Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улс орны өрхийн эмч нь Ерөнхийлөгч юм”

2013-5-31
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Capture(6)Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулжээ.
   УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уулзалтын эхэнд нэр дэвшигчээ дэмжин үг хэлцгээсэн юм.
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өнгөрсөн дөрвөн жилд буюу Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гарсныг хэллээ. Цөөн жишээ татахад 2008 онд эрүүл мэндийн салбарын төсөв 200 орчим тэрбум төгрөг байсан бол 535 тэрбум төгрөг болтлоо, хөрөнгө оруулалт 25 тэрбум төгрөгөөс 200 гаруй тэрбум төгрөг хүртэл нэмэгджээ. Эмийн, вакцины, цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч олон санал зөвлөмж гаргаж, өөрөө цусны донор болсныг тэмдэглэв. Өрхийн эмнэлгүүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр хэрэгжүүлж байгаа хувийн эмнэлгийн байгууллага болохыг анх удаа хуульчилж, тэтгэвэрт гарч буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 18-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог болсон, Цусны төвийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон нь тийм төхөөрөмжтэй дэлхийн 27орны нэг гэсэн үзүүлэлтэд хүрсэн, архидалттай амжилттай тэмцсэн гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарт чиглэж хийсэн ажлуудаас Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа танилцууллаа.
Capture(6)
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн Засгийн газар ажилдаа орсон анхны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж хамгийн гол асуудал бол монгол хүн. Монгол хүний эрүүл мэнд, боловсролын асуудал Засгийн газрын цөм нь байх ёстой гэдгийг анхааруулсан” гэлээ. Өрхийн эмнэлэгт цоо шинэ стандарт тогтоох, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, эрүүл мэнлдийн даатгалыг нийгмийн даатгалаас салгах, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ, оношлогоог сайжруулж жил бүр гадагш явж эмчлүүлдэг өвчтөнүүдийн 100 сая ам.долларыг эх оронд нь үлдээх зэрэгт Засгийн газар анхаарч ажиллана гэдгийг тэрээр хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл түүнийг анх энэ ажлыг авахад Ерөнхийлөгчийн өгч байсан даалгаврын дагуу сувилагч, үйлчилгээний ажилчдын орон сууцны асуудлыг ямар нэг хэмжээгээр шийднэ гэдгээ амлав. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд нэг тэрбум төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж буйг дуулгалаа. Иргэдэд үйлчилж буй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг гол шалгуур болгох юм байна.
   Үүний дараа эмч, сувилагчдын төлөөлөл үг хэлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны “Буянт манал” өрхийн эмнэлгийн эмч н.Төгссайн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтэд анхаарах хэрэгтэй гэж байлаа. Тухайн харьяалагдах нутаг дэвсгэрийн нэг иргэн жилд 12 мянган төгрөгийн эмнэлгийн тусламж авахаар санхүүжүүлдэг нь сард нэг хүнд 1000 төгрөг ногддог. Ийм хэмжээний санхүүжилт хүрэлцдэггүй, мөн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийн хариуцлагагүй алдаанаас болж дүүргийн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт 97 сая төгрөгөөр дутуу орж ирснийг хэлж байв. Тэрээр “Өрхийн эмч нар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө явдаг бол Монгол Улсын Ерөнхийлөгч хүн нийт Монголынхоо иргэдийн төлөө явдаг улс орны өрхийн эмч нь юм” гэлээ.
Үг хэлсэн эмч, сувилагч нар санхүүжилт хүрэлцээгүй, өрхийн эмч нар сургалт, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээнд хамрагддаггүй, цахим орчин бий болсоор атал холбогдох байгууллагууд цаасан тайлан нэхэж хамаг цаг зав бардаг зэрэг олон санал хэлж, авлигын эсрэг, архидалтын эсрэг, зөв сайн үйлсийн төлөө ажиллаж байгаа Ерөнхийлөгчөө дэмжинэ гэцгээж байв.
   Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр “Хүн ээж ааваас нэг төрдөг, эрдэм номоос хоёр дахиа төрдөг. Бас ээж ааваас нэг, эмч сувилагч нарын гар дээр олон удаа төрдөг” гээд 1998 онд Ерөнхий сайд болоод Засгийн газрын зүгээс анх удаа өрхийн эмнэлэг байгуулахаар Азийн хөгжлийн банктай ярилцаж төсөл хэрэгжүүлэн өрхийн эмнэлэг гэдэг бүтцийг 1999 оноос бий болгож байснаа дурслаа. Мөн 10 жилийн ой дээр нь 2009 онд Ерөнхийлөгч болж өрхийн эмч нарын анхдугаар чуулганыг зохион байгуулжээ.
   Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг сайжруулах, сард нэг иргэний 1000 төгрөгийн санхүүжилтийг 5000 төгрөгт хүргэх, эмч нарыг гадаад орнуудад дадлагажуулах, эмнэлгийн салбарын бүх үйл ажиллагааг цахимжуулж тухайн өвчтөний бүх түүхийг цахимаар бүрдүүлэх, ойрын үед 80 бага сургууль нэмж байгуулах, хүүхдээ харж буй ээж нараас бололцоотой нь хөршүүдийнхээ хүүхдийг хамт харж цалинжих, үүгээрээ давхар цэцэрлэгийн асуудлыг шийдэх, залуу ээж нарт тэтгэмж олгох зэрэг олон асуудлыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хөндөн ярьсан нь уулзалтад оролцогчдоос талархал хүлээлээ.
   Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхлээд өөрийгөө, гэр бүлээ, дараа нь ажил амьдралаа, тэгээд эх орноо бодож сонголт хийхийг тэдэнд захисан юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 10 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 44 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 28 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 51 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 16 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 40 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 42 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 9 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 41 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 22 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 20 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 33 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 42 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 4 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 31 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 31 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 31 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 36 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК