
Иргэд байгууллагаас гаргасан өргөдөл агуулгыг тоймлон судалж үзэхэд:
Иргэдээс ажилд орох , гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх, иргэний шинэчилсэн бүртгэл болон баримт бичгийн зөрчил арилгуулах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлаар хандсан иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бол албан хаагчдаас ажлын байрны талаар, ажлаас чөлөө хүссэн, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн болон бусад асуудлаар нийт 57 хүсэлт ирсэнээс 37-г нь хуулийн хугацаанд шийдвэрлэв. Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авахаас гадна бүртгэлийн нэгдсэн лавлах 1890, 70122014 утас болон байгууллагын цахим хуудсаар бүртгэлийн үйлчилгээний талаар санал, гомдлыг тогтмол хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ шийдвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр нийтэд мэдээлж байна.