
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон "Тогтоолд нэмэлт өөрчлөл оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Яг одоо нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай байнгын хорооны
танилцуулгыг УИХ-ын гишүүн Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийж байна Уг хуулийн зохицуулалтаар 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал орж байгаа юм. Уг хууль батлагдвал 2016 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирвэл татвараас чөлөөлөх юм байна.