
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг "Орон сууцны моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл" сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14,00 цагт эхэлнэ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг асуудлуудыг хөндөж байсан билээ.