Долоон орд газрыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Долоон орд газрыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долдугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ийн хамруулахаар боллоо. Үүнд, энэ нь ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзсэний дүнд алтны нэг, нүүрсний хоёр, газрын ховор элементийн дөрөв буюу Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг долоон орд юм байна. Ийнхүү уг ордуудыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахаар УИХ-ын тогтоолын төслийг Уул уурхайн яамнаас боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болжээ. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)