Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийн шинэтгэл: Дэнс, данс

2013-6-03
0
ЖИРГЭХ

шүүгчМонгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Доктор, профессор С.Баясгалан

Эртний грекийн үнэн шударгын бурхан охин тэнгэр Фемида нүдээ бүсээр боож, гартаа дэнс барьсан нэгэн билэгдэл дүрс байдгийг уншигч юу эс андахсан. Нүдээ боодогын учир нь алаг хорвоогийн өнгө мөнгөнд хууртахгүй гэж,  дэнс барьдаг нь  буруу, зөвийг ямар ч будлиангүй, хэнээс ч үл хамааран ягштал тогтооно гэсэн утгатай юмсанжээ.

Монголын шүүхийн бэлэг тэмдэг дотор ч дэнс байдаг. Дэнс зурчихаад өөр зүйлээр дэнсэлдэг байсан нь ч бий. Одоо тэр цагийг ард үлдээж, үлдээх гэж байгаа юутай  сайн хэрэг. Шударга шүүхгүй нийгэм дампуурдаг гэдэг нь үнэн. Социализмд ч бас шударгадуу шүүх байсан. Ганцхан нөлөөлдөг зам байсан. Тэр нь нам. Өөр этгээд бараг чадахгүй. Социализмаас хойш шүүх рүү нөлөөлдөг  эрхтэн олон болсон. Эцэс сүүлдээ реформ хийхэд хүрсэн. Монголчууд харин ч  реформыг  эрт эхэлж чадсан нь их олз юм. Хэн эхлүүлсэн гол биш.  Монголчуудын заяа түшиж, шүүхийн шинэтгэлийн галт тэрэг аль хэдийн хөдөлжээ. Гал тэргийг хөдлөгсөн, Реформ гэсэн  нэрийг агуулсан хуулиудыг  сониуч зангаар сонирхов.

      Аливаа хуулийг амилуулж байдаг сүнс сүүдэр нь хэрэгжүүлэх арга, ажиллагаа байдаг. Манай ихэнх хуулиудад энэ нь дутагдаж байдаг. Шүүхийн шинэтгэлийн хуулиуд эдгээр нь нэлээд гайгүй болсон юм шиг харагдсан. Богд хааны Лүндэнд “хүний амийг хороож үл болно” гэж буусан байдаг ч эрүүгийн хүнд ноцтой хэрэг үйлдсэн этгээдэд цааз оноож байсан. Уг ялыг хэрэгжүүлэхдээ Богдын Лүндэнд хүний амийг егүүтгэл гэдэг нэр томъёо хэрэглэлгүй ял үйлдсэн этгээдэд хар ус уулгаж, өвс зуулгаж, бүсийг нь тайлж, дөрвөн хөллүүлж, хүн төрлөөс нь ангижруулан адгуусны төрхөнд оруулан тооцон дараа нь цаазаар авдаг байжээ. Сонин байгаа биз. Энэ нь нэг талаасаа “хүмүүн” гэдэг ээж, ааваасаа заяасан нэрийг нь хүндэтгэсэн, нөгөө талаасаа төр төмбөгөр ёс ёмбөгөр гэгчийг харуулсан, юуг, яаж хийхийг нарийн заасан далд ухаан байж л дээ.

Одоо цөөн Монголчууд маань хичнээн ч зуун хуультай болчихов оо эдгээрийн хэд нь хэрэгждэг,  үүнд хяналт тавигдаг уу  гэсэн асуулт бий.

“Олон эхнэртэй хүн ор хэвтрээсээ босож чаддаггүй,

 Олон хуультай улс орд шилтгээнээсээ гарч чаддаггүй “ гэсэн үг байдаг. Тэгсэн атлаа шүүх засаг нь ганцхан хуультай байсан нь ямар учиртайг ухан бодвол сайн юм яаав ч биш. Харин шүүхээ  шинэтгэх, дэнслэх, данслах ажлаа өөрчлөх 6 хууль гаргасан нь тоо нэмсэн бус, чанар нэмсэн, монголын хөрсөнд ургаж төлжиж байгаа залуу ардчилал, шударга ёс, хүний эрхийг дархлаа,  хамгаалалттай болгоход чиглэсэн хуулиуд гэж ойлгож байна.

Монголд олон реформын тухай ярьсан. Ширээ сандлын реформ л гэж  арай яриагүй байх. Бусдыг бараг бүгдийг ярьсан, хийсэн, хийж байгаа.  Хэрэг тусаа өгсөн нь бий л байх. Эдийн засгаас бусад нь нэг их мэдрэгддэгүй. Харин шүүхийн реформ сүүлийн жилүүдэд их яригдлаа. Овоо ч ажил хийчих шиг боллоо. Шүүх засаг шударга байвал бүх юм аяндаа дэг журам, ёс жаягтаа ордог гэж нэг ухаантан хэлснийг санаж байна.

Орчин үеийн мафи хуулийн байгууллагын гадна биш, харин түүнтэй хамт амьдардаг гэсэн нэг муухай үг нэлээд газар авчээ. Энэ бас оргүй ч үг биш байх. Ингээд бодохоор шүүх, хуулийн байгууллагыг шинэтгэхээс илүү эрхэм үйлс гэж  үгүй. Энэ ажил эхэлсэн нь юутай сайн хэрэг билээ. Сайн үйлсийг дэмжих эр зориг, ухаан монголчуудад бий. Шүүхийн шинэтгэлийг  санаачилсан, эхлүүлсэн хүмүүст талархах учиртай. Харин шүүхийн шинэтгэлийн дагуулж Хууль зүйн сайд Тэмүүжин олон зоримог алхмуудыг хийж байгааг ард түмэн хараад талархаж байгаа. Энэ мэт залуучуудыг улс төрд оруулж, шинэ арга барилаар ажиллуулж байгаа нь дэмжүүштэй ажил мөн. Харин хөлнөөс нь чангаах сонирхолтой хүч багагүй байгаа нь бас  харагддаг. Залуучууд минь чангахан гишгээд зоригтой ажиллаарай гэж урмын үг дайя.

 Том том авилга хээл хахуулын хэргүүд дуулдах боллоо. Хэрэг ихэссэндээ биш бололтой. Өмнө нь тэмцдэггүй, шударгаар илрүүлдэгүй, шүүдэггүй байсан бололтой. Монголыг эрүүлжүүлэх, буруу зөрүүгээ зөв шүүдэг шүүхтэй болж байгаагийн ачаар ноцтой хэргүүд илэрч байгаа байх. Энэ сайн хэрэгээ.Гэхдээ олигархуудын торонд орчихгүй байгаасай. Тэд мэдээжийн хэрэг хууль шүүхэд сурсан зангаараа хушуугаа дүрж, үүрээ засаж, “хуулин доторх хулгайч” болчихсон  байхыг үгүйсгэхгүй шүү.

 Зарим хүн шүүх улам муудаж байгаа тухай бас мэр сэр ярьж, бичиж  байна. Ухраагүй нь ч ухараагүй ээ. Харин хэр зэрэг хуртай урагшилсан тухай ярьж болно. Гэхдээ шүүхийн тухай олон нийт хэлэлцэж, зөв, буруу шийдсэнийг тойрон ярьж байх нь юу нь буруу байх билээ. Шүүхийн реформыг хүмүүс мэдрэх тусам улам ихийг хүсэж байна. Энэ л шүүхийн реформын үр дүн. Ард түмэн хүсээгүй, дэмжээгүй, хамгаалалтдаа аваагүй реформ явдаггүй юм.
   Тийм ч учраас Шүүхийн багц хуулийг олон нийт их сонирхож байна. Энэ ч зүйн хэрэг. Маргалдахгүй, зөрчилдөхгүй амьдрал гэж үгүй.  Гэтэл нөгөө шүүхийн тухай хуулийг судлахгүй, мэдэхгүй бол нэг өдөр эрсдэлд хүрэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаас шүүхийн реформыг хуулиар нь дамжуулж ойлгохыг хүсээд байна. Эдгээр хуулиар шүүгч руу нөлөөлсөн албан тушаалтныг огцруулж, чөлөөлнө гэсэн заалт  үнэхээр  мэргэн зохицуулалт гэж хэлмээр. Шүүгч рүү жирийн иргэн бид халдахгүй. Бололцоо ч байхгүй. Хамгийн гол нь эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөд л халддаг гэж сонссон. Энэ ч үнэн байх.  Ингээд бодохоор дарга нарт даруулга болсон хууль хийсэн бололтой. Сайн юмыг дэмжих, ойлгох, хэрэгжүүлэхийн төлөө  зүтгэмээр байна. Бид тэр хийсэн  болохоор дэмжихгүй гэж  намчирхаж, талцаж, ололт амжилтаа орхидог зуршлаас хол байх хэрэгтэй.  Шүүхийн шинэтгэлийн хэн санаачилсан нь чухал, биш үр дүнг хэн ашиглах  нь гол.

Барууны орны кинон дээр тангарагтан хэмээх жирийн иргэд хэрэг маргаан шүүж, гэм зэм тогтоож байгааг цэнхэр дэлгэцээр олон удаа үзсэн. Тэр тухай сонирхон судалж үзэхэд хуулиас илүү шударга ёсыг барина гэсэн  санаа байдаг юм билээ. Гэтэл  манайх хуулиар л бүхнийг шүүдэг.  Хууль маань шударга үнэнийг тусгасан бол болох л юм. Тэгээгүй бол  хэлмэгдүүлээд л эхэлнэ. Шүүхийн тухай шинэ хуулиудаар манай улсад иргэд хэрэг шүүхэд зүгээр нэг бараа болох бус, харин шүүгчтэй тэгш эрхтэйгээр шийдвэр гаргахад нь оролцдог болсон нь шүүхэд шударга ёсыг нэвтрүүлэх чухал гарц болсон байна.

Ийнхүү иргэд маань ээлж дараагаар шүүн таслах ажилд оролцсоноор шүүхэд ард түмний хяналтыг тогтоох төдийгүй шүүхийн зовлонг ойлгох, шүүгчдийг бас хянах таатай нөхцөл бүрэлдэж байна. Харин ийм хариуцлагатай, хүний хувь заяа шийддэг  шүүхийн шийдвэр гаргахад таслах эрхтэйгээр иргэд маань оролцох болсон  нь сайн хэрэг хэдий ч иргэдээ сайн бэлтгэж, эрх, үүргийг улам тодорхой болгохгүй бол болохгүй.

Энэ мэт олон содон шинэ зүйлээр чимж бэлдсэн шүүхийн хуулиуд нь монголын шүүхийн дэнсийг зөв, дансыг цэвэр байлгаж, төр ёсны сүр хүчийг сэргээн бадруулах болтугай
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.233.59)
    Монголчуудын заяа түшиж, шүүхийн шинэтгэлийн галт тэрэг аль хэдийн хөдөлжээ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2 цаг 45 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    4 цаг 4 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    5 цаг 3 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    5 цаг 22 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    6 цаг 47 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    7 цаг 33 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    7 цаг 36 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    7 цаг 39 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    7 цаг 56 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    8 цаг 39 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 41 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    8 цаг 47 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    8 цаг 55 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК