Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын архигүй ирээдүй ба сүүн андгай

2013-5-29
0
ЖИРГЭХ
Монголчууднэг хэсэг архин далайд живж байлаа.
Монголчууднэг хэсэг архин далайд живж байлаа. Архи, архидалт Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсоор удсан.Социализмын жилүүдэд хойд хөршөөсөө өвлөж авсан муу зуршлыг сархад хэтрүүлэн хүртэх гэдэг “архаг өвчин” тэргүүлэх болтлоо ужгираад байв.
Цөөн тоо дурдъя. Монгол Улс 2006-2011 оны хооронд тавхан жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75,5 сая литрийг гаднаас импортлон оруулжээ. Хоёр сая гаруйхан хүн амтай улсын хувьд дэндүү ахадсан өндөр үзүүлэлт. Архитай тэмцэх, архичныг жигших, хуучин нийгмийн үед бол Оросыг дуурайж архийг хорьсон хуурай хууль гаргах, хөдөөний архи нэрдэг айлуудын тогоо, бүрхээрийг хурааж хэмхлэх гээд зүсэн зүйлийн арга чарга хэрэглэж тэмцээд үр дүнд хүрээгүй. Хэдэн жилийн өмнө 2000 хүний дунд  согтууруулах ундаагаар үйлчилдэг ганццэг үлдээх шийдвэрийг Үйлдвэр, худалдааны сайд гаргаад ч дийлээгүй.
01Улсын хэмжээнд 2010 оны жилийн эцсийн байдлаар спиртийн 12, архины 91, шар айрагны 14, дарсны найман үйлдвэр согтууруулах ундаа үйлдвэрлэж, диско баар 941, караоке баар 568, ресторан, зоогийн газар 4034, кафе 579 ажиллаж, орон сууцны хороололд 3441, гэр хороололд 4951 хүнсний дэлгүүр архи, дарсаар үйлчилж, бөөний төв 251 бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж, булан тохой бүрт шахам согтууруулах ундааны цэг ажиллан халамцуучуудын хоног төөрүүлдэг газар болчихоод байв.

Дөчөөд сая толгой мал сүрэгтэй Монгол Улсын нийслэлийн иргэд хуурай сүүний холиогүй цэвэр шингэн сүү олж ууж чадахгүй хэрнээ дотроо халаах сархдыг хэдхэн алхаад хүртчих боломж нээлттэй, тийм л дүр зурагтай байсаар.
Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нээсМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орны хэмжээнд “Архигүй Монголын төлөө” аян өрнөсөн юм. Эхлээд аяныг өмнөх олон жилийн үр дүнгүй ажлуудын нэг болох биз ээ гэх хэмжээнд л харж байсан нь нууц биш. Хуурай хууль гаргаад ч, бүрхээр тогоог нь хэмхчээд ч, архичин бол хамгийн адгийн амьтад гэсэн сурталчилгаа явуулаад ч дийлээгүй юм чинь.
Архигүй аян Төрийн ордноос эхэлсэн.Төрийн албан ёсны хүлээн авалтуудыг архигүй хийдэг болов. Гадаадын өндөр дээд хэмжээний зочидтой чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуралцаад оргилуун дарс тулгадаг байсан заншлыг халж жимсний шүүс өргөдөг боллоо. Эхний том алхам. Гаднын зочдод ч үлгэр авахуйц зүйл тэр болов.
Төрийн ёслол хүндэтгэлд архи, дарс хэрэглэхээ больсноор түүнд зарцуулж байсан  төсвийн хөрөнгө тал хувиар багасч, үргэлжлэх цаг хугацаа нь ч мөн 50 хувиар богиносчээ. Төсвийн хөрөнгө хэмнэгдэж сул урсч байсан цаг бүтээлч ажилд зарцууладах болсон нь дараагийн том алхам.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010-2011 оны он солигдох торгон хоромд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ сүү өргөсөн нь “Архигүй Монголын төлөө” аян хүчээ авахад нөлөөлж, Төрийн ордонд хэвшсэн архигүй зан үйл дараагийн шатанд орон нутагт шилжив. Архигүй аяны хүрээнд архигүй загвар аймаг, сум, баг болох хөдөлгөөн өрнөж, архигүй хурим, архигүй төгсөлтийн баяр, архигүй хамт олон, архигүй галт тэрэг гэсэн арга хэлбэрт шилжсэн нь удаах том алхам болов.

“Архи идээний дээж” гэсэн хэвшмэл ойлголт аяндаа “сүү идээний дээж” гэсэн утгаар солигдож байна.   Өнгөрсөн сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч сүү өргөж шинэлэхийг уриалсан нь үр дүнгээ өгч аавдаа, ахдаа архи барьж золгодог заншил солигдон, зочид гийчдээ бор дарсаар шахахын оронд цагаан сүү амсуулж шинэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сар шинээр архи биш сүү өргөх санаачилга амьдрал дээр ингэж буусан байна.
Угаасаа монголчууд цагаан сарыг цагаан идээгээр тэмдэглэдэг ёс заншилтай байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Цагаан сар гэж нэрлэсний учир нь ч тийм.  Өрөм зөөхий, сүү, шар тосоор халгиж тэмдэглэдэг сар шинийн баярын “хатуулагтай” ундаа гэвэл айраг л байж. Тэр заншлаараа ёсолдог байсан сар шинийн баярыг социализмын үед төв суурин газруудад тэмдэглэхийг хориглож, ардчиллын ачаар эргэж сэргээхдээ хойд хөршийн жишгээр архи дарстай тэмдэглэж хэвшсэн шинэ жилийн баярын хэлбэр агуулгыг хавчуулан хөлчүүрхдэг болсон хэрэг. Ургийн баяр болох сар шинээр ахан дүүсээрээ орж золгохдоо сархад амссаар донхойж халамцсан айлчид урьд өмнөх жилүүдийн цагаан сараар  гуйвж дайвлан гудамжаар хөшилдөж, нийтийн тээврийн унаанд суухад архи, бууз холилдсон эхүүн үнэрт амьсгал давчдаж, тавтиргүй нэг нь агсам согтуу тавьж энх мэндийн налгар баярын өнгө төрхийг гундаадаг байсан үе энэ могой жилээс хумигдсан, дараа жилээс бүр халагдах биз ээ.
Архитай шинэлдэг байсан үед эцэг нь хүүгээ, хүү нь эхийгээ, дүү нь ахыгаа хөнөөж гэнэ гэсэн хар мэдээ олны сэтгэлийг сэртхийлгэдэг байв. Төрсөн ээж, дүү нараа  толгой дараалан хядсан нүгэлтэй хэрэг ч хэдэн жилийн өмнө гарч л байлаа. “Өчнөөн хүн эрүүлжүүлэхэд сар шинийг угтжээ. Төчнөөн хэрэг согтуурлаас үүдэж гарав. Төдөн хүн согтож унан осгож хойд төрөлдөө одов” гэсэн саар муухай зүйлс өнгөрсөн сар шинээр дуулдсангүй.
Монголчууд эртнээс “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэсэн том философтой байсан ард түмэн. “Амс, хүрт, уу” гэсэн эрэмбэ дарааллыг анхаарч харвал дөч хүрсэн хүн сархдад уруул хүргээд буцаах, тавь хүрсэн хүн жүнзтэй архийг өмнөө тавьж амсах төдий хүртэх, жар хүрч ноён нуруу нэгэнт тэгширсэн хойноо тааваараа уух дараалалтай байжээ. Далай багш ч монголчуудад хандаж архиа бага ууж айргаа тааваараа хүртэхийг зөвлөсөн.
Архигүй аян энэ зарчмыг баримталж бүхэл бүтэн сумаараа архинаас татгалзах хөдөлгөөн өрнөдөг болоод байна. Архи дарсыг орхиж байгаа залуусыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын залуус тэргүүлж байгаа юм. Нэгэн цагт адуу, айргаараа нэрд гарч байсан Дэлгэрхангайнхан архинд живсэн муу нэрээрээ зард гарсан үе бий. Гэвч Дэлгэрхангайн залуус энэ муу алдрыг арилгаж эрүүл саруул амьдрах замд эргэлт буцалтгүй ороод байна. Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьдагийн жишээг Дэлгэрхангай сумынхан харуулж чаджээ. Өнгөрсөн жилийн цэргийн баяраар тус суманд гуравхан шил архи зарагдсаныг гаднын явуулын хүмүүс авсан байжээ.
Тус сумын 30 гаруй залуус өнгөрсөн оны сүүлээр нийслэлд ирж сургалтад сууж бор дарснаас татгалзахаар эргэлт буцалтгүй шийдээд одоо бригад байгуулж сумандаа сургууль, цэцэрлэгийн барилга барих амлалт авчихаад байна. Тэдний үлгэр жишээгээр Дорнод, Хэнтий, Төв аймгийн залуус ч Архигүй аянд нэгдэж Увсын залуус аяныг цааш буухиалан өртөөлөхөөр болжээ. “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрийн сургалтын төв Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлан олон олон залуусыг муу замаас нь гаргаж байна. Хэдхэн хоногийн өмнө Дорнод, Төв, Дундговь аймгийн олон залуу энэ төвийн сургалтыг дүүргэж Төрийн ордонд зочлон хатуу идээнд дахиж автахгүй гэдгээ Төрийн есөн хөлт их цагаан тугийн өмнө андгайлаад нутаг нутгийн зүг мордлоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Төрийн ордны их танхимд болсон Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулга уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Архигүй Монголын төлөө” уриалгыг дэмжиж архинаас татгалзаж зөв амьдралын замдаа орсон “Эрүүл идэвхтэй амьдрал” клубын залуус хадаг дэлгэж мөнгөн аягатай сүү барин байж сүүтэй андгай өргөв.
Одоо тэд дахиж амьдралд алдахгүй биз ээ. Ийнхүү Монголын залуус архи гэдэг муу нэрт идээг олон олноороо орхиж эрүүл саруул амьдралд хөл тавьсаар байна.Монголын сүүн андгайтай архигүй ирээдүй эхэллээ.

                        News.mn Д.ОЮУНЦЭЦЭГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 55 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 30 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 14 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 37 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 2 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 26 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 28 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 54 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 24 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 27 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 7 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 6 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 19 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 28 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 50 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 17 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 17 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 17 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 22 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК