
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг С.Ганбаатар гишүүний туслахаас тодруулахад худал мэдээлэл хэмээн үгүйсгэлээ. Түүнийг АТГ-аас нэг ч удаа дуудаж шалгаагүй байна. Харин МҮЭХ-ны газар, байртай холбоотойгоор С.Ганбаатар гишүүнтэй зөрчилтэй байдаг хүмүүс энэ мэдээллийг тараасан байх гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Өчигдөр МҮЭХ-ны XXI хурал болж, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар С.Ганбаатарын оронд ажиллахаар болсон билээ.
Сэтгэгдэл (1)