Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21.00 цагаас 06 дугаар сарын 02-ны өдрийн 04.00 цагийн хооронд Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах газраас хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан байна.Арга хэмжээний хүрээнд зөрчил гаргасан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СЕ56, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оронж” караоке баар, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян Хан Хөхий” ХХК-ий “Баян Хан хөхий” хүнсний дэлгүүр, “Ай Консепт” ХХК-ий “Ай Лофт” баарыг тус бүр 250.0 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.



















































