
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр, маргааш хоёр өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллах юм байна. Тэрбээр өнөөдөр Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзахын зэрэгцээ "Wifi hot spot" компанийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. Мөн "Алтан Тос" ХХК-ийн ургамлын тосны үйлдвэр, Эрэл цементийн үйлдвэрийн ажилтай танилцах аж. Мөн Дарханы ДЦС-ийн ажилтнуудтай уулзана. Түүнчлэн Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийгээд Сэлэнгэ аймаг руу хөдлөнө.