
МАН-ын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар Д.Содном, Д.Даваасамбуу, Ш.Гунгаадорж, Хашчулуун нар мэдээлэл өгөх аж. Хэвлэлийн хурал МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд 12.00 цагт болно.