Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд шатдаг занараас өндөр чанарын шатахуун, байгалийн хий гарган авна

2013-5-28
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өнөөдөр /2013.05.28/ Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ.
35138-26214700    Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өнөөдөр /2013.05.28/ Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ.

Шатдаг занар гэдэг нь кероген хэмээх хатуу байдалтай нүүрс-устөрөгчийн органик нэгдэл агуулсан тунамал чулуулаг юм байна. Шатдаг занарын судалгаа анх манай оронд 1940-1950 онд хийгдсэн бөгөөд түүнээс хойш хийсэн 50 гаруй жилийн судалгааны дүнд Монголын нутаг дэвсгэр дэх шатдаг занарын мэдээллийг нэгтгэн, мужлалын бүдүүвч боловсруулан, хэтийн төлөвийг үнэлсэн ажээ.

Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэлтэй 9 сав газар, 3 орд, хэд хэдэн илрэл дээр 788 тэрбум тонн гэж тооцоолсон юм байна. Энэ нь шатдаг занар тархсан талбайн 19 хувьд бодогдсон аж.

Сүүлийн 20 гаруй жилд энэ төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул судалгаа нэн багассан боловч Хөөтийн ордод 1992-1996 онуудад эрэл, үнэлгээний ажил, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2012 онд хэлэлцэн Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.5 тэрбум орчим тонноор нэмэгдсэн юм байна.

Монголын нутаг дэвсгэр дээрх шатдаг занарыг судлах, үнэлэх ажил одоогоор хийгдэж байгаа бөгөөд судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон гэж “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр гишүүдэд мэдээлсэн. Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь агаар, байгаль орчин хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авах нь.

Харин боловсруулах технологийг тэрбээр ийн тайлбарласан. Газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халаан занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулан гаргадаг байна. Энэ аргаар гарган авсан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүд болох /керосин, дизель, онгоцны түлш, хий/LPG/ нь чанарын хувьд сайн, хөнгөн, цэвэр байдаг онцлогтой ажээ.

Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байгаа юм байна.

“Жени Ойл Шейл Монголиа” компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилтыг явуулсны дараа үйлдвэрээ барих ажилд шилжихээр төлөвлөжээ. Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх үйлдвэрийг богино хугацаанд өргөтгөх боломжтой бөгөөд өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ыг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ. Түүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэх юм байна. Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол Улс бензин, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой хэмээн “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр танилцуулгадаа дурдсан. Занарын ганцхан ордыг ашиглахад л манай улсын хэдэн арван жилийн хэрэгцээг хангана гэж хэлж тэрбээр байлаа.

Энэхүү мэдээллийг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа энэ үед хийснээрээ онцлог боллоо хэмээн гишүүд дүгнэсэн бөгөөд дэлхийд өндөр чанартайд тооцогдож буй шатдаг занарыг байгаль орчинд халгүй технологиор боловсруулах нь чухал болохыг ч онцолж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 11 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 45 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 29 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 52 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 41 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 43 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 10 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 42 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 23 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 21 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 34 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 43 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 5 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 32 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 32 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК