Иргэд болон зарим төрийн бус
байгууллгууд “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс тээвэрлэх 17 тэрбумын
тендерт ерөнхий сайд Алтанхуяг, түүний хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга
Дэнзэн, Дэнзэнгийн эхнэр Уянга нар холбоотой
эсэх, уг тендерийг авхад ерөнхий сайд Алтануяг, Дэнзэн нар нөлөөлсөн
эсэх, хоёр Уянга яагаад солигдсон зэрэг асуудлыг шалгаж өгнө үү хэмээн
АТГ-т хандсан.
АТГ хуулийн хугацаанд асуудлыг нягталж үзээд, шалгах үндэслэлтэй байна хэмээн прокурорт шалгах хүсэлт тавьсан билээ. Гэтэл яагаад ч юм бүү мэд АТГ шалгах ёстой уг хэргийг УМБГ шалгах болсон. Сүүлдээ прокурор шалгах шаардлагагүй гэсэн шалтгаанаар уг хэрэг бүрхэгдэж эхлэв. Одоо харин ерөнхийлөгч болон ерөнхий прокурор Д.Дорлигжав уг хэргийг хэрэгсэхгүй болгох үүргийг дээрээс албатууддаа өгсөн гэж хардхаас өөр арга алга. Өнөөх Н.Алтанхуяг “17 тэрбумын тендерийг шалгаруулхад ерөнхий сайд Н.Алтанхуягийн нөлөөлөл ороогүй болно” гэсэн утга бүхий “Эрдэнэс Тавантогойгоос” гаргасан ам дөрвөлжин цаасыг зурагтаар олон нийтэд харуулж, ард түмнийг ахиад л басамжилан дорожлов. Үүнийг ойлгож ядах юм алга. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга, хүргэн Дэнзэн иймэрхүү ам дөрвөлжин цаасыг дор нь л гаргаад өгнө. Ийнхүү цус ойртсон нэг намын эрхшээл дор хууль, хуулийн байгууллага ч хүчгүйдэж эхлэх нь ээ.