Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр, өнөөдөр БНСУ-ын Инчон хотноо Даян дэлхийн ногоон өсөлтийн дээд чуулганд оролцож байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр, өнөөдөр БНСУ-ын Инчон хотноо Даян дэлхийн ногоон өсөлтийн дээд чуулганд оролцож байна. Засгийн газрын шийдвэр гаргах түвшнийхэн, эрдэм шинжилгээ судалгаа, төрийн бус байгууллага, хувийн секторын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож буй уг чуулганаар ногоон өсөлтийн санхүүжилт, инноваци, бодлогын асуудлыг авч хэлэлцэж байна.
БОНХ-ийн сайд С.Оюун Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар баримталж буй бодлого чиглэл үйл ажиллагааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Түүнчлэн тэрээр Даян дэлхий ногоон өсөлтийн олон улсын хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж буй улсаа төлөөлж гарын үсэг зурсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/