ашиггүй гэрээ болсон гэдгийг эдийн засгийн өчүүхэн ч болов мэдлэгтэй хүн ойлгож байгаа. Аливааг мэдээлэлээр биш мэдлэгээрээ дүгнэх хэрэгтэй шүү. Талийгаач УИХ-ын гишүүн, яруу найрагч Дашбалбар нас бархынхаа өмнөхөн УИХ-ын инднр дээрээс "Элбэгдоржоо чи Монголын ард түмэнд их муухай зүйл хийсэн энэ хүнийг улс төрийн өндөрлөгт байгаа цагт С.Зоригийн хэрэг хэзээч илрэхгүй" гэж хэлж байсан удаатай. Удалгүй нас барсан. Мөн энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс бүгд Дашбалбар агсан шиг учир битүүлгээр хорвоог орхицгоосон. Худлаа гэвэл судлаад үзээрэй. Хоосон хийрхэл, цэцэрхэлээр ийм сэтгэгдлүүд бичих хэрэггүй.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • үнэн ш дээ
      Бөх хүн ухаан муу, сэтгэл хүйтэн, мэдрэмж багатай. Ямартаа л нэр дэвшчихсэн харайж явахав дээ. Нэг их тонголзсон амьтан. хэзээ тийм байсын
      2013 оны 05 сарын 28
  • Зочин (202.179.20.206)
    ardchilsan namiin zahialgaar bichsen yum bish u? har pr gj kkk. bat-erdene erunhiilugch bolchihno gej shees ni goojih geed bgaa yum u? shudarga ard tumendee ami negtei erunhiilugch 4 jil yu hiisen bol bolimoor yumaa ajlaa tailagnaasai bilee.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • тайлан
      Өчнөөн тайлагнасан. Мойног гарууд олж уншаагүй бол хэний буруу гэж
      2013 оны 05 сарын 28
  • Ineedtei (202.70.46.199)
    Dund huruugaaraa durlasan amragaa jargaadagaa gej Munkhbat yaruu nairagch helsen ni unen yumu? Nuguuhuu ajilladagui gdgiig nairaglasan yum bhda kkkkkk
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • Чи таван хуруу гэдэг шүлгийг нь нетээс хайж олоод уншаарай. Боожгой нь босохоо байгаад удсан гэсээн
      2013 оны 05 сарын 28
  • Бааба аврага (103.11.194.58)
    Хах ха Бааба аврага урт нэртэй хуулийг гаргасан гол шалтгаан нь өөрийнх нэг уурхай Цэнхэр голын эрэг дээр байсан. Олигтой нөөцгүй, хөрөнгө оруулалт хийх дургүй. Тэгээд төрөөс нөхөн олговор авах арга сэдэж хууль санаачилсан юм. Ийм л цэвэр гартай хүн дээ
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (89.218.0.34)
    Б.Бат-Эрдэнэ улсын ерөнхийлөгч байж чадхаар хүн мөн болвуу улсын их хуралд ороод юу хийж бүтээсэн юм бол тодорхой мэдээлэл байна уу????
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (210.101.131.232)
    Noyonii buh gej sonsnoos noyon buh gej sonsoogvi ee abraga min ee olniihii hair hundetgeliig huleesen buhuuruu l baildaa
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (89.218.0.34)
    ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол маш хариуцлагатай сонголт байх болно харин дээрх ч дээ хэцүү л юмаадаа
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (41.222.196.37)
    Би Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгохгүй ч хүндлэнэ. Ерөнхийлөгч бол арай л өөр хүн байх ёстой
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (125.214.169.67)
    6/26 хүртэл бат эрдэнэ аваргыг англи орос хэлээр яриулж сургана Арго багшаас нь.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин (89.218.0.34)
    дэндүү юумаа ман-ыхан нээрээ
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (89.218.0.34)
    Ene bol mongol ulsiin yurunhiilugchuu songoh hariutslagtai alban tushaal. Ternees sportiin naadam bish. Mongolchuud sanalaa hariutslagtai uguusei.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • бас л эвгүй хэлж шүү энэ 218 188 13 237
      2013 оны 05 сарын 28
  • Зочин (218.188.13.237)
    Ene bol mongol ulsiin yurunhiilugchuu songoh hariutslagtai alban tushaal. Ternees sportiin naadam bish. Mongolchuud sanalaa hariutslagtai uguusei.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (218.188.13.237)
    Ene bol mongol ulsiin yurunhiilugchuu songoh hariutslagtai alban tushaal. Ternees sportiin naadam bish. Mongolchuud sanalaa hariutslagtai uguusei.
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ гэх Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгөрсөн жилийн наадмаар сур харваан дээр очоод тавьсан сум нь байныха зайн талд нь ч хүрэлгүй унасан. Хүмүүс маш их сэжиглэж байсан даа, муу ёртой хүн гээд!! ЭЛБЭГДОРЖ --Морь унах гээд мордож дийлэхгүй-- сонгуулын рекламны зураг авах гээд намхавтар үрээ морин дээр мордуулах гэтэл мордож чадахгүй шившэгтээд том хайрцаг тавиад хүнээр түшүүлж мордсн Элбэгдорж. Даанч дээ гэж хүмүүс хоорондоо шивнэлдэж байсан. Шившэгтэй бэлэг дэмбэрэл муутай муухай хүн гэээд л Элбэгээг ярьж байсан. Чухамдаа бол үнэндээ!! Нум татаж дийлэхги, мориндоо мордож дийлэхгүй, хар мөртэй хар балагтай муухай хүнийг төрийн толгойдоо тавьсан цагт Монгол Улс өөдлөх нь байтугай мөхөн сөнөх замруугаа явж жинхэнэ сүйрэлдээ хүрнэ. Баг өмссөн хуурамч ардчилагч Монголын булшны нүхийг малтагчидаас салцгаая!!
      2013 оны 05 сарын 28
  • lag yumaa (103.11.194.58)
    Galsan chi unexeer lag yum aa. Goliig olood bichjee
    2013 оны 05 сарын 28 | Хариулах
    • Ariunaa
      Yamar ch gesen Elbegeeg guiltseh Hun odoohondo Ali ch namd Belen bish bania.
      2013 оны 05 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 11 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 45 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 29 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 52 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 41 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 43 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 10 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 42 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 23 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 21 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 34 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 43 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 5 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 32 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 32 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК