Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын эрх ашиг ба Ө.Энхтүвшин гэж хэн бэ?

2013-6-06
0
ЖИРГЭХ
Энэ нам ардчиллын 23 жи лийн түүхэнд хоёр удаа сөрөг хү чин болж, бусдад нь төр, засгийн эрхийг тасралтгүй барьжээ. Ялагд лын гэж хэлж болох энэ үеийг нь эргэн харж өнөөдрийнхтэй харьцуул бал МАН-ын уналт, бууралтын ийм үед “хоёр Энх” хэмээн нэрлэгдэж асан Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар намаа удирдан тэргүүлэх хувь тохиолтой байсан бололтой
   enkhtuvshinЭнэ нам ардчиллын 23 жи лийн түүхэнд хоёр удаа сөрөг хү чин болж, бусдад нь төр, засгийн эрхийг тасралтгүй барьжээ. Ялагд лын гэж хэлж болох энэ үеийг нь эргэн харж өнөөдрийнхтэй харьцуул бал МАН-ын уналт, бууралтын ийм үед “хоёр Энх” хэмээн нэрлэгдэж асан Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар намаа удирдан тэргүүлэх хувь тохиолтой байсан бололтой. МАХН 1996 онд Засгийн эрхээс анх удаа бууж сөрөг хүчин болоход “хоёр Энх” намдаа шинэчлэлийг анх эхлүүлж, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаяр МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар сонгогдож байсан байх юм.

    Харин одоо МАН-ын хоёр дахь уналтын үед Ө.Энхтүвшин нь намын даргаар сонгогдож, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд штабаа удирдан оролцож байна. Уналтын дараа энэ нам улам хүчтэй болдог түүх бий. Харин энэ удаад хэрхэх нь намын дотоод эв нэгдлээс шууд хамаарах болов. Ялагдсан нам ядруу болдог нь гашуун ч гэсэн үнэн.

    Ийм л үед нам доторх долдой, дагалдагчид, эрх мэдэлд дурлагсдын үнэн нүүр царай илчлэгддэг. Энэ байдал ч МАН-д илэрч эхэлсэн. Эрх мэдлээ эргэн санагалзсан, сүр хүчээ үгүйлсэн, намын нөмөр нөө лөг, хамгаалалтыг эрсэн олон хүн энэ намд бий. Тийм хүмүүс энэ бүхний бурууг намынхаа удирдла гаас хайж, өөрс дийнх нь өмнөөс жадны үзүүр, сумны зэв болох лидерийн эрэлд морддог.

    Харамсалтай нь улс төрд үүссэн өнөөдрийн нөхцөл байдал АН-д нэгэнт төвлөрсөн болохоор МАН ямар ч мундаг лидерээр удирдуулаад эрх мэдлээ эргүүлэн авах боломжгүй л болов уу. Харин энэ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга штабаа хэрхэн удирдаж, гишүүд нь түүнийг хэрхэн дэмжихээс намынх нь хувь заяа шалтгаалах болоод байна. Ялагдсан намын ачааны хүнд, хариуцлагын ихийг намын удирдлагууд нь үүрч дүүрч, өндийж босгохын төлөө зүтгэдэг. Ийм ачааг дааж, үүрч чадах хүнээ туг болгон сонгож, хүлээн зөвшөөрдөг.

    Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн дараа намаа ялуулж чадаагүйнх нь төлөө өмнөх дарга Сү.Батболдод хариуцлага тооцож, шинэ лидерээрээ Ө.Энхтүвшинг сонгосон. Тэр үед ялагдсан намыг тэргүүлэх зоригтой, хариуцлага үүрч чадах лидер байтугай лойдор ч энэ намд байгаагүй юм. Тиймдээ ч өрсөлдөх ганц ч хүнгүйгээр шаварт унасан шарын эзнээр Ө.Энхтүвшин тунаж үлдэн 89 хувийн саналаар сонгогдсон нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Эрх баригч намын эрх мэдэлгүй, албан тушаалын хуваарилалтг үй, амбицтай олон гишүүнийхээ амыг тослох “бялуу”-ны ч хэлтэрхийгүй ийм намыг тэргүүлэхийг зөвшөөрсөн Ө.Энхтүвшин гэж хэн бэ.

    Энэ намыг унаж тусан дэнчигнэж, улс төрөөс арчигдана хэмээн хүсэн хүлээж байсан үед тулгын гурван чулууны нэг нь болж түшиж тулж, босгож байсан түүх энэ хүнд бий. Түүнийг нам дахь залуучууд нь У.Хүрэлсүх шиг эрс зоримог, хийрхүү ч гэмээр авир гаргаж үзээгүй, Ц.Нямдоржийнх шиг өчигдөр, уржигдрын тооцоог сөхөн гаргаж түүнийгээ хахир хатуугаар илэрхийлж чадах шазруун, тэмцэгч чанарг үй хэмээн үздэгээ цааш харан ярьж явна. Гэтэл энэ нь лидерийн тодорхойлолт мөн үү.

    Ө.Энхтүвшин аядуу зөөлөн харагддаг. Асуудалд илүү нухацтай, энэ хэрээрээ хүлээцтэй ханддаг нь У.Хүрэлсүх шиг дэвэргэн, Ц.Нямдорж шиг шазруун харагдуулдаггүй байж мэднэ. Гэхдээ намынх нь дарга зөөлөн, эсвэл шазруун байснаас нам нь том байж, гишүүд нь дарга болдог гэсэн үг биш. Харин намын дарга хэн байснаас үл хамаарч, гишүүд нь сонгосон хүндээ итгэл хүлээлгэн нэгэн зүгт зүтгэж чаддаг байх нь л улс төрийн намуудын амжилтад хүрэх гол чанар. Өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь бүгд АН-ын талд байна. Эднийг дагасан бүх эрх мэдэл хууль, шүүх засаглал, хүчний байгууллагыг АН хянаж байна. Ийм үед МАН-ын дарга У.Хүрэлсүх эсвэл өөр хэн нэгэн болоод ч юу хийж чадна гэж. Хүчирхийлэл хүчирхийлэл л дагуулдаг. Харин зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн ардын үг бий. Эрх мэдэл бүгд нэг тал руу шилжсэн ийм үед Ө.Энхтүвшин эвийг хичээж, зөвийг дэмжиж намаа хөтөлж буй нь Ардын намыг эрх мэдлээс холдуулсан ч, ард түмэнтэй нь ойртуулж чадсан. Ардын намд энэ л хэрэгтэй байсан.

    2000 оноос хойш бүхэл бүтэн нэг үед энэ нам дангаараа болон хамтарч эрх барихдаа тэнгэрийн нам болсон нь үнэн. Харин одоо ардынхаа амьдралыг мэдрэх нь алдаа биш, оноо авчирч эхэлснийг МАН-аас нэр дэвшигч Б.БатЭрдэнийг дэмжиж буй ард түмний дэмжлэгээс мэдэрч болохоор байна. Ө.Энхтүвшинд өнөөдөр зөвЕх өн намын даргын эрх мэдэл бий. Тэр үүндээ эрдэж, бярдаж байсангүй. Тиймдээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахад даргын эрх мэдлээрээ далайлгалгүй, гишүүддээ сонгох эрх чөлөөг эдлүүлж, МАН-ыг даргын биш, ардын нам болсныг харуулж чадсан.

    Стандарт бус Засгийн газар гэдэг шиг МАН-ын түүхэнд анх удаагаа болсон энэ үзэгдэл Монголын улс төрд содон, цочир байсан. Энэ бол Ө.Энхтүвшингийн МАН-ын даргаар сонгогдсоноос хойших МАН-д гарсан “стандарт бус” шийдвэр байлаа. МАН үндэсний бөхийн дархан аваргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээр басамжлалын бай болж байсан нь саяхан. Харин одоо энэ шийдвэрийн үр дүнд МАН Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эргүүлэн авч мэдэх сонголтыг сонгогчдод үлдээв.

    Ө.Энхтүвшинд хувь хүнийх нь хувьд өө бий. Тэр аядуу хүлээцтэй. Түүнийг өөлөх гэсэн, буруутгах гэсэн омголон, ойворгон хүмүүс үүгээр нь буруутгаж, муулж, гоочилж байна. Магадгүй энэ нь хэл амаараа биш, “хөлөөрөө” учраа ололцдог манай улс төрд дутагдалтай тал байж мэднэ. Харин дэлхийн улс төрд бол энэ нь улстөрчийн давуу тал болдог. Ө.Энхтүвшинд үүнээс өөр өөлөх, гоочлох юу байгаа билээ. Тэр УИХ-д дөрвөнтөө сонгогдож, Байнгын хорооны даргаас эхлээд сайдын албан тушаалыг хашиж байлаа. 12 жил улс төрийн “том” тогоонд чанагдахдаа түмний мөнгийг идэж уусан, төрийн бодлогыг гуйвуулж дайвуулсан гэх хэрэгт нэр холбогдож байгаагүй. Тиймдээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн адил “нэр цэвэр, мөр цэвэр” намын дарга тулдаа намынхаа ч, нэр дэвшигчийнхээ ч сонголтод “цэвэр“ дэмжлэг үзүүлж буй болов уу. Ө.Энхтүвшингээс өмнөх МАН-ын дарга нар нам, засгаа жинхэнэ утгаар нь хамтад нь “базаж” байлаа.

    МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд хэмээх өндөр албан тушаалыг зэрэгцүүлэн хашдаг байв. Нам доторх хэл ам таталдаг, эсэргүүцэн тунирхдаг хүмүүсийн амыг албан тушаалаар “барьдаг” байлаа. Яагаад гэвэл тэр хүнд намынх нь ч, Засгийнх нь ч эрх мэдэл байсан. Тийм болохоор Ө.Энхтүвшингээс өмнөх дарга нар хүчирхэг, өө сэвгүй хүмүүс байсан гэж үү. Харин одоо Ө.Энхтүвшинд намын дарга гэх сэтэрнээс өөр юу байгаа билээ. Тэр үүнийгээ хамгаас сайн мэдэж, мэдэрч байгаа. Тиймдээ ч тэр ийм эрх мэдлийн төлөө дарга болж, дарамт үүрээгүй байх. Харин намаа унасан үед нь тулах цэг, түшиг тулгуур нь болж Ерөнхийлөгчийн сонгуулиар өндийж босгохын тулд сайн мууг тэвчин, тэсэж өнөөдрийг хүрсэн биз ээ. МАН-д даргын биш, намын эрх ашиг бий. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр тодорхой болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • БАЯРЛАЛАА ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ! (202.179.27.115)
    МАН-ГАРУУД ХЭРҮҮЛ ХИЙСЭЭР БАЙТАЛ СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦАА НЬ ДУУСЛАА ШД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . УЛС ОРНЫГ ТЭГЖ ИНГЭЖ ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ЮМ ЮУ Ч ЯРИХГҮЙ ТУВТ Л ХАРДЛАГА СЭРДЛЭГ, АРД ТҮМНИЙГ ГАДААД ӨНГӨ ЗҮС, ГАРАЛ ҮҮСЛЭЭР НЬ АЛАГЧИЛСАН, МУУ ЁРЫН ХАР ЭНЕРГИ ШИНГЭЭСЭН ХОВ ЖИВЭЭР Л ПИ-АР-ДАХ НЬ ҮНЭХЭЭР ЯРШИГТАЙ! . . . . . . . . . АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ХАРИН ИХ САЙХАН АЯДУУ, УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГ ХАРСАН ГЭГЭЭЛЭГ НЭВТРҮҮЛГҮҮД БЭЛДЖЭЭ. МУУ БҮХНИЙ ҮҮР УУРХАЙ БОЛСОН АВИЛГЫГ ТАСЛАН ЗОГСООЖ БАЙГАА ГАВЪЯАТАЙ, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ НЬ ХҮРТЭЛ ТУН БАХАРХАЛТАЙ! . . . . . . . . . . . . ЯРЬСАН БҮХЭН НЬ БИДНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ ТОД, ГАРТ БАРИГДАХААР БИЕЛЛЭЭ ОЛЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭРГЭН ТОЙРОНД ӨРНӨӨД ЁСТОЙ САЙХАН БАЙНА АА! . . . . . . . . . . . БАЯРЛАЛАА ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • дэмжигч (122.254.127.34)
    Ө.Энхтүвшин даргыг гайгүй сайн мэдэхийн хувьд дэмжиж байгаа.Өнөөгийн МАН-аар С.Баяр тоглож,Хурэлсүх намыг мөнгөний хүүдий болгосон үед энэ хүн зайлшгүй намд хэрэгтэй.Өөгүй хүн гэж байдаггүй,гэхдээ Энхтүвшин яг одоо МАН-д хэрэгтэй л хүн дээ...
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Temuulen (27.123.214.109)
    Taniig meddeg bolsoon ta bol mundag hun shuu
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • hehe (1.254.112.15)
    avilgal alban tushaaliin heregtei l hyn dee
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • Давааням (202.55.191.35)
    Энхтүвшин дарга бол чадварлаг улс төрч мөн шүү. Харин энэ хүний нэр хүндийг унагах гэсэн увайгүй оролдлого,улс төрийн бодлогын хар шуурга явуулж байгаад харамсаж байна. Яасан ханаж цаддаггүй хэлмэгдүүлэлт яваад байна вэ. Үүнийг даван туулах эр зориг энэхүнд байгаа гэдэгт итгэлтэй байна.
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • sanaa (182.160.16.87)
    Энэ тийм сайн удирдагч биш ээ. 2008 оны сонгуулиар Хөвсгөлд мөнгөн бороо оруулж байж гарч ирсэн. МАН - д цаашидаа нэмэр болохгүй нэрмээс болох байх даа. Худлаа их чухал царайлж чаддаг, буруу зүйлийг хараагүй царайлдаг, олон хүмүүс ямар нэгэн асуудал яриад байвал өөрийгөө хавчуулаад жаахан панаал маягын юм хэлдэг, юмны үнэ мэдэхгүй царайлдаг, адилхан аргаа барьсан нөхөддөө худлаа төв царайлж итгэл төрүүлдөг, иймэрхүү нөхөр нэлээн дээгүүр явж байна даа. Удирдагчаа болгоод байвал больёо гэж хэлэхгүй гар даа. МОНГОЛ улсад хэрэг болох хүн лав биш.
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (203.91.117.227)
    amjilt huseye
    2013 оны 06 сарын 06 | Хариулах
    • zochin
      Chambai hyn baina lee shyy
      2013 оны 06 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 32 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 6 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 50 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 13 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 38 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 2 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 4 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 31 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 3 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 44 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 42 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 55 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 4 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 26 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 53 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 53 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 53 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 58 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК