Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даланзадгад хотод ажиллалаа

2013-5-29
0
ЖИРГЭХ

tdtЕрөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнтэй Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадараа, ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр, Даланзадгад хотын захирагч Ц.Баттулга, Өмнөговь аймгийн ИЗНН-ын дарга Д.Лувсан нар хамт явж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллахдаа долдугаар сарын 1 гэхэд тус хотын дэд цахилгаан станц ашиглалтад орох гэж байгааг сайшаав. Учир нь хөгжлийн эрин, XXI зуунд байнга тог, цахилгаан нь тасалдаж, халаалтаа өгч чадахгүйд хүрэх тохиолдол байж боломгүй зүйл гэдгийг хэлсэн юм. Гэхдээ энэ дэд станц нь урт, удаан хугацаанд Даланзадгадыг цахилгаанаар хангах боломжгүй гэдгийг хэлээд яаралтай Таван толгойг түшиглэсэн томоохон цахилгаан станц байгуулах хэрэгтэй гэв. Ингэснээр Даланзадагд хотын цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх ажээ.
 
Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын хугацаанд Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулах асуудалд анхаарлаа хандуулна гэв. Түүнчлэн Даланзадгад хотын нисэх буудлыг олон улсын чанартай болгох асуудлыг шийдэх нь зүйтэй гэлээ. Ингэснээр Монголын хөгжилд хувь нэмэр оруулж буй говь нутгийн хөгжил улам түргэснэ гэж тэрээр үзэж байгаа юм байна. Тэрээр энэ асуудлуудыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлснээс гадна говь нутгийг баясгаж, баярлуулж байх хэрэгтэй гэж өгүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хоёр уулыг төрийн тахилгат болгожээ. Тэр нь Алтай таван богд, Говь гурван сайхан аж. Энэ тухай тэрээр өгүүлэхдээ “Монголын говь тэр дундаа Өмнөговь нутгаас монголчууд их зүйлийг авч байна. Монголын говь нутаг монголын хөгжил цэцэглэлтэд их хувь нэмэр болж байна. Тэгэхээр уул усаа, говь нутагаа баярлуулж байх ёстой” гэсэн.
 
Ийн Даланзадгад хотын иргэдтэй уулзах үеэр нутгийн хүмүүс сэтгэгдлээ хэлж, хүсэлтээ мэдүүлж байлаа. Тухайлбал, Даланзадгад хотын иргэн Д.Дэнзэн нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ийм хүсэлт хүргүүлэв. “1945 оны дайны үеэр түр цэрэгт татагдаж байсан ахмад дайчдыг тэтгэлэгт хамруулах боломж байна уу. Хэрвээ энэ асуудлыг шийдвэл цөвүүн цагт эх орныхоо төлөө тангараг өргөж байсан, одоо тэтгэвэртээ суусан хүмүүст асар их дэм болохоор байна” гэв. Мөн иргэн С.Шараа “Оюу толгойн хүдрийн баяжмалд хөндлөнгийн лаборатори ажиллуулж хяналт тавих хэрэгтэй байгааг хэллээж байв. Уычир нь өнөөдөр Оюу толгойд өөрийнх нь ганц лаборатори ажиллаж буй бөгөөд монголчууд өөр ямар үнэт баялаг гарч байгааг хянах боломжгүй байгаа аж. Харин Солонгост ажиллаж, амьдарч байгаад түр амралтаараа ирээд байгаа Т.Ариунаа “Өнгөрсөн жилээс эхлэн гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийнхээ саналыг авч байх асуудлыг шийдэж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа. Мөн гадаадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллахыг уриалсанд чинь талархаж байна” хэмээсэн бол Гурван тэс сумын иргэн Г.Дэжид 20 жилийн турш сумынх нь нутгаас хулгайлагдсан палентлогийн олдворыг эх орондоо эргүүлэн авч ирэх сайхан ажлыг эхлүүлсэнд нутгийнхаа иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа уламжлаад одоо ирэх батаарын араг ясыг сумынхаа музейд өгөхийг хүслээ.

Өмнөговь аймгийнхан Ерөнхийлөгчийн сонгуульд ийн хүсэлтээ тээж, хийж хэрэгжүүлэхийг санал болгож байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөгов аймгийн Цогт-Овоо, Дундговь аймгийн Хулд, Луус, Мандалговь сумдад ажиллахаар хөдөллөө.
Эх сурвалж:Demparty.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    3 цаг 35 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    4 цаг 53 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    5 цаг 53 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    6 цаг 11 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    7 цаг 37 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    8 цаг 23 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    8 цаг 25 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    8 цаг 29 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    8 цаг 45 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    9 цаг 28 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 31 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    9 цаг 36 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    9 цаг 44 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК