Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Талцал бус эв эеийг авчрах хүн хэмээн үнэллээ

2013-6-03
0
ЖИРГЭХ

-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ажиллав-

9039_263346653810014_111575276_n
    Баасан гаригт үдээс өмнө Яармагийн дэнжид ард иргэдтэйгээ уулзсан МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Чингис хаан” нисэх буудлын зоогийн газарт түр саатлаа. Олон улсын нислэг хүлээж суусан гадаад, дотоодын иргэдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэнэт ороод ирсэн нь ихэд сонин санагдсан бололтой. Түүнийг нүд салгахгүй ажиглаж суусан “хэрэгт дуртай” нэгэн ази залуу нэр дэвшигчийг зоогийн газраас гармагц дагалдаж явсан биднээс сониучирхан асуух нь тэр. “Танай улсад хэдэн өдөр зочлохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөж байгаа талаар бага сага ойлголттой болсон. Сая энэ танхимаас гарч ирсэн хүн нэг нэр дэвшигч нь мөн байна. Би зөв таньсан уу” гэж тэр олзуурхан ярив. Хотын төвд өлгөөтэй байгаа сурталчилгааны самбар дээрх нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн зургийг тэр Монголд хэдэн хоногийг өнгөрүүлэхдээ нүдэлчихсэн аж. Нутаг буцахаар онгоцны буудалд хүлээж байхдаа зурган дээрх хүнтэй санамсаргүй таарсандаа тэрээр ихэд бэлгэшээжээ. Хан-Уул дүүргийн төвөөс алс оршдог хороодын иргэдтэй уулзахын өмнө нэр дэвшигч ийнхүү Буянт-Ухаад түр амсхийсэн нь энэ.

    Хотын төвөөс 35 км зайтай Өлзийт хороолол буюу 14 дүгээр хорооныхон нэр дэвшигчийг ирэх сургаар түүнд дайх саналуудаа багцлан бэлтгэжээ. Сонгуульд ялалт байгуулахыг хүссэн захиасаас эхлээд тулгамдаж буй олон асуудлаа багтаасан 26 саналыг тэндхийн оршин суугч н.Мандаа нэр дэвшигчид гардуулж өгөв. Аваргад санал бодлоо дуулгахын зэрэгцээ сонгуулийн ажилд нь амжилт хүсэхээр бүр нэг, хоёр цагийн өмнө яаран ирсэн иргэд ч олон байв. Улсын начин, өндөр настан Пүрэвдорж аваргынхаа барааг ч болов харна гээд хамгийн эхний эгнээнд тухалжээ. Гадаа хэдий хүйтэн салхитай зэврүүн байсан ч иргэдийн хувьд аваргатай гар барьж уулзах нь тэр өдрийн хамгийн эрхэм зүйлд тооцогдож байлаа. “Аваргаас сайхан энерги авлаа”, “Ёстой төрийн тэргүүн л байх хүн юм”, “Хороо, хороогоор сэтгэл нэгдээд дэмжчихвэл бид удахгүй шинэ Ерөнхийлөгчтэй болчихно доо” гэж иргэд өөр хоорондоо шивэр авир хийлцэх аж.  Мөн хорооны иргэн Б.Гомбо төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу гуай шиг хүн л өнөөгийн төрд үгүйлэгдэж буйг онцлоод нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг түүн шиг буурь зааж ажиллаж чадна гэдэгт итгэж яваагаа уламжилсан юм. Хүн амын хүнсний аюулгүй байдалд даацтай хувь нэмэр оруулах “Эко парк” хөтөлбөрөөр дамжуулан хотоос алсхан амьдардаг өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх бүрэн боломжтойг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа. Түүний дараагийн уулзалт Шувуун фабрик, Био комбинат, Нисэх орчимд түүчээлсэн юм.

    Иргэн Совдоо “Та бид үнэхээр азтай улс юм. Аваргынхаа сайхан энергийг шингээгээд авлаа. Энэ хавийн жавар ч арилчих шиг санагдлаа. Шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг ирлээ” гэсэн бол залуучуудын төлөөлөл болсон Ц.Рагчаасүрэн “Улсын наадамд 12 жил босоо явсан аварга улс төрд ч есөн жил босоо яваа. Ёс жудагтай, эв эеийг эрхэмлэдэг, хуульч ийм л хүн Ерөнхийлөгч болохыг бид хүсч байна” хэмээн итгэл сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Иргэн Д.Батжаргалын хувьд төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаад Ардын намын гишүүн байсныхаа төлөө саяхан ажлаас халагджээ. Тэрээр төрийн албанд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэв.

    Энэ уулзалтын үеэр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Энэ нь манай намынх, тэр нь хүний намынх, энэ нь миний ах дүү, тэр нь хүний хүн гэж алагчилж ялгалгүй тууштай тэмцэнэ” гэж онцолж байлаа. Намчирхал, улстөржилт газар авч, улс орныг хүчгүйдүүлж байгаа энэ үед Б.Бат-Эрдэнийг талцал бус эв эеийг авчрах хүн хэмээн үнэлж буйгаа иргэд илэрхийлсэн юм. Ялангуяа улс төр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх гажуудлыг залруулан, бие биеийнхээ ололт, амжилтыг хүлээн зөвшөөрч, дэмжин урамшуулж, хамтран ажилладаг үзэл санааг төлөвшүүлэх тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасанд иргэд талархалтай хандаж байна. Нийслэлчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх “Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэх нэр дэвшигчийн санаачилга иргэдийн сэтгэлд ихэд нийцжээ.

“Чингэлтэйчүүд чигээрээ таныг дэмжинэ шүү”

    Та МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг гардан боловсруулсан гэдгийг мэдэх үү. Тэрээр иргэдээ ажилтай, орлоготой, хуримтлалтай болгохын төлөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн байр суурин дээр эртнээс тууштай зогсч байгаа. Уг хуулийг батлуулахын төлөө УИХ-аас томилсон ажлын хэсгийг ахлан хуулийн зүйл, заалт бүр дээр нь гар бие оролцсон. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон жижиг худалдаачдын зовлонг сайн мэддэг аж. Энэ удаа тэрээр Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчид, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Тус дүүргийн хувьд “Хүчит шонхор”, “Нарантуул-2” гэсэн хоёр том хүнс, барааны захтайгаас гадна хэд хэдэн жижиг, дунд үйлдвэртэй юм. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд “Монгол оймс”, Янмал” зэрэг жилд тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг үндэсний үйлдвэрүүд ч бий. Тийм учраас энэ удаагийн “аялал” нэр дэвшигч Б. Бат-Эрдэнийн хувьд хийсэн ажлынхаа үр дүнтэй бодит байдал дээр танилцсан хэрэг байв. Тэрээр эхний уулзалтаа “Хүчит шонхор” хүнсний захаас эхэлсэн. Уламжлал ёсоор нэр дэвшигч маань замын хөдөлгөөн ихсэхээс өмнө буюу өглөө эртлэн зорьсон газраа ирлээ.

    300 ам метр талбайд ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн боломжийг “Хүчит шонхор” захын худалдаачдад төр бүрдүүлж өгчээ. Гэвч зах зээл хэмээх үл үзэгдэх гарт түрээс, татвар болон элдэв төрлийн татаасыг нь даатгасан. Үр дүнд нь эзэн үзэмжээрээ түрээсээ нэмж, үүнийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг нь хавчин гадуурхсан. Энэ бол  “Хүчит шонхор” хүнсний захын худалдаачдын хүссэн ардчилал, зах зээлийн эдийн засаг биш. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон худалдаачдад төрийн бодитой дэмжлэг, зөв бодлого үгүйлэгдэж байгааг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хэлж байв.

    Түүний дараагийн зогсоол хуучнаар Дэнжийн 1000 зах буюу “Нарантуул-2” худалдааны төв. Нэгэн цагт орхигдож, эзгүйрээд байсан энэ газарт өнөөдөр түм түжигнэж, бум бужигнаж байх ажээ. Худалдаа, хөнгөн үйлдвэр эрхлэгчид ч захын хашаанд дүүрэн. Тус төвд худалдаа эрхлэгчидтэй уулзах үеэрээ Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч  “Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжин орж байх үед 20 настай байсан залуус одоо 40 гараад явж байна. 40-тэй байсан нь 60 гарчээ. Гэтэл хурааж хуримтлуулсан орлоготой хүн алга. Нийгмийн баялаг хэдхэн цөөн хүний гарт очиж, олонхи нь ядуу байна. Иргэдийн орлого бодитой нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ улам л өсч байна. Өмнө нь иргэн бүрт 21.000 төгрөг өгч байсан. Өөрөөр хэлбэл, жил бүр 800 тэрбум төгрөгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор өгдөг байсан юм. Гэтэл хавтгайрсан халамжийг зогсооно гээд өгөхөө больчихлоо. Оронд нь хэдэн цөөхөн компанид 720 тэрбум төгрөг өгч, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгана гэж амласан. Харамсалтай нь, талх, мах, бензин гээд өргөн хэрэглээний барааны үнэ тогттвортой байж чадаагүй, эсрэгээрээ өссөн. Энэ бол төрийн бодлого буруу тийшээгээ явж байгаагийн илрэл. Үүнийг засч, зөв замд нь оруулахын төлөө хичээж ажиллана. Би бүлэг, фракц гэсэн жижиг эрх ашиг харж, өөрийгөө боддоггүй. Би Монголоо гэсэн том эрх ашиг харж явдаг болохоор “Оюутолгой”-н гэрээг засч сайжруулах шаардлагыг намын даргадаа тавьж, огцруулах асуудлыг нь УИХ-д оруулж байсан удаатай. Учир нь, “Оюутолгой”-д 40 сая тонн зэс, 1000 тонн алт бий. Энэ их баялгийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй байна. Иргэддээ өгнө гэж амласан 1.5 сая төгрөг, 1072 хувьцааны асуудал ч нэг мөр тодорхой болоогүй байна. Эдгээрийг би зөв замд нь оруулахын төлөө хичээх болно” гэв.

    Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ эндээсээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Янмал” оймсны үйлдвэрийг зорилоо. Уг үйлдвэрийг БНСУ-д хөдөлмөр эрхэлж байсан залуус байгуулжээ. Анх хоёр нэхэгч машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан залуус өдгөө 50 гаруй машинтай, 60-аад ажилчинтай болжээ. Жилийн худалдааны эргэлт нь тэрбумаар хэмжигдэх төвшинд хүрсэн амжилттай яваа үндэсний үйлдвэрлэлийн жишээ юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч тус үйлдвэрийг зорьж ирсэн нь учиртай аж. Тэрээр зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагт дулдуйдагч эрх баригчдаас өөр үзэл бодолтой ажээ. Түүнийхээр бол Монгол Улс зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх ёстой гэнэ. Ингэж байж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт багтсан ажилтай, орлоготой, хуримтлалтай монгол хүн, айл өрх бий болно. Монгол хүн оюуны чадавхиараа дэлхийд эхний тавд жагсдаг учраас энэ боломжтой  гэдгийг тэр онцолж байлаа. Ерөнхийдөө түүний хэлсэн бүхнийг чингэлтэйчүүд зөв, зүйтэй хэмээн хүлээн авч байв. Яагаад гэвэл нэр дэвшигчийн хэлсэн үг бүхэн иргэдийн амьдралд бодитой тохиолдож байгаа. Тиймээс иргэд “Чингэлтэйчүүд чигээрээ таныг дэмжинэ шүү” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байв.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (180.149.101.116)
    энэ удаад эрчүүдийг биш эмэгтэй ганцыгаа сонгоно
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.116)
    Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр Удвалыг дэмжинээ
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • ШООВДОРЛОГДСОН МОНГОЛЧУУД НЭГДЭГТҮН! (202.179.29.150)
    ЧИНГИС ХААНЫ ТЄРСЄН НУТАГ ХЭНТИЙД ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН АЗГYЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЦЭВЭР МОНГОЛ ЦУСГYЙ ХАСГУУД, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД, ХАР, ЦАГААН ААВТАЙ, ЭЭЖТЭЙ БОХИРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . ЧАНГА БИЕТЭЙ БЄХ БОЛООГYЙ СУЛ ДОРОЙЧУУД! . . . . . . . . . . . . . . . . . ДУТУУ ТЄРСЄН НАМХАН НУРУУТАЙ ЖИЖИГ БИЕТНYYД, ХYЗYYГYЙ ТАГЖГАРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЖИНХЭНЭ ЭР ХYН БОЛЖ ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН БYСГYЙЧYYД ЭМЭГТЭЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТА БYГДИЙГ, БИДНИЙГ ЄНГЄРСЄН 20-Р ЗУУНД ХYН ТЄРЄЛХТЄН 70.000.000 ХYНИЙ АМИЙГ АЛДАН БАЙЖ ТАЯГДАН ХАЯСАН ГАДУУРХАГДАН ЗОВОХЫН АЙМШИГТ ХУВЬ ТАВИЛАН ХYЛЭЭЖ БАЙНА! . . . . . . . . . . . ХYН БОЛГОНД ЭРХ ЧЄЛЄЄ, ШУДАРГА ЁС ОЛГОГЧ АРДЧИЛЛАА ХАМГААЛЦГААЯ!
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 44 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 19 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 3 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 26 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 51 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 15 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 17 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 44 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 13 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 16 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 57 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 55 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    21 цаг 8 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 17 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 39 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 6 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    22 цаг 6 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    22 цаг 6 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    22 цаг 11 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК