Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Наадамд 50 тэрбумыг зарцуулахгүй

2013-6-07
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй гэлээ.

   УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш есөн сарын дараа бензиний үнийг 50 төгрөгөөр буулгалаа хэмээн онцолсон.

Ерөнхий сайд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гарч буй улсын баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй гэж тодотгов. Энэ жилийн баяр наадмын төсөв 1.6-1.7 тэрбумаас хэтрэхгүй гэж тэрбээр хэлсэн юм. Нийслэлийн төсвөөс баяр наадамд зориулан 380 сая төгрөгийг зарцуулах бол тасалбар, бусад зөвшөөрлийн орлогоос 400 саяыг олно хэмээн тооцоолсон байна. Үлдэх 700-800 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргах ажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүй долоон худгийг ойрын 4-5 жилд өөрчлөх төлөвлөгөөг гаргаад энэ ажилд 50 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гаргасныг энэ жилийн наадмын төсөв мэтээр ойлгосон байна гэж Ерөнхий сайд залруулсан юм. Энэ жилийн хувьд Хүй долоон худгийн автозамын түгжрэлийг багасгах зорилгоор нийтдээ 8 км зам барих юм байна. Түүнчлэн тэнд Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбайг цардан бэлтгэж, тэрхүү газарт хоолны үйлчилгээ, арилжаа наймаа явагдах ажээ. Мөн хурдан морины уралдаан сонирхогчдод зориулан 4000 машины зогсоол байгуулах юм байна. Үзэгчдийн суудал, бие засах газар байгуулан, хогийн сав тавих, явган хүний зам барих зэрэгт нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийг чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулж буй талаар мөн мэдээлсэн. Энэ мөнгөний 25 тэрбум төгрөгийг 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулахад, 2.4 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод хүүхдийн зүрхний хагалгаа, эмчилгээний төв байгуулахад, 9 тэрбум төгрөгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт битүү зах байгуулахад, 5 тэрбум төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган хүний, дугуйн, цанын зам, хөлбөмбөг, сагсны талбайг байгуулахад, 3 тэрбумыг бассейнтай спорт цогцолборын байрыг засварлахад зарцуулж байгаа гэлээ.

Замын цагдаа нар жолооч нарт ногдуулсан торгуулийг бэлэн мөнгөөр авдаг бөгөөд торгууль төлсөн тасалбарыг бичин хэвлэн гаргадаг жижиг машиныг нийслэлд ажиллаж буй 350 цагдаад олгоход 2 тэрбумыг зарцуулах гэнэ. Ингээд замын цагдаа нар наймдугаар сараас торгуулийн тасалбар хэвлэдэг машинтай болох юм байна.

Иргэдийн мэдээлэл, тодорхойлолтыг хурууны хээг нь үндэслэн хэвлэн гаргадаг киоскийг энэ жил нийслэлд 19 ширхгийг байрлуулахад 2 тэрбум, шуудангийн үйлчилгээг сайжруулахад 1.9 тэрбумыг зарцуулах болно гэж Ерөнхий сайд мэдээлэв.


Засгийн газраас эх, нялхсыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлсэн. Жирэмсэн эхэд төрөхөөс өмнөх 5 сар, төрсний дараа 5 сард сар бүр 40 мянган төгрөг өгдөг бол түүн дээр нэмээд жирэмсний таван сартайгаас эхлэн эхчүүдийг амин дэмээр хангах, төрсний дараа хүүхдээ 2 нас хүртэл асрах хугацаанд нь эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгө олгох төсөл боловсруулж байгаа гэлээ.

Зам засварын хувьд энэ жил 33 уулзвар, 2 хурдны замыг барих төсөл хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар “Өргөө” кинотеатр, Саппорогийн уулзвар, 100 айлын уулзварын засварын ажил эхэлсэн тухай тэрбээр мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг 500 тэрбум шахам төгрөгийн асуудалд холбогдуулан хорьсон асуудлыг хөндөн зарим зүйлийг тодруулсан. Энэ хэмжээний мөнгө хэд хэдэн банкны активтай тэнцэнэ гээд тэр хүний дансан дахь төгрөгийг ам.доллар хэмээн андууран хэлмэгдүүлсэн асуудал гарсан юм биш биз хэмээн тодруулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө томилолтоор ажиллаад хэдхэн цагийн өмнө нийслэлд ирсэн хэмээгээд энэ асуудлын талаар тодорхой мэдээлэл аваагүй байна гэлээ.

Зарим гишүүд баяр наадмаар зарцуулах төсвийн талаар тодруулж байв. Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил хэдээр хийх гэж байгаа, 28 сая төгрөгөөр зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтын зардал хэд болж өссөн, 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэд болов хэмээн лавлаж байлаа.

Шадар сайд Д.Тэрбишдагва хариулснаар, хүндэтгэлийн тоглолтын зардал 35 сая болж өссөн бол 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэвээрээ байгаа аж. Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагаа ард иргэдэд төдийлөн таалагдаагүй учир энэ жил чанартай арга хэмжээг зохион байгуулах үүднээс салбар комиссын саналыг үндэслэн 150 сая төгрөгөөр тогтоосон гэж тэрбээр тайлбарласан. Наадмын талбайн эргэн тойронд машин тавих зай талбай бага учир энэ жил “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд иргэдийн машиныг тавиулаад тэднээс наадмын талбай хүртэл автобусаар зогсолтгүй үнэ төлбөргүй үйлчлэх болсон талаар ч Шадар сайд дуулгалаа.

Ерөнхий сайдын мэдээллийн цаг ийнхүү дуусч хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хоёр долоо хоногийн хугацаатай түр завсарлуулах захирамж гаргаснаа мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (184.78.96.189)
    ulsiin naadam bayachuudiin naadam bish niit mongol ahan duus adilhan bayarlaj baih yostoi.uchirgui ih mungu zarah shaardlaga baihgui bizee.dotoodiin uildverlel,hudaldaa uilchilgee,urlag soyoliin arga hemjee bol medeej baih bolovuu.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • orgio (202.179.10.94)
    altankhuyag saidda bayarlalaa uym hj bga shuu bas harin naadamaa bol orlogoosoo hetrehgui l Zarlaga gargah heregtei shtei
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.18.19)
    тэрбум ч ихдэнэ
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    битгий илүү дутуу өөрсдийгөө зугаацуулсан юманд их мөнгө үрээд бай.ямар тэгш ойн жил ч биш багахан зардлар аятайхан юм хийчих сэтгэлтэй ганц ч монгол найруулагч олдохгүй байна гэж үү?
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 31 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 6 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    17 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    19 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 3 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 42 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 26 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК