Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгууль болохоор л хэлмэгдүүлдгээ болиоч ээ

2013-6-10
0
ЖИРГЭХ

songoСонгууль дөхөхөөр л өрсөлдөгчдөө барьж хорино, өч төчнөөн мөнгө төгрөг идсэн ууснаар нь цоллоно.

  Хүний санаанд багтамгүй мөнгөний тоо хэлж, ард түмнийг толгой сэгсэрч. жигшихэд хүргэнэ. Тэгээд сонгууль дуусахаар шоронгоос суллаж явуулна. Түүнийхээ дараа бид буруу зүйл хийжээ хэмээн “иргэн тэр” ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэх залруулга ч гаргахгүй. Хувь хүний эрхэнд ноцтой халдсан ямар ч хаашаа нийгэмд амьдраад байна вэ бид. Энэ хооронд нэг удаагийн ялалтын төлөө хууль бусаар зүтгэсэн увайгүй улстөрийн хүчний дүр төрх улам л тодорно. Тэр тусмаа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд харааж зүхмээр зүйл олон байгааг улам л мэдрүүлнэ. Яахав, бид өнгөрсөн 20 жилийн туршид мөнгө тарааж, нэгнээ гүтгэх, эгэл иргэдээ буудахаас эхлээд олон янзаар сонгууль хийж үзлээ. Сонгуульд ялагдсан улстөрийн хүчин нь таван хүнээ буудан хороож бухимдлаа тайлна.

  Харин энэ бүгдээ далдлахын тулд тушаал авсан хүчний байгууллагын дарга нарт ял өгчихнө, маш амархан. Хагалгаанд орж, үхлийн ирмэг дээр байсан ч огт тоохгүй, арьсаа хамгаалахын тулд эрүүл мэндийг нь бүү хэл цаашид амийг нь ч золиод л өнгөрнө. Ийнхүү 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөрс сууриа тавьсан энэ үзэгдэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгоход ид хүчээ авч байна. Өнгөрөгч 2012 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаагаар эхэлж байв. Өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө замаасаа зайлуулах үүднээс Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэж, түүнийг баривчилсан тухай өмгөөлөгч С.Нарангэрэл тодорхой баримттай ном хүртэл хэвлүүлсэн учраас би үүнийг дурдах шаардлагагүй. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө шүүх эрх мэдлийг атгасан төрийн тэргүүн маань томоохон кампанит ажил зохион байгуулав.

  Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад 2.6 жилийн хорих ял оногдуулан хорих анги уруу ачсан ч буцаагаад гэм зэмгүйг нь тогтоон суллав. Чухам ямар гээчийн тоглоом бэ гэдгийг сонгогч олон дараа нь мэдсэн байх. Уг нь хорих болсон үндэслэл нь Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэн барих тендерийн асуудал. Таван тэрбумын тендер авсан ч зориудын томилогдсон мэргэжлийн экспертүүд хоёр тэрбумын хөрөнгө оруулалтаар барьсныг тогтоосон гэх үндэслэлээр ял оноож, тэгээд улстөрийн тоглоом болгон суллаж байв. Орон нутагт энэ мэт кампанит ажлыг өрнүүлж, сонгогч олны сэтгэл зүйд нөлөөлөхийг ихэд хичээсэн. Олон ч хүнийг хохироосон доо.

  Түүнчлэн МАН-аас Дорноговийн тойрогт нэр дэвших эрх өвөртлөөд байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг намынхаа Бага хурлаас нэр дэвших эрхийн мандатаа аваад гарч ирэхэд нь баривчилсан. Харин сонгууль дууссаны маргааш буюу зургадугаар сарын 29-нд сулласан гэдгийг бид бүхэн мэднэ. Энэ бүгдийг баривчилж хорихын зэрэгцээ МАН-ын тэр ч төдөн тэрбум төгрөг идсэн уусан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Нийслэлийн прокурорын газар түүхэндээ анх удаа мэдээлэл хийж, гол төлөв өрсөлдөгчдийн хаягтай гэх хэргийг нийтэд удаа дараа мэдээлэв. Урьд өмнө хэзээ ч ийм зүйлийг нийтэд мэдээлж байсангүй. Хийгээгүй энэ мэт зохиомол хэргийг бүү хэл хийчихсэн хэргийг мэдээлэх зориг байсангүй. Нийгэм тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон мэт, иргэдэд луйварчин, хулгайч эрх баригчидтай байсан гэх ойлголтыг өгөхийн төлөө Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага гол ажиллагаагаа чиглүүлж байв.

  Худалдагдсан, томилогдсон эрх мэдэлтнүүд авлигын гэх том малгай дор гол төлөв зохиомол хэргүүдийг нийтэд удаа дараа ийн мэдээлсээр байв. Худлаа намтар үүсгэхдээ дөхөж байж, сая нэг юм УИХ-ын сонгуулийг ардаа хийсэн. Магадгүй, үүнийх нь үр дүн байх. Ардчилсан намынхан луйвардаж байж сая нэг 31-хэн суудал авав. Хэд хэдэн тойрогт гарсан маргаан өнөөг болтол шийдэгдээгүй. Өвөрхангайгаас эхлээд луйвардаад авчихсан сууж л байна. Суудлынхаа тоог нэмэх гэж тэр шүү дээ. Тодруулбал, “АПУ”- гийн Г.Батхүү, “Монгол шуудан”- гийн хэмээн алдаршсан Д.Зоригт нарыг нэрлэж болно. Ийнхүү УИХ-ын сонгуулийн шилийг дарж, дараагийн томоохон кампанит ажил эхэлсэн. Ардчилсан нам ч төрийн эрхийг авлаа. Шүүх засаглалтайгаа хүч хавсран хоёрдугаар ээлжинд Орон нутгийн сонгууль угтсан их ажиллагааг нөрүүхэн эхлүүлэв. Увс аймгийн Засаг дарга асан А.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх гээд АН-ын УИХ-ын сонгууль дамжин, орон нутгийн сонгуулийн золиос бологсод цөөнгүй.

  Орон нутгийн сонгуулийн үр дүн ч энэ утгаараа АН-ын талд эргэв. Энэ үед Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт болж, Сонгинохайрханы дахин санал хураалтын маргаан, шүүх прокурорын шат дараалсан төлөвлөгөөт ажил гээд ёстой л “орондоо орох завгүй олзолдон тэмцэж” гэдэг шиг л байв. Өвөрхангайн тойрогт илт давуу ялалт байгуулсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг түдгэлзүүлж, АН-ын ялагдал хүлээсэн хоёр нэр дэвшигчийг хууль бусаар тангараг өргүүлэх, албан тушаалын наймаа газар авч, олон гэм зэмгүй хүмүүсийг гудамжинд гаргахаас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэд гараа хумхиад суусангүй. Ажиллагаагаа явуулсаар байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байхад тэдний төлөвлөгөөт ажиллагаа ид эрчээ авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг баривчлав.

  Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг баривчлав. Монголд байхгүй нэгнийг нь интерполоор эрэн сурвалжилж байна гэх сүржин мэдээллийг зориудаар хэвлэлээр удаа дараа цацаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ийнхүү мөн л баривчилгаа, цус нулимсаар өрнөж байна. Энэхүү баривчилгаануудтай ганзага нийлүүлж байгаа хар пиар ч газар авсан. Өрсөлдөгч намынхны автомашины гаражаас машин машинаараа мөнгө гарсан гэх баримттай эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл ч нийгэмд түгээж байна. Хэдхэн хоногийн дараа сонгууль болж өнгөрнө. Ийм кампанит ажил өрнүүлсэн Ерөнхийлөгч ялах эсэхдээ эргэлзэхгүй байгаа. Учир нь эргэлзэхгүй байх шалтгаанууд бий. Нэгдүгээрт, автомат машиндаа найдна, хоёрдугаарт, шүүх эрх мэдлийн байгууллагтаа найдна, гуравдугаарт, засаглаж байгаа намдаа найдна, дөрөвдүгээрт, хууль бус томилгоонд оруулсан албан хаагчдаа итгэнэ гээд олон итгэлцэл дээр сонгуулийн ажиллагаа явагдаж байгаа. Гагцхүү энэ мэт хууль бус ажиллагааг явуулж байгааг ойлгож байгаа ард түмэнд итгэх эрх түүнд байхгүй. Хэзээ ч байхгүй. Сонгууль болохоор л гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдгээ болихгүй бол таны зам хаагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.20.136)
    Хуний уран бутээлийгулаан цайм хулгайлж хуулбарлаж засварлаж тавьдаг хулгайч сайт бнадаа танайх
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 29 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 4 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 47 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 10 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 35 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 59 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 1 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 28 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 58 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 0 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 41 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 39 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 52 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 1 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 23 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 50 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 50 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК