УИХ-ын чуулганаар хэлэлцсэн зарим оронд ЭСЯ сэргээн ажиллуулах, Консулын газар байгулах асуудлыг гишүүдийн 60,4 хувь нь дэмжиж, баталлаа. Манай улс Жакарта, Бразилд ЭСЯ шинээр нээх, Афганистан, Түрк, Киргиз болон Хятадын Хайлаар хотод, Өмнөд Солонгосын Пусан хотод Консулын газар байгуулахаар боллоо. Гэхдээ ирэх жил бүгдийг нь байгуулахгүй байгаад эдийн засаг, төсвийн хүрэлцээг харж байж нэг, нэгээр нь нээх юм байна.Уг хуулиар Монгол улс ойрын 15-20 жилд дээр дурдсанаас бусад оронд ЭСЯ, Консулын газар нээхгүй аж.
Мөн чуулганаар 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлыгш УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжиж, байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
Одоо Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар анхны хэлэлцүүлгийг явуулж байна.


















































