
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хоёр чиглэлээр голчон ажиллаж байгаа гэнэ. Эхнийх нь хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулж батлуулах явдал. Манай улс хүн амын хөгжлийн цогц бодлого гаргаж байгаагүй юм. Энэ удаад цогц баримт бичиг боловсруулахын тулд Дархан хотод Ахмадуудын улсын чуулган, Орхон аймагт Эмэгтэйчүүдийн чуулган, тавдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, тавдугаар сарын 20-нд Залуучуудын улсын чуулган зохион байгуулсан билээ. Харин ирэх сарын 9,10-ны өдрүүдэд Хүүхдийн чуулганыг зохион байгуулах аж.
Ингэснээр ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн үндсэн таван чиглэлээр хөгжлийн бодлого ямар байх талаар хэлэлцсэн чуулганы үр дүнг нэгтгэж, Хүн амын хөгжлийн цогц бодлогод тусгах юм байна.
24tsag.mn