Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажилчдын орон сууц барих нэрийдлээр эмнэлгүүдийн эзэмшил газар танагджээ

2013-6-11
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр /2013.06.11/ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж  байгууллагуудын барилгын өнөөгийн байдал, эзэмшил газартай нь танилцлаа.

                                     “Холливууд” компани ногоон байгууламжийг устгажээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь анх 15 мянган м2 орчим эзэмшил талбай бүхий газартай байжээ. Харин өнөөдөр энэ байгууллагын хойд, урд талд орон сууц, ресторан, караоке, сургалт, сувилалын газар бүхий үндсэн 4 том барилга баригдаж, 2009 оны байдлаар 11 мянган м2 талбайтай болсон байна. Төрийн өмчит байгууллага болохоосоо өмнө, 2011 оныг хүртэл Нийслэлийн өмчит “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн” нэртэй газар байхдаа эзэмшил газрынхаа 4/1-ийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль ёсоор алдсан гэж тус төвийн Ерөнхий захирал  Ө.Ганчимэг ярьж байлаа.

        Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд талбайд уг нь төв зам дагуу ногоон байгууламж байгуулагдсан байжээ. Гэтэл 2002 онд түр зөвшөөрлөөр ажилчдын гуанз нэрээр анх нэг давхар барилга баригдсан байна. Улмаар уг барилга 2007-2008 онд 2 давхар болон өндөрсөж. Түүнчлэн арагшаа газар тэлэн сунгаж караоке, барьцаалан зээлдүүлэх  төв, ресторан бүхий хувийн түрээсийн байгууламж болон хувирсан байна. Энэ барилгыг эзэмшигч нь “Холливууд” гэх компани байдаг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн зөвлөх О.Дарам ярьж байлаа. Түүнчлэн, тус компанийн эзэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан, өдгөө НИТХ-ийн гишүүн М.Ганбаатар гэж хүнийх. Өнөөдрийн байдлаар энэ компанийн удирдлагаар М.Ганбаатарын гэргий нь ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэдгийг парламентын гишүүнд дуулгасан.
kjky 3

Төвийн зүүн урд баригдсан 4 давхар байгууламж нь солонгос эзэнтэй “CRE” ХХК-ийнх юм байна. Хуулийн зөвлөх мөн л газар эзэмшилтийн байдлыг судлах явцад 246 мянган ам.доллароор зарсан гэх мэдээлэл авчээ. Гэхдээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эргэн тойронд баригдсан барилга байгууламжуудын газрыг ихэнхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль ёсны дагуу олгосон байдаг талаар төвийн удирдлагууд болон хуулийн зөвлөх О.Дарам хэлж байв.

        Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эзэмшил бүхий газраас ихэвчлэн ажилчдын орон сууц барих гэсэн нэрийдлээр танаж ирснийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн. Энэ жишээ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд мөн давтагдсан байв. Тус төвийн хойно ажилчдын орон сууц нэрээр 5 давхар барилга баригдсан ч тус хүрээлэнгийн ердөө нэг л ажилтан орон сууцанд оржээ.  Мөн Израйл иргэний эзэмшил бүхий хувийн сувилал баригдсанаар улсын байгууллага эргэн тойрон дахь эзэмшил газраа алдаад байгаа мэдээллийг ажлыг хэсэгт өглөө.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд тулгамдаж буй бас нэг асуудал нь үндсэн барилгын засвар юм. Био үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулахаар сүүлийн хоёр жил төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө бэлтгэсэн ч барилгын засварын асуудал шийдэгдэхгүй удааширч байгааг Ө.Ганчимэг захирал ярьж байв.  Хэрэв био үйлдвэр болоод лаборатори ашиглалтад орчихвол альбумин  зэрэг эм бэлдмэлийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой байгаа юм байна.

                             ХӨСҮТ-ийн удирдлага, ажилтнуудын мэдээлэл зөрлөө

kjky 2
        Эмнэлгийн байгууллагуудаас эзэмшил газраа бусдад алдсан цөөн газрын нэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв юм байна. Тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд эзэмшил газрынхаа өнөөдрийн байдлыг танилцуулахын өмнө дотоод бүтэц, зохион байгуулалт, төсвийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

        ХӨСҮТ нь 13 алба, 39 тасаг, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 онд тус байгууллага улсын төсвөөс 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм. 24,8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй энэ байгууллагын эзэмшилд 9 га талбай хамрагдаж байна. ХӨСҮТ-ийн хувьд  ойрын хугацаанд биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лаборатор, хүүхдийн 30 ортой сүрьеэгийн эмнэлэг, хүйтэн хэлхээний барилга байгууламжийн өргөтгөл зэргийг даруй шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийнхэнд дуулгалаа.  Түүнчлэн сүрьеэ, ДОХ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын хангамжинд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд ярьж байв.

Тэрбээр эзэмшил газрын хувьд ямар нэг ноцтой маргаан байхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн  2011 онд эмнэлгийн ажилчдын орон сууц барих хоёр талын гэрээг “Визард” констракшнтай байгуулсны үндсэн дээр 180-аад айлын 9 давхрын 3 байрыг ХӨСҮТ-ийн эзэмшил газраас талбай гаргаж бариулсан гэв. Тус орон сууцанд өнөөдрийн байдлаар 100-гаад ажилтан төрийн албан хаагчдад олгосон хөнгөлөлттэй  зээлийн нөхцлөөр орсон гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт өгсөн юм.  Гэвч гишүүний хувьд ажилчдын орон сууц барих нэрээр эмнэлгийн эзэмшил газраас газар тасдаж барилгын компанийн бизнес цэцэглэсэн байхыг үгүйсгээгүй.

kjky 4

            ХӨСҮТ нь улсын онцгой обьектод хамаардаг. Тиймээс цаашид эзэмшил газраа энэ хэвээр хадгалж үлдэх хэрэгтэйг ч Л.Эрдэнэчимэг гишүүн сануулсан юм. Түүнчлэн ажлын хэсэг эмнэлгийн байгууллагуудын эзэмшил газрын асуудлаар санал, дүгнэлт гаргаж улмаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр төлөвлөж байгааг хэллээ.

        Ийнхүү ажлын хэсэг ХӨСҮТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож, санал солилцсоныхоо дараа газрын байдалтай газар дээр нь танилцсан. Ингэхдээ ажилчдын гэх орон сууцны гурван барилга 180 айлаар тогтохгүй  байж магадгүйг нүдэн баримжаагаар багцаалж нягталхаар болсон.  Үүнтэй зэрэгцэн ажилчдын гэх орон сууц нь180 биш 320 айлынх бөгөөд ХӨСҮТ-ийн ажилчдаас ердөө 20-оод айл орсон гэсэн мэдээлэл ажлын хэсэгт ирсэн юм. Тиймээс эмнэлгийн удирдлагууд болоод зарим ажилтнуудаас өгсөн дээрх зөрүүтэй мэдээллийг ажлын хэсэг нягталхаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (202.5.203.238)
    Сэрэмжлүүлэг:"Орчлон Констракшн "ххк-ийн СХД-ийн Тамгын Газрын баруун талд Орчлон Хороололынх нь хойд зүгт баригдаж буй 5,6 давхар байрнуудаас нь захиалга өгч худалдан авахгүй байхыг зөвлөж байна.Учрыг нь удахгүй телевизээр гаргана.Наанадаж энд хүн өвөлжиж болохгүй
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.18.6)
    Тэр Ганбаатар гэгч нь арай Мягмаржав гэсэн овогтой биш биз.
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.230)
    ajilchdiin nereer barigddag oron suutsnuudiig bugdiig shalgaval taarna tuhain baiguullagaas 10 ail orvol l ih yum baidag yum bilee ene bol darga nariin biznes
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 21 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 56 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 39 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 2 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 51 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 53 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 20 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 50 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 52 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 33 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 31 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 44 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 53 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 16 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 42 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 42 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 42 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 47 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК