Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дараагийн даалгаврыг нь өгье

2013-5-31
0
ЖИРГЭХ

    Энэ бол Увс аймгийн ард түмэн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зориулж хэлсэн үг.
    Хүссэн аавын хүү болгон орж чаддаггүй УИХ-д гурвантаа сонгогдсон түүнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг хүссэн сэтгэлийнх нь илэрхийлэл байлаа. Юу гэвэл, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монгол төрийн өндөр босгыг гурван удаа давж парламентад сонгогдсон хүн. Нэг тойргоосоо тасралтгүй гурван удаа УИХ-д сонгогдоно гэдэг хэлснээ хийдэг хүний л хийж чадах ажил билээ. Тиймээс л ам, ажил нь зөрдөггүй Б.Бат-Эрдэнэ шиг Ерөнхийлөгчтэй болохсон гэж Увсын ард түмэн хэлж байна лээ. Тэд Б.Бат-Эрдэнэ аваргадаа дараагийн даалгаврыг нь өгье гэж байна. Монгол төрийн жолоог залах хариуцлагатай үүргийг түүнд даатгая гэцгээж байна.

uvs-7
      Увс аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нутгийн иргэд ийн угтан авсан юм. Аваргын энэ нутгийнхантай хийсэн уулзалт хууль хяналтын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсанаар эхэллээ. Хилийн цэргийн дугаар ангид болсон уулзалтад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийнхэн, онцгойгийнхон оролцож, жирийн байлдагчаас цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон, жаргалаасаа хуваалцаж байлаа. Шинэ цэргүүд ч гэсэн аваргатай зураг татуулсандаа олзуурхаж байсныг онцлох хэрэгтэй болов уу.
    Нэр дэвшигчийн очсон дараагийн “зогсоол” нь Улаангом коллеж. Технологийн гэсэн тодотголтой уг сургуульд 1350 залуу мэргэжил эзэмшиж байгаа аж. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөртэй танилцаад амжчихсан байна. “Оюутнуудын сургалтын төлбөр, хөнгөлөлтийн асуудлыг суралцагчдын сурлагын амжилттай уялдуулан шийдвэрлэх боломжийг судална” гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтыг их л олзуурхан хүлээн авсан аж. Гэхдээ бас оюутан, залуусыг төрөөс дэмжих бусад хэлбэрийн талаар ч байр сууриа илэрхийлж байсан. Ийм захиас хэлсэн хүний нэг нь номын санч Нарантуяа гуай байлаа.
   

uvs-6

        “Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол зөвхөн их, дээд сургууль төдийгүй мэргэжлийн боловсролын сургуулиудыг дэмжиж яваарай. Тэнд суралцаж байгаа хүмүүст анхаарал хандуулаарай” гэж захисан. Тус сургуулийн нийгмийн ажилтан Баттулга “Оюутнууд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Харин МСҮТ-ийн суралцагчид 45 мянгыг авдаг. Хэрэв мэргэжлийн сургалтын сургуульд суралцаж байгаа залууст олгодог тэтгэлгийг нэмбэл их, дээд сургууль руу хошуурах нь багасах байх” гэж саналаа хэлсэн. Ер нь оюутан, залуус тэднийг дэмжсэн төрийн бодлого, шийдвэр олон гарахыг хүсч явдгаа нуугаагүй. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуултад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Ардын нам УИХ-д олонхи байхдаа оюутнуудад тэтгэлэг олгох хуулийг 100 хувь дэмжиж баталсан. Энэ 70 мянган төгрөг хувь хүний халааснаас гарж байгаа хөрөнгө биш. Харин аав, ээжүүдийн чинь бий болгосон баялгийг эргүүлэн хойч ирээдүй болсон оюутнууддаа хуваарилж байгаа хэлбэр” гэлээ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд шинэ орон сууцны барилгын үйл ажиллагаатай танилцаж, барилгачин залуустай уулзсан. Бүх л аймагт тулгамдаж байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстойг тэрээр хэлж байсныг тодотгоё.
    uvs-5Увс аймаг бол бөхийн өлгий нутаг. Олон хүчтэн энэ нутгаас төрсөн. Үндэсний их баяр наадамдаа 12 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын олон найз, нөхөд нь ч энэ аймагт амьдардаг ажээ. Монгол төрийн тэргүүн болох сонгуульд өрсөлдөж буй найздаа, анддаа мэнд хүргэх гэсэн тамирчид, нэгэн үе цэргийн алба хааж байсан онжавууд нь ч ирж уулзацгаасан. Спорт шиг аугаа юм байдаггүй бололтой. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг очсон газар бүрт нь “Манай хүн” гэж өөриймсөг хандаж байсан тамирчид биеийн бус ухааны бяраар амжилт гаргадаг гэдгийг тодотгон хэлцгээж байлаа.


uvs-5

    Оюутнууд, тамирчид, барилгачид, зах дээр худалдаа эрхэлж буй иргэд гээд Увсын ард түмэн МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлж байсан. Мөн төрд хүргэх гэсэн үгээ түүнд дайж байсныг онцолъё. Алс баруун хязгаар Увс аймгийн хувьд ОХУ-тай хиллэдэг. “Хандгайт” боомт бол эндхийн нэлээд олон иргэний амьжиргаагаа залгуулдаг газар нь аж. Гэтэл боомт тойрсон чирэгдэл, хүнд суртал улам нэмэгдэж, хувь хүн цагаан хуудсаар гарах боломжийг хаачихжээ. Үүнийг судлан шийдвэрлэх, түүнчлэн анхлан бизнес эрхэлж буй хүмүүст эхний жилд нь татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан юм. Мэдээж хязгаар нутагт байдаг бүхий л бэрхшээл Увсад ч бас байгаа. Улаанбаатарт литр нь 1670 төгрөгийн үнэтэй байдаг А92 бензин Увсад 1980 төгрөг байх жишээтэй. Иймэрхүү үнийн зөрүү бараг бүх бараанд байдаг юм билээ. Тиймээс тээврийн зардлын зөрүүг олгох, эсвэл бүсийн нэмэгдэл олгох гээд олон хувилбараар асуудлыг шийдэж болохыг захиж байлаа.
  Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ийнхүү Увс аймгийн Улаангом хотод ажилласан бөгөөд иргэдтэй уулзалт хийж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөсөн. Тэрээр Ховд, Баян-Өлгий, Увс аймагт иргэдтэй уулзаад дараагийн даалгавраа авчихсан гэж хэлж болно.

uvs-1

    Энэ гурван аймгийн иргэд төрөөс шударга ёсыг, эрх тэгш байдлыг, баялгийн тэгш хуваарилалтыг, төрдөө аливаа хавчлагагүй зүтгэх боломжийг, хэт намчирхалгүй байдлыг, сайхан амьдралыг хүсч байлаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөр ч иргэдийн энэ санал, хүсэлттэй яв цав таарч байсан билээ. Сонгогчид ч үүнд нь урамшиж Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байв. Улаангом зах дээр наймаа хийдэг Б.Тунгалаг “Улс төрд 10 жил болохдоо бохирдоогүй. Нэр цэвэр, сэтгэл цэвэр, гар цэвэр гэж нүүр бардам хэлж чадаж байгаа нь гайхалтай хэрэг биш гэж үү” гэж байсан бол Баян-Өлгийн иргэн Ж.Сауле “Бидэнд хуульч Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Хуулиа мөрддөг, түүнийгээ үлгэрлэн дагадаг тийм хуульч Ерөнхийлөгчтэй болмоор байна. Энэ бол нийгмийн захиалга” гэж хэлж байсан нь үүний жишээ. Мөн “Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчилж үзье, өөрчлөөд үзье гээд байгаа шүү дээ. Нээрээ тэгье. Одоо Ерөнхийлөгчөө өөрчлөөд үзье” гэх хүн ч олон байлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • ZOCHIN (122.201.18.19)
    TANYG DEMJIJ BNA AMJILT HUSIE
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Zochin (103.11.192.34)
    Zaluus bid nar Bat-erdene demjij bnaaa. ta uls ornihoo toloo ihiig hj buteegeerei
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • t67 (202.179.8.59)
    Элбэгдоржид оо дараагийн даалгаврыг нь өгнө дөө хөө
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • ganaa (203.91.117.4)
    oron nutag ni awilgalaar duursen bolohoor uulzah shaardlaga baigaagui yum bailguidee tegeed ch ard tumen chuhal bolohoos awilga awdag tur zahirgaa hamaagui bh shu
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Даш (203.91.118.162)
    МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгуульд МАН-аас нэр дэвшээд буй Б.Бат-Эрдэнэ нь Увс аймагт сонгуулийн ажиллаар очихдоо орон нутгийн тер, захиргааны байгууллагыг vл хvндэтгэж огт уулзалгvй явсан Нь терийн сонгуулийг vл тоосон болчимгvй vйлдэл гэж хэлмээр бна. Орон нутгийн удирдлага, ард тvмнийг vл тоосон хvн санал авна гэж үү? Ард түмэн минь нэгийг бодох цаг иржээ.
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
  • Том (203.91.118.162)
    МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт айлчлахдаа тус аймгын 5000 гаруй иргэдийг зам дагуу зогсоолгон өөрийгөө хүлээн авхуулсан байна. Энэ ямар хүнд суртал вэ? Энэ нь манай өмнөх комнист үед ийм үйл ажиллагаа явдаг байсныг сануулж байна. Эдүгээ бид ардчилсан нийгэмд амьдардаг болсон тул энэ мэтийн үйл ажиллагаа нь манай улсад зохимжгүй хэрэг гэж би хувьдаа үзэж байна. Эдгээр 5000 иргэд нь хэрэг хийсэн улс шиг бороо шороонд өртөн байж зогссон байдал нь үнэхээр харамсалтай юм. Нэгийг бодогдуулсан сонин мэдээ байнадаа ард түмэн минь
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
    • teneg yumuu ted nariig hen garch zogs gesiin demjij bga bolool garch zogsson bailguidee ymar garii ni gawlaad hucheer awaachsan bish
      2013 оны 05 сарын 31
  • УВС (202.179.20.130)
    МАНГАР ХАР БҮДҮҮН ӨВС БААГИЙ БАРУУН АЙМАГТ БАРАГ САНАЛ АВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ,БАРУУН АЙМГУУДАД Q-САЙТАЙ,АМЬДРЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ШАЛ ӨӨР ХҮМҮҮС АМЬДАРДАГИЙГ МЭДРЭХ ТОЛГОЙ БАЙХГҮЙ ДЭЭ ДЭЭ,,ДОЛГОНУУР ХҮН НААНА ЧИНЬ ХОВОР ШҮҮ,,,,,,
    2013 оны 05 сарын 31 | Хариулах
    • ZOCHIN
      KHARIN CH BARUUN AIMGIINKHAN SAIN DEMJIJ BAIGAA SHUU BID CHINI TSEVER MONGOL UGSAATNUUD OOROO YU YARIKH GEED YU YARIAD BAINA
      2013 оны 05 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 8 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 43 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 27 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 50 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 39 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 41 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 8 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 37 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 40 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 21 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 19 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 32 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 41 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 3 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 30 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 30 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 35 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК