Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй
Монгол Улсын сонгуулийн насны иргэд санал өгөх эрхтэй байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын сонгуулийн насны иргэд санал өгөх эрхтэй байгаа. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 5-29- ний өдрүүдэд цахим, факс, шуудангаар болон өөрийн биеэр Элчин сайдын яам, консулын газарт очиж бүртгүүлэх юм. Энэ бүртгэл өчигдөр дуусгавар болсон байна. Тэгвэл гадаадад ажилаж амьдарч буй Монгол Улсын иргэдээс одоогийн байдлаар 3500 иргэн бүртгүүлээд байгаа аж. Манай улсаас гадаадад ажиллаж амьдарч буй 100 гаруй мянган иргэн байдгаас 36 мянга нь сонгуулийн насных бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд, хамрагдсан аж. Тэгэхээр гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогчдын бүртгэл хангалтгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/