Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн тэргүүний итгүүлэх чадвар их чухал

2013-5-30
0
ЖИРГЭХ
Олон улсын харилцаанд төрийн тэргүүнүүдийн ганцаарчилсан чөлөөт уулзалтын хэлбэрийг сүүлийн үед түлхүү хэрэглэх болсон” гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэллээ.
2b74774c70587ebdbig    Олон улсын харилцаанд төрийн тэргүүнүүдийн ганцаарчилсан чөлөөт уулзалтын хэлбэрийг сүүлийн үед түлхүү хэрэглэх болсон” гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэллээ. Орчуулагчгүй, туслахгүй чөлөөт уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд хоёр орны харилцааны хүндрэлтэй асуудлуудаар хувийн байдлаар ярилцах боломж бүрддэг бөгөөд энэ үеийн яриа хэлэлцээний хамгийн чухал мөч гэж олон улсын практикт тодорхойлох болсон байна. Ийм уулзалт, ярианы үеэр төр, засгийн тэргүүнүүдийн бэлтгэгдсэн боловролоос гадна хувь хүний  бусдыг татах, итгүүлэх чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Монгол Улсыг гадаад оронд төлөөлөх эрх, үүргийг Үндсэн хуулиар хүлээсний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд хамаарах уг сэдвээр ноён Ц.Сүхбаатарын санал бодлыг тодрууллаа.

-Гадаад улс орнуудтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч чухам ямар үүрэг, нөлөөтэй байдгийг иргэд бид тэр болгон нарийн сайн мэдэрч чаддаггүй. Гадаад харилцааны мэргэжилтэн, дипломатчийн хувьд та энэ талаар сонирхолтой баримтыг хэлэх байх?

-Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол үүргүүдийн нэг нь улс орноо олон улсын тавцанд төлөөлөх, зөв таниулан сурталчлах байдаг. Энэ үүргээ янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлдэг л дээ. Жишээ нь олон улсын хурал зөвлөгөөнд оролцохоос гадна төрийн тэргүүнүүд, өөрийн оронд гадаад улсыг төлөөлж суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзах. Тэр дундаа хамгийн чухал яриа хэлэлцээ явагддаг мөч Ерөнхийлөгч, төрийн тэргүүн нар ямар нэг орчуулагчгүй, туслахгүйгээр ганцаарчилсан уулзалтуудыг үндсэн арга хэмжээний хүрээнд бус гадна талд нүүр тулсан байдалд хийх үед болдог. Чөлөөтэй, нүүр тулах байдлаар нарийн асуудлуудаа ярилцаж, ялангуяа хоёр орны харилцааны шийдвэрлэгдэж чадахгүй байгаа томоохон асуудлуудыг төрийн тэргүүнүүдийн төвшинд хувийн байдлаар ярилцаж гарц гаргадаг. Яг энэ талдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсорч чадсан, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг давуу тал нь хэрэг болж байхыг би олон удаа харж, мэдэрч байлаа.

Төрийн тэргүүний чадвар, хувь хүний харизм буюу бусдыг татах, итгүүлэх чадвар нь энэ үед харагддаг. Олон орны төрийн тэргүүнүүдийг нэг дор цуглуулж, тусгаарлаад хооронд нь уулзуулах аргыг сүүлийн үед гадаад харилцааны практикт их хэрэглэх болсон. Яг ийм үед л төрийн тэргүүнүүдийн өөрийнх нь авьяас чадвар, бэлтгэгдсэн боловсрол, бүх юм тэнд харагддаг. Энэ тал дээр манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө төрөлхийн авьяастай, дээрээс нь өнгөрсөн хугацаанд өөрийгөө боловсруулж бэлтгэсэн чадвар нь Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа гэж би боддог юм.

-Энэхүү үр өгөөжийг та жишээгээр хэлнэ үү. Тухайлбал, таны Элчин сайдаар ажиллаж буй Хятадтай улстай харилцах харилцаанд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн алхмууд, олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаанаас хэдэн жишээ дурдаж ярья. Дэлхийн эдийн засгийн гол төвүүд болох АНУ, Европын холбоо гүн хямарчихсан хүнд нөхцөлд байх үед Монгол Улс маань өөрийнхөө хөгжлийн асуудлыг шийдэх гэж байгаа зорилт давхацсан л даа. Ийм үед Монгол Улсыг олон улсад зөв таниулах, дотоод нөөц баялгийг зөв ашиглах талаар Ерөнхийлөгч үнэхээр бодитой алхмуудыг хийсэн. Энэ ажлыг хийхэд зөвхөн эдийн засгийн асуудлаас гадна улс төрийн таатай орчныг бүрдүүлэх нь их чухал байдаг. Энэ тал дээр хийж байгаа ажлууд гэвэл өнгөрсөн сард болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурал дээр Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг тодорхой харагдлаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр олон улсын тавцанд дэмжлэг олж, олон улсын хэмжээнд нөлөө үзүүлсэн, үлгэр жишээ болсон алхам болсон.

Ганц жишээ хэлэхэд Хятад улсад цаазын ялаар шийтгүүлээд байсан Монголын иргэн Дамдингийн энэ ялыг хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгатай холбоотой байлаа.  Түүнчлэн улс төрийн харилцааны хувьд БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтооход Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэх үүргийг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хоёр жилийн өмнөөс энэ харилцааг бид Хятадын талтай тохиролцож, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд одоо Монгол, Хятад хоёр улс олон мянган километр хилээр холбогддог мөнхийн хөршийн хувьд ойрын болон алс хэтдээ тогтвортой энх тайвнаар зэрэгцэн оршсон эдийн засгийн өргөн харилцаатай байх боломж бүрдэж буй. Хойшдоо ч худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын энэ бүх хамтын ажиллагаа маань идэвхтэй хөгжих улс төрийн сайхан нөхцөлийг бүрдүүлж чадсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж байгаа хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

А.ЧАНДМАНЬ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.37.101)
    Орос, Хятадын удирдагч нар бусадтай ганцаарчлан уулзаж итгүүлэх чадвартай юмуу? Төрийн тэргүүн ганцаарчлан уулзана гэдэг нь улсаа худалдах, урвах арга зам юм. Хяналтгүй уулзах нь хавханд орохтой адил. Парапсихологи, тусгай албадын нөлөө г.м Энэ тал дээр манайх алддаг байхаа.
    2013 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 8 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 43 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 27 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 50 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 39 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 41 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 8 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 37 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 40 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 21 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 19 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 32 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 41 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 3 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 30 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 30 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 35 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК