УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Өчигдөр хаалттай хуралдсан чуулган энэ хуулийн төслийг эцэслэхийг байнгын хороонд даалгасан юм. Х.Болорчулуун гишүүн хэлэлцүүлгийн үеэр сэжигтэй гүйлгээнд тооцох 20 сая төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэхийг санал болголоо. Учир нь энэ хуулийг долоон жилийн өмнө баталсан тул 20 сая төгрөгийн үнэлэмж буурсан байгаа гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Зарим оронд 5 сая доллар, зарим оронд 10 сая доллар байдаг. Бид дэлхийн дунджийг тооцож 20 сая төгрөгөөр үлдээе гэсэн саналтай байгаа гэлээ.
Т.Гэрэл



















































Сэтгэгдэл (1)