
УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх
хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталлаа.
Өнөөдрийн чуулганд 48 гишүүн оролцсны 45 нь буюу 93,8 хувь нь дэмжлээ.
Монгол улс ирэх сарын 18-ны өдрөөс өмнө Мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг сайжруулан батлахгүй бол олон
улсын хэмжээнд "хар жагсаалт"-д орох нөхцөл бүрдээд байсан юм. Хэрэв
"хар жагсаалт"-д орвол Монгол улсаас гадагшаа хийж байгаа бүх гүйлгээг
шалгах юм. Тиймээс энэ жагсаалтанд орохоос өмнө хуулийг шинэчилэн
баталсан гишүүдэд УИХ-ын дарга З.Энхболд баяр хүргэлээ.
Өнөөдрийн УИХ-ын үдээс өмнөх чуулган ийнхүү өндөрлөлөө. Харин үдээс хойш 14.00 цагаас Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.